Milan Fur

Milan Fur 2018 оноос одоог хүртэл үслэг эдлэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэж байна.

🌇 ХАЯГ: GOLDEN BUDDHA RESIDENCE SHOPPING CENTER, 4-13

📞 94022022.

Viber: +976 94022022

Эрэлт ихтэй 2000 загвараас хамгийн их сонирхогддог загваруудаас цөөхөн үлдлээ. ----------------------    #туркбулганшуб ...
16/06/2026

Эрэлт ихтэй 2000 загвараас хамгийн их сонирхогддог загваруудаас цөөхөн үлдлээ.

----------------------



#туркбулганшуб
#туркбулга


#чинчилла
#чинчиллашуб
#свакарашуб
#свакара

#булганшуба
#булгаүслэгэдлэл
#бээжинбулга

Монголын зах зээлд дэлхийн брэнд болох туркийн GILBERTI брэндийн үслэг эдлэлээ 2019 оны эхнээс маш амжилттай нэвтрүүлж э...
08/06/2026

Монголын зах зээлд дэлхийн брэнд болох туркийн GILBERTI брэндийн үслэг эдлэлээ 2019 оны эхнээс маш амжилттай нэвтрүүлж эхэлүүлсэн дээ.

Ер нь энэ хугацаанд бизнес эрхлэх үедээ нэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Манай Монголын төр засаг бизнес эрхлэгч нарынхаа үйл ажиллагаа руу аль болох оролцохгүй байх хуулийн орчин бүрдүүлвэл сайнсан даа. Оролцох болгонд тэр төрийн нэр барьсан ажиллагсадын чинь дарамтыг даахгүй юмоо. Маргааш наад постооо устга гээд л...

Аав маань намайг загнаагүй байхад загнаад л... Төр иргэнээ хайрлах ёстой байлтай. Гэтэл загнаад л...

Ковидын үед хамгийн хүндрэлтэй зүйл нь ачаа тээвэр байлаа.

Учир нь нэгдүгээрт ямар ч тодорхойгүй зохион байгуулалт.
Ачаа тээвэр хэдийд илгээгдэх, хэзээ очих нь тодорхойгүй байдал. Хил гаалийн маш тодорхойгүй байдал. Энэ бүгд амаргүй байлаа.

Мөн хил гаалийн маш тодорхойгүй, ойлгомжгүй, утгагүй хяналт шалгалт нэртэй дарамтууд. Энэ бүгдийг зохицуулан даван туулна гэдэг үнэхээр амаргүй байсан.

Хамгийн харамсалтай нь байсаар байгаа нь... гунигтай...

Карго компаны зовлон жаргалыг 2018 оноос хойш үнэхээр сайн ойлгодог болсон.

Үнэхээр амаргүй ажил хийдэг. Ёстой урмын үг маш ховор сонсдог. Карго компаныхандаа дандаа баярладаг шүү.

Үйлдвэрлэлийн процес;
“Milan Fur” буюу манайх бөөний худалдаа эрхэлдэггүй ч үйлдвэрлэгчтэй тусгай гэрээгээр хамтран ажилладаг тул бүх үслэг эдлэлээ үйлдвэрлэлийн үнээр та бүхэндээ хүргэхийг хичээдэг. Харин хувь тусгай захиалгын хувьд манайх үйлдвэрлэгчид тусгайлан захиалга өгдөг. Чухам энэ үед жаахан бэрхшээл гардаг. Учир нь үйлдвэрлэгч бөөний захиалгын үйлдвэрлэлийн үе шатын дундуур манай тусгай захиалгыг оруулан үйлдвэрлэх нь амаргүй байдаг. Тиймээс цаг хугацааны асуудал зайлшгүй яригддаг
Мөн Улаанбаатар дах карго хүргэлт, төлбөр. Зарим хүмүүс “өгөхгүй” гэдэг.’’ Milan Fur” Улаанбаатар хот хүртэлх тээврийг хариуцдаг. Харин Улаанбаатр хот доторх тээврийг хариуцдаггүй. Гэтэл Улаанбаатар хот доторх хүргэлт хийж байгаа хүмүүст төлбөрийг өгдөггүй. Та үслэг эдлэл авч байгаа бол ихэмсэг бай л даа. Хот доторх ”хүргэлтийн төлбөр”-өө төлөхгүй байна гэдэг арай ч дээ.

