Zaya's Fashion Shop

Zaya's  Fashion Shop Загварлаг ,чанартай бараа 💗💗💗

Юун хөгшрөх..солиоруулдаг нас шд😃😜40 нас намбандаа бай 🤨🤨🤨 40 насанд хайр байдаг юм уу 🤔🤔🤫?? гэх юм!!!!40 хүрээд өөрийгө...
20/11/2025

Юун хөгшрөх..солиоруулдаг нас шд😃😜
40 нас намбандаа бай 🤨🤨🤨
40 насанд хайр байдаг юм уу 🤔🤔🤫?? гэх юм!!!!
40 хүрээд өөрийгөө хөгширнө гэж бодож байгаа хүмүүс яасан гунигтай вэ.
40 насанд ёстой жинхэнэ амьдрал эхэлнэ.
Туршлага, мөнгө , ажил амьдрал, зан чанар , үзэл бодол , мэдлэг бүх юм бүрэлдсэн.
Хүүхдүүд том болж өөртөө анхаарч жинхэнэ утгаараа аз жаргал руу тэмүүлэх нас байхгүй юу даа.
Магадгүй хамгийн сонирхолтой нас
Зарим найз нар өвөө эмээ болж
Зарим найз нар хайр дурлалтай учирч
Зарим нь ажил карьер дээрээ амжилтыг харуулж
Зарим нь бүр төрж байдаг нас шүү дээ.
40 нас ид оргилох, ид амжилт гаргах, ид хайрлалцдаг нас л гэж боддог доо .
Ахиад 20 жил, 30 жил, 40 жил амьдарна гэж бодоход ид хийж бүтээх нас мөнөөсөө мөн шүү
😁❤️.

✨🌞 11:11 ЭРҮҮЛ МЭНД, АМЖИЛТ, БАЯЛАГ ТАТАХ СҮНСЛЭГ ҮЙЛ ХИЙГЭЭРЭЙ 💫🔥“Би гэрэлтэй, эрүүл биетэй, амжилттай, элбэг хангалуун...
11/11/2025

✨🌞 11:11 ЭРҮҮЛ МЭНД, АМЖИЛТ, БАЯЛАГ ТАТАХ СҮНСЛЭГ ҮЙЛ ХИЙГЭЭРЭЙ 💫

🔥“Би гэрэлтэй, эрүүл биетэй, амжилттай, элбэг хангалуун амьдралтай.
☀️11:11-ий энерги миний хүсэл биелэх замыг нээж байна.
🌍 ☀️ Гэрэл, хайр, элбэг дэлбэг хаалга нээгдлээ.
Би сайн сайхан бүхнийг татаж авч байна.” 🌈
🌍 Дэлхий ертөнцдөө талархлаа 🙏🙏🙏

Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа. Бүтэн 20 жил хамт амьдрахдаа сүүлийн жил гаруй хугацаанд улам ихээр дургүй нь хүрэх болжэ...
17/10/2025

Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа. Бүтэн 20 жил хамт амьдрахдаа сүүлийн жил гаруй хугацаанд улам ихээр дургүй нь хүрэх болжээ. Эхнэр нь өглөө сэрээд “Сайхан амарсан уу нар минь. Өнөөдөр сайхан өдөр болох нь дээ” гэж хэлэх бүрт нь түүний туранхай гар, нойрмог нүд дургүйг нь хүргэнэ. Хуримны дараах хэдэн жил гайгүй байсан боловч сүүлийн үед заримдаа цохиод авмаар санагдах болжээ. Тийм үедээ хахир хоолойгоор “Хурдлаач” гэх мэтээр цахиртан хэлэхдээ гараа атган арай л цохилгүй өнгөрдөг болов. Гэвч эхнэр нь амьдралд яарахгүй байлаа. Тэр нөхрийнхөө ийм зан авирын шалтгааныг мэддэг, гурван жил гаран уулзаж буй бүсгүйг нь хүртэл мэддэг байлаа. Гэтэл тэдгээр бичиг баримтан дунд огт харагдаж байгаагүй хавтастай цааснууд байхыг олж хараад онгойлгож үзтэл эхнэрийнх нь нэр бүхий шинжилгээний материалууд, онош дүгнэлтүүд байхыг унших нь тэр. Нуруугаар нь хүйт дааж, тогонд цохиулах мэт чичрэв. ӨВЧТЭЙ Тэр интернет рүү орж, эхнэрийнхээ оношийг бичээд хайтал өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл дунд 6-18 сарын настай гэсэн өгүүлбэр байв. Онош хэзээ гарсаныг үзвэл бараг хагас жил болжээ. Эхнэр нь түүнийг бараг цаг шахам хүлээгээд гарчээ.Гадаа намар болж, навчис шаргалтан, зөрөн өнгөрөх хүмүүсийн нүд аз жаргалаар гэрэлтэнэ. Түүнд өөрийгөө өрөвдөх сэтгэл төрөв. Өмнө нь тэр өөрөөсөө бусдыг өрөвдөн, тэдний амьдралд саад болохгүйн тулд өөрийнхөө тухай хэнд ч хэлээгүй билээ. Тэр анх удаа уйлав. Нөхөр нь гэртээ сандран гүйж яах аа мэдэхгүй болжээ. Тэр 20 жилийн өмнө эхнэрээ яаж хайрлаж байснаа санав. Тэр олон жил байгаагүй юм шиг, бүх амьдрал тэдний өмнө байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр эхнэрийнхээ дэргэдээс холдолгүй хамт байх мөч бүрийг алдахгүйг хичээн амьдарч эхлэв. Хэн нэг нь түүнд ганцхан сарын өмнө тэр эхнэрээ үзэн ядаж салахыг хүсч байсныг сануулбал тэрбээр “Тэр чинь би биш” гэх байлаа. Тэр эхнэрээ амьдралаас хэрхэн холдож байгааг харж, шөнө сэмээрхэн уйлж байгааг нь мэдэж байлаа. Эхнэр нь түүнтэй хоёр сар хамт амьдраад хорвоог орхижээ. Гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлсэн мэт санагдаж байв. Гэртээ эхнэрийнхээ юмсыг янзалж байгаад шинэ жилээр бичсэн хүслийн цаасыг олж нээтэл– Сүүлчийн амьсгалаа дуустал нөхөртэйгээ хамт аз жаргалтай байх гэсэн үгс харагдав. Шинэ жилээр шивнэсэн хүсэл биелдэг гэдэг. Гэвч нь нөхөр нь “Эрх чөлөөтэй болох” гэж хүссэн байлаа. Хүн бүр хүссэнээ л авдаг…

Ийм найз байна байна. Өө тэгээл орхиод л урагшилж байгаарай 🙏🙏
16/10/2025

Ийм найз байна байна. Өө тэгээл орхиод л урагшилж байгаарай 🙏🙏

🌏 Амьддаа бие биенээ хайрлаарай 💖🌟Гарыг нь атга, үгээ хэл, цагаа зориул🙏😍Хайртай хүмүүсээ чухал гэдгийг өдөр тутамдаа ха...
07/10/2025

🌏 Амьддаа бие биенээ хайрлаарай 💖
🌟Гарыг нь атга, үгээ хэл, цагаа зориул🙏

😍Хайртай хүмүүсээ чухал гэдгийг өдөр тутамдаа харуул. Нандин үгсээ дотроо хадгалалгүй, амьсгал бүртээ цуурайтуулаарай 💫

☀️Өнөөдөр өгч буй таны тэврэлт, өнөөдрийн инээд, өнөөдрийн халамж нь маргаашийн уй гашуугаас үлэмж үнэ цэнтэй юм ⭐️

💖Биенээ амьд байхад нь хайрлаарай.
Зөвхөн дурсамж болж хоцорсны дараа бус, харин өнөөдрийн таны хайр л ,тэдэнд өгөх хамгийн нандин бэлэг юм 🙏

Үнэхээр бууж өгмөөр санагдсан үедээ уншаарай:1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг....
06/09/2025

Үнэхээр бууж өгмөөр санагдсан үедээ уншаарай:

1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг. Энэ хэцүү үе ч бас заавал дуусна.

2. Хүн туйлдаа хүртэл ядрах үед хүний тамир тэнхээний 40 хувьд ч хүрээгүй байдаг гэж байгаа. Танд асар их дотоод хүч байгаа. Зүгээр л нүдээ аниад өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.

3. Та урагшаа явж л байгаа бол ялж яваа. Жижигхэн алхам бүрээ, сөөмөөр ахих бүрээ дотроо таашаан хүлээж аваарай.

