27/02/2021
За, би ч сүүлийн үед энэ ногоон шүүсэнд маш их дурлаж байна аа...
Энэ шүүсийг уухад
1т нүүр царай минь улам л гоё цэвэрхэн болоод байна. Улам л цагаараад толийгоод байна.
2т ер нь улам л залуужаад ч байгаам шиг санагддаг болж ккк
3т нойронд маш сайн болдог юм байна...
4т улам л гоолигжоод бна😁 бэлхүүсээр ялангуяа маш сайн нарийсч бна.
Орц:
Цоохор майлз(celery)- 4 урт навч
Өргөст хэмх-2 том
Байцаа-2аяга
Ногоон алим- 1ш
Хальсалсан лемон- 1ш
Цагаан гаа-3~4 см
Элэгний өөхлөлт ихтэй, элэгний өөрчлөлттэй, холестерин ихтэй, илүүдэл жин ихтэй хүн нь цоохор майлз буюу сэлэригээ 4 биш 10 урт ишээр нь хийгээд ногоон алимаа 1 ийг нэмээд цагаан гаагаа жаахан нэмчихэд яг таарна.
Үүн дээрээ яншуй(parsley) 1атгыг нэмчихэд болно шүү!
Сэлэриг навчтай юутай нь бүгдийг нь шахна шүү!
Энэ ногоон ШҮҮС нь бас гормоны өөрчлөлтөнд ороод огт турж өгөхгүй байгаа 45 аас дээш насны бүсгүйчүүдэд маш сайн шүү! Гормоныг ТЭНЦВЭРЖҮҮЛЖ өгдөг!
Энэ шүүсийг уухад дотор өөхлөлт ихтэй ялангуяа элэг өөхөлсөн хүнд маш сайн шүүс шүү!
Элэгний өөхийг хайлуулахаас гадна элэгний ХОРЫГ ГАДАГШЛУУЛЖ элэг бөөрийг цэвэрлэж өгдөг юм шүү.
Сэлэри нь байгалийн цэвэр антипетик юм. Үрэвсэлийн эсрэг гайхалтай үр дүнтэй.
Элэг, бөөр, ходоодны үрэвсэлд маш сайн!
Бөөр үрэвсэж хавантах үед уух хэрэгтэй. Бөөрнөөс болж таргалсан, хаван ихтэй хүнд маш сайн, шээс хөөж, биенээс муу юмыг гадагшлуулна.
Хаван бөөрөнд уух үед дээрх орцон дээрээ 1 атга яншуйг (parsley)заавал хийнэ шүү!!
Энэ шүүсийг уух үед архи уухгүй, САХАРТАЙ бүх төрлийн амттаныг идэхгүй, хурц хүнд өөхтэй тостой хоол идэхгүй байх хэрэгтэй!
За эцэст нь
Сэлэригийн шүүс их хэмжээний антиоксидант агуулдаг ба энэ нь бидний бие дэхь чөлөөт радикалуудыг бууруулж, хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг. Сэлэри нь хорт хавдрын эсрэг нэгдлүүд, тухайлбал ацетиленик бодис агуулсан байдаг ба хавдрын эсийн өсөлтийг зогсоодог гэх мэт...