Мөн;
Өчнөөн жил, өчнөөн дэлхийн чанрыг хамгийн боломжит үнээр манайхаас авч байсан харилцагч маань танихгүй мэт аашилж хүчний байгууллагаар, олон нийтийн сошиалаар дамжуулан заналхийлэх болон түрүү барин хатуурхахыг уншихад, сонсоход сэтгэл хугармаар байдаг.

Үйлдэлийн нүгэлээс үгийн нүглийн үйл нь хатуу байдаг гэдэг дээ. Сайхан сэтгэлт хүмүүс минь нэг нэгэндээ хэдий буруутай байсан ч нэг нэгэндээ сэтгэлийн болон тэр дундаа үгийн хатууг битгий илгээж байгаарай.

Танаас харилцаагаа таслаагүй л бол тултал нь итгэж, тултал нь итгээрэй. Учир нь эмэгтэйчүүд бид үеийн үед, тэр дундаа өнөө цагт бүр илүү нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа. Бид эмэгтэйчүүд хэзээ ч хариуцлага алдаж байгаагүй.

Үргэлжлжл бий...


Зүгээр л дурсамжаа цуврал байдлаар хуваалцмаар санагдлаа. Сэтгэгдэлээ хуваалцмаар санагдаад... яагаад болохгүй гэж... Ти...
08/06/2026

Зүгээр л дурсамжаа цуврал байдлаар хуваалцмаар санагдлаа. Сэтгэгдэлээ хуваалцмаар санагдаад... яагаад болохгүй гэж... Тиймээ..?

Булга үслэг эдлэлийн бизнесээ эрхэлж эхлээд багагүй олон жилийг үджээ. Энэ хугацаанд өнгөрүүлсэн цаг мөчүүдээ дурсан санаад харилцагч та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.

2018 оны 11 сард манай том охин маань БНТурк улсад их сургуульд суралцахаар болон бид гэр бүлээрээ хамт амьдрахаар очиж байлаа. Өмнө нь олон удаа Туркт очиж бизнесийн талаар багагүй судалж байсан болохоор очингуутаа л хамтарч ажиллах уулзалтуудаа хийн даруй ажилдаа орж байлаа.

Туркийн дэлхийн брэнд болох гоо сайхны L’ACTONE болон O’Juvi үнэртэй усны брэндийн албан ёсны эрхүүдийг аван эрч хүчтэйгээр ажиллаж эхэллээ. L’ACTONE брэнд нь бүтээгдэхүүнээ зөвхөн Америк руу экспортолдог том брэнд байлаа. Харин үнэртэй усны O’Juvi брэнд нь Европ төдийгүй дэлхий 41 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог брэнд. Монголд салбар нээх, холбогдох зөвшөөрлүүд, зар сурталчилгаа, карго тээвэрлэлтийн зохицуулалт гээд ажил ч ундарч эхэлж билээ.

Үүний хажуугаар үслэг эдлэлийн хамтарч ажиллах GILBERTI, GOLDEN FOX, GIORGIO ROTTI, BEST, LEVINSTON, GATA, FRANKO ARMONDI, ARDEM зэрэг брэндүүдтэй бизнес уулзалтууд гээд Истанбул хот дахь завгүй өдрүүд маань ундарч эхэлж билээ.

2019 оны эхний хагас жилд L’ACTONE болон O’Juvi брэндийн маань Монгол дахь бэлтгэл ажил дуусаж, эхний борлуулалт хийгдээд урам зоригтой байлаа. Бэлтгэл ажлын үед шинжилгээний болон бусад зорилгоор дээж явуулахад хамгийн их бэрхшээлтэй болон хөгжилтэй мөчүүдийг их туулдаг байжээ. Ялангуяа Монгол талын хил гааль дээр мөн ч их нээрэв бардаг байж билээ. Үнэндээ одоо ч тэр бэрхшээлүүд байсаар байдаг нь харамсалтай.