4. Амьдралынхаа утга учрыг мартаагүй хүнд амьдралын бүх мөчүүд зовлон бэрхшээлтэйгээ хамт амттай байх болно. Та юуны төлөө яваа билээ, таны үр хүүхдүүдэд ямар түүх яригдан үлдэх билээ. Тэрийгээ санаарай.

5. Хойшоо нэг алхах өдөр байхад урагшаа гурав алхах өдөр бас байна. Алдаа гаргана гэдэг бол залуу хүн ч гэлтгүй юм хийж яваа хүнд заавал байдаг зүйл юм шүү. Юу ч хийхгүй суугаа хүн л алдаагүй амьдардаг.

6. Юу ч бүтэхгүй, гацалттай байгаа бол анхаарлаа өөртөө хандуулаарай. Морьдoo тарга авахаар дайн хийнэ гэдэг шиг өөрийгөө тамир тэнхээтэй болгохдоо анхаараарай. Энэ бол гацалт биш юм шүү.

7. Хэцүү цаг мөчүүд бол нөхрийн чанарыг таних завшаант үе юм. Найзуудаасаа тусламж хүс. Ойр дотныхондоо сэтгэлээ хөнгөлж ярьж чадах хэмжээндээ асуудлаа ойлгуулж, тус асуу. Зориг шаарддаг, эгогоо дарах хэрэгтэй болдог үе. Эгогоо дараад суръя л даа ядаж.

8. Амьтны доог болж, ад үзэгдэх үе гарч болноо. Өөртөө итгэлгүй, гэрээсээ цухуймааргүй үе ч бас байдаг. Яг эцсийн дүндээ таны нэг их бодоод байдаггүй юм шүү. Бодсон ч өдрийн 24 цагийн 5 минутад нь л амны зугаа болгоод өнгөрөөж байгаа.

9. Таныг шүүмжилж, доош хийх хүн бишгүй гарч ирнээ. Тэдний ихэнхи нь өөрсдөө мөрөөдлөөсөө няцаж, цаанаа сэтгэл дундуур явдаг нөхөд байхыг та анзаарах болно. Та хүндээр хүлээж авах огт хэрэггүй.

10. Өөрийнхөө ертөнцийг та өөрөө л бүтээх ёстой. Юм бүхнээс хойш сууж өөрийнхөө тухтай бүсээс гарахгүй, айдсаа даван туулж, залхуурлаа ялж чадахгүй бол та өөрчлөлтийг хийж чадахгүй хойш ухарсаар л байх болно...

Нэг тийм эмэгтэй байдаг тэ? Аз жаргалтай юм шиг харагддаг хэрнээ маш олон бодлыг тээж явдаг. Олон найзтай юм шиг  хэрнээ...
08/07/2025

Нэг тийм эмэгтэй байдаг тэ? Аз жаргалтай юм шиг харагддаг хэрнээ маш олон бодлыг тээж явдаг. Олон найзтай юм шиг хэрнээ яг тулахаар ямар ч дотно хүнгүй. Гадна дотуур тэнэдэггүй хэрнээ гэртээ байх дургүй асар том тэмүүлэлтэй.Ухаантай юм шиг хэрнээ хааяа мангар. Юу ч болсон хүн болгонтой сайхан харьцдаг. Үерхэл, хайр нтрийг чухалчилдаг бүх зүйлд чинь чин сэтгэлээсээ ханддаг.Хамгийн сайн зөвлөгч. Сайхан харилцаа үүсгэсэн ч өөрөө сүүлд нь сэтгэлийн шаналалтай үлддэг.

14/06/2025

Cэнс анхнаасаа маш эвгүй дуугарч, утаа гараад хөөрсөн юм байна. Онгоцны бүрэн бүтэн байдлыг гүйцэт шалгаагүй хөөрсөн юм болов уу даа. Үнэхээр харамсалтай.😭😭😭

Эр хүн мөнгө олохоороо илүү олон хүүхэн хүсч байгаа юм шиг мэдрэмж төрдөг бол эмэгтэй хүн мөнгө олохоороо эр хүн хэрэггү...
06/06/2025

Эр хүн мөнгө олохоороо илүү олон хүүхэн хүсч байгаа юм шиг мэдрэмж төрдөг бол эмэгтэй хүн мөнгө олохоороо эр хүн хэрэггүй юм шиг мэдрэмж төрдөг гэнээ...

😆😆😆
30/05/2025

😆😆😆

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97680000890

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zaya's Fashion Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zaya's Fashion Shop:

Share