08/06/2026
Яагаад зарим карго дугааргүй ирдэг вэ?
Taobao, Pinduoduo, 1688 зэрэг платформуудаас бараа захиалах нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон хэдий ч сүүлийн үед хэрэглэгчдийн дунд нэгэн нийтлэг бухимдал үүсэх болсон нь "эзэнгүй ачаа"-ны асуудал юм. Хаяг, утасны дугаараа бүрэн бүтэн бичсэн ч Монголд ирэхдээ утасны дугаар нь устсан, хэнийх нь үл мэдэгдэх ачаа болон ирэх тохиолдол эрс нэмэгдсэн.
Яагаад утасны дугаар алга болдог вэ?
Энэ нь таны эсвэл каргоны буруу биш бөгөөд БНХАУ-ын "Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилттэй шууд холбоотой юм. Хятадын дотоодын хүргэлтийн компаниуд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс илгээмжийн шошго дээрх утасны дугаарыг системээс автоматаар кодлож (жишээ нь: 9911****) хэвлэдэг эсвэл бүр утасны дугаарыг арилгаж хэвлэдэг болсон.
Дугааргүй болсноор ямар асуудал үүсдэг вэ?
Утасны дугаар бол Монголын ложистикийн салбарт ачааг эзэнтэй нь холбох "цорын ганц" гүүр байсан. Энэ гүүр тасарснаар дараах хүндрэлүүд үүсдэг:
Агуулахын бөөгнөрөл ба эзэнгүй ачаа: Өдөрт бууж буй мянга мянган ачаанаас аль нь хэнийх болох нь мэдэгдэхгүй уул овоо шиг "эзэнгүй" ачаанууд үүснэ.
Цаг хугацааны алдагдал: Каргоны ажилтан ачаа бүрийн трэк кодыг гар аргаар шүүх, хэрэглэгч өөрийн ачааг хайж цаг заваа үрэх зэргээр хүргэлтийн үйл явц хэд хоногоор саатдаг. Эсвэл дугааргүй ирсэн учир ямар хүний ачааг мэдэхгүйгээс болж эзэн нь ачаагаа ирснээ мэдэхүй, харин каргоны газарт дугааргүй гэх маш их ачаа цуглардаг.
Ачаа солигдох, алдагдах өндөр эрсдэл: Утасны дугааргүй, зөвхөн хятад хэл дээрх галиг нэрээр ижил төстэй нэртэй хүмүүсийн ачааг андуурах, эсвэл удаан хадгалагдсан ачаа үрэгдэх эрсдэл үүсдэг.
Бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Бид ложистикийн энэхүү гацааг уламжлалт аргаар бус, илүү найдвартай, автоматжсан технологийн шийдлээр даван туулахаар шинэ каргоны системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Бидний шийдэл дараах 3 үндсэн тулгууртай:
1. Хэрэглэгчийн дахин давтагдашгүй код (Unique ID)
Утасны дугаар кодлогдон устдаг байж болно, харин хаягийн мэдээлэл устдаггүй. Тиймээс бид системдээ бүртгүүлсэн хэрэглэгч бүрд дахин давтагдашгүй тусгай ID код олгож байгаа юм. Хаяг холбохдоо хийхдээ хаягийнхаа дэлгэрэнгүй хэсэгт апп-д байх хаягийг холбосноор код автоматаар хуулагдаж, илгээмж дээрх утасны дугаар устсан ч систем тухайн ID кодоор дамжуулан ачааны эзнийг хормын дотор 100% нарийвчлалтайгаар таних болно.
2. Трак код (Tracking number) урьдчилан бүртгэх систем
Энэ бол эзэнгүй ачааны асуудлыг эцэслэх хамгийн төгс шийдэл. Хэрэглэгч дэлгүүрээс өгсөн Хятад доторх хүргэлтийн трак кодыг манай аппликейшн/вэбсайт руу орж урьдчилан бүртгүүлнэ. Ингэснээр тухайн ачаа каргоны агуулахад ирж, баркодыг уншуулах төдийд систем автоматаар тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй тулгаж, таны бүртгэлтэй холбож та ачаагаа хянах боломжтой болно.Ямар ч хүлээлт, ямар ч гар ажиллагаа байхгүй.
3. Програм хангамж, системийн цогц шинэчлэл
Дээрх хоёр шийдлийг саадгүй ажиллуулахын тулд бид үйл ажиллагааныхаа цөм болсон програм хангамжид бүрэн шинэчлэл хийсэн. Гар ажиллагаанаас үүдэлтэй алдааг тэглэж, хэрэглэгч захиалга хийсэн цагаас эхлэн гарт нь очих хүртэлх бүх мэдээллийг нэг дороос хянах боломжтой системийг нэвтрүүллээ. Энэхүү шинэчлэл нь зөвхөн ачаагаа хурдан авах төдийгүй, хэрэглэгчийн туршлагыг хамгийн өндөр түвшинд байлгахад чиглэгдсэн болно.
Дүгнэж хэлэхэд, бидний нэвтрүүлж буй энэхүү систем нь утасны дугаар устдаг асуудлыг нэгмөсөн шийдэж, таны ачааг хамгийн хурдан, найдвартай, ямар ч эрсдэлгүйгээр хүргэх баталгаа болж чадаж байна. Технологи хөгжихийн хэрээр бид таны тав тухыг хангасан шийдлүүдийг үргэлжлүүлэн нэвтрүүлэх болно.
Бид бүтээсэн системдээ 100% итгэж байгаа учир ямар ч төлбөргүйгээр, ямар ч гэрээгүйгээр 1 сарын хугацаанд үнэгүй ашиглах боломжийг олгож байна.
Та 1 сар ашиглаж үзээд танай каргонд тулгардаг асуудлуудыг шийдэж, танай хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөж байвал төлбөрөө төлөөд ашиглах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://cargocenter.mn/