Бүх бэлтгэл дуусаад, зар сурталчилгааны зураг авалтууд дуусаад тэр байтугай эхний борлуулалт, захиалгууд авагдаад маш урам зоригтойгоор эхлэж байтал гайтай Ковид19 гэгч тахал бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн дээ. Яг энэ үед юу болоод байнаа, үгүй байлгүй дээ гээд итгэж чадахгүй байсан. Хил гааль, карго тээвэрлэлт гээд бүх зүйл хэдхэн хоногийн дотор бүгд боломжгүй болсон. Брэндийн үйлдвэрүүд маань хүртэл нэг л өдөр тэр чигээрээ зөвхөн Ковид19-ын эсрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болоод ачаалаллаа дийлэхээ больсон.

Боддоо... нөр их хөдөлмөр, цаг хугацаа, санхүү, тэр их бэлтгэл ажил бүгд алга эргүүлэх мэт алга болсон доо.

Харин энэ үед манай үслэг эдлэлийн салбар огт зогсоогүй үйл ажиллагаа нь явагдаж байсан нь санаандгүй байж байгаад уналтанд орсон надад маш том боломж өгсөн дөө. Тэр бүү хэл дэлхий даяар бүх үйл ажиллагаа зогссон тухайн үед үслэг эдлэлийн брэндийнхэн маань онлайн худалдаа эрхлэх бүхий л боломжийг бүрдүүлэн хамтарч эхэлсэнд маш их баярладаг.

Тэр дундаа GILBERTI брэндийн хамт олон маань бүхий л зүйлээр хамтран ажиллахаар болон урам зоригтой ажиллаж эхэлсэн. Ковидын хөл хориотой үед үйлдвэрлэгчийн тусгай эрхтэйгээр Истанбулын авто замаар машинтайгаа эсвэл метронд ганцаараа шахам явдаг байлаа.

Ингээд л 2019 оны эхнээс үслэг эдлэлийн бизнес рүүгээ эргэлт буцалтгүй сэтгэл шулуудсан даа.

Үргэлжлэл бий...


Хамгийн их эрэлттэй загваруудаас ганц хоёрхон ширхэг үлдлээ. ----------------------    #туркбулганшуб #туркбулга     #чи...
07/06/2026

Хамгийн их эрэлттэй загваруудаас ганц хоёрхон ширхэг үлдлээ.

----------------------



#туркбулганшуб
#туркбулга


#чинчилла
#чинчиллашуб
#свакарашуб
#свакара

#булганшуба
#булгаүслэгэдлэл
#бээжинбулга

Blackglama үс гэж юу вэ?Blackglama нь амьтны төрөл биш бөгөөд Хойд Америкийн дээд зэрэглэлийн хар булган (mink) үсний ху...
27/05/2026

Blackglama үс гэж юу вэ?

Blackglama нь амьтны төрөл биш бөгөөд Хойд Америкийн дээд зэрэглэлийн хар булган (mink) үсний худалдааны тэмдэгт брэнд юм. Энэхүү нэр нь Black (хар) болон GLMA (Great Lakes Mink Association – Их нууруудын булган үржүүлэгчдийн холбоо) гэсэн үгсээс гаралтай.

Blackglama-г юугаараа онцгой болгодог вэ?
• Байгалийн гүн хар өнгөтэй (харлуулж будсан биш).
• Богино, өтгөн, хилэн мэт зөөлөн бүтэцтэй үстэй.
• Маш хатуу чанарын шалгууртай бөгөөд булган үсний зөвхөн цөөн хувь нь Blackglama ангилалд тэнцдэг.
• Тансаг зэрэглэлийн хувцас загварын салбарт өндөр чанар, эдэлгээ, үнэ цэнээрээ алдартай.

Жинхэнэ Blackglama-г хэрхэн таних вэ?

Жинхэнэ Blackglama бүтээгдэхүүнүүд ихэвчлэн:
• Дугаартай шошго
• Баталгаажуулах сертификат
агуулдаг бөгөөд үүгээр нь гарал үүслийг шалгах боломжтой байдаг.

Гадаад төрх

Blackglama нь:
• Маш жигд хар өнгөтэй
• Зөөлөн хилэн мэт гадаргуутай
• Тансаг, дэгжин харагддаг
• Ихэвчлэн өндөр зэрэглэлийн дээл, хүрэм, зах, малгай зэрэгт ашиглагддаг.

Анхаарах зүйл

Blackglama нь жинхэнэ амьтны үс (булган үс) тул зарим хүмүүс амьтны эрх, ёс зүйн шалтгаанаар хиймэл үсийг илүүд үздэг бол зарим нь чанар, эдэлгээ, тансаг байдлыг нь үнэлдэг.

Хэрэв танд Blackglama шошготой дээл, хүрэм байгаа бол шошго болон үснийх нь зургийг илгээвэл жинхэнэ эсэхийг танихад тусалж болно.

Үнийн өсөлтийн эсрэг улирлын ХЯМДРАЛТАЙ худалдаа. - Яагаад УЛИРЛЫН ХЯМДРАЛ?- Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхийн зах зээ...
27/05/2026

Үнийн өсөлтийн эсрэг улирлын ХЯМДРАЛТАЙ худалдаа.

- Яагаад УЛИРЛЫН ХЯМДРАЛ?

- Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхийн зах зээлд булга, үслэг арьсны үнэ 40%-иар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой үслэг эдлэл үйлдвэрлэгчид, бөөний худалдаачид болон бизнес эрхлэгчид үнийн өсөлтийг бэлэн байгаа шуба, үслэг эдлэлдээ шууд хэрэгжүүлэж байгаа.

Учир нь олон улсад болж байгаа улс төр, эдийн засаг, дайны нөхцөл байдлаас үүдэн энэ намар хүртэл арьс, үслэгийн үнэ 60-70 хүртэл хувиар нэмэгдэхээр байна.

Манай улсын зах зээлд Турк, Хятад болон Солонгос улсаас булга үслэг эдлэл нийлүүлэгддэг. Харилцагчид та бүхэн үнийн өсөлт мэдээллийн талаар судлаад үзээрэй.

Харин бид үйлдвэрлэгч компанитайгаа хэлэлцсэний үр дүнд 6 сар дуустал 2025 оны үнээ тогтвортой барихаар хичээж байна. Учир нь манай үйлдвэрлэгч үслэг арьсний маш сайн нөөцтэй байгаа.

Тиймээс харилцагч Та бүхэн энэхүү боломжыг бүү алдаарай.

Эргэх цагийн эрхээр өвөл дахиад л ирнэ.
Хүйтэн өвөл бүрийг өнтэй дулаан, ихэмсэг давахын тулд бэлтгэл сайтай байж үнийн өсөлтөд бүү өртөөрэй.
***************

Жич: "MILAN FUR"-ЫН БҮХ ЦАГ ҮЕД ХАМТ БАЙСАН ХАРИЛЦАГЧ НАР МААНЬ ИТГЭЛ ҮНЭМШИЛИЙНХЭЭ ЖИМСИЙГ 2026 ОНД ХҮРТЭНЭЭ.

----------------------



#туркбулганшуб
#туркбулга


#чинчилла
#чинчиллашуб
#свакарашуб
#свакара

#булганшуба
#булгаүслэгэдлэл
#бээжинбулга

Улирлын ХЯМДРАЛТАЙ худалдаа. Эдгээр загваруудаас маш цөөхөн үлдсэн. 06 САРААС БУЛГА ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН ҮНЭ 40%-Р НЭМЭГДЭЖ БА...
12/05/2026

Улирлын ХЯМДРАЛТАЙ худалдаа.

Эдгээр загваруудаас маш цөөхөн үлдсэн.

06 САРААС БУЛГА ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН ҮНЭ 40%-Р НЭМЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ.

----------------------



#туркбулганшуб
#туркбулга


#чинчилла
#чинчиллашуб
#свакарашуб
#свакара

#булганшуба
#булгаүслэгэдлэл
#бээжинбулга

Address

Beijing
Beijing
101300

Alerts

Be the first to know and let us send you an email when Milan Fur posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Milan Fur:

Share