23/08/2026
? №6
Сайн унтаж амраад өглөө сэрэхэд бие хөнгөн, оюун санаа сэргэг босдог. Чанартай нойр авахад унтсан цаг бус, бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал хэвшил чухал нөлөөтэй.
Тэгвэл нойрны чанараа сайжруулахын тулд өдөр тутамдаа юуг дадал болгох хэрэгтэй вэ?
🔸️Тогтмол цагт унтаж, сэрэх
Өдөр бүр ойролцоо цагт унтаж, сэрэх нь биеийн дотоод цагийг тогтворжуулж, орой болоход нойр хүрч, өглөө аяндаа сэрэх хэвийн хэмнэлийг тогтворжуулахад тусалдаг. Амралтын өдөр ч унтаж, сэрэх цагаа хэт их өөрчлөхгүй байх нь нойрны тогтмол хэмнэлийг хадгалахад тустай.
🔸️Өглөөний нар харах
Өглөө сэрсний дараа гарч нарны гэрэлд зогсох, эсвэл гэрэлтэй орчинд байх нь бие махбодод “өдөр эхэллээ” гэсэн дохио өгч, дотоод цагийг тохируулдаг. Өглөөний гэрэл нь мелатонины ялгаралтыг бууруулж, сэргэлэн цовоо болоход нөлөөлөхийн зэрэгцээ орой цагтаа нойр хүрэх хэвийн хэмнэлийг дэмждэг.
Энэ нь хамгийн эвтэйхэн санагдаж байна.
🔸️ Дасгал хөдөлгөөн
Өглөө, өдрийн цагаар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь биеийн эрч хүчийг нэмж, нойрны чанарыг сайжруулахад тустай ч оройн цагаар хийх нь зүрхний цохилт, биеийн температурыг нэмэгдүүлж, биеийг сэргэг, идэвхтэй байдалд оруулдаг тул эсрэгээрээ нойрыг сэргээдэг.
Харин оройдоо сунгалтын дасгал хийснээр өдрийн турш ажиллаж чангарсан булчин суларч амрах нь нойрны чанарыг сайжруулдаг.
🔸️ Бясалгал, амьсгалын дасгал
Унтахын өмнө бясалгал хийх, удаан тайван амьсгалах нь өдрийн турш хуримтлагдсан стресс, тархины ачааллыг багасгаж, бие сэтгэлийг тайвшруулснаар нойрны чанар сайжирч бөх унтаж амарна.
🔸️ Үдээс хойш кофейныг хязгаарлах
Кофейны нөлөө хэдэн цагийн турш үргэлжилдэг тул үдээс хойш болон оройн цагаар кофе, өтгөн цай, энергийн ундаа зэрэг кофейн агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах нь зүйтэй.
Аденозин нь өдрийн турш тархинд хуримтлагдаж, орой нойр хүрэхэд нөлөөлдөг бодис юм. Кофейн аденозины үйлчлэлийг саатуулснаар нойр хүрэх мэдрэмжийг бууруулж, нойр хулжихад хүргэдэг.
Иймээс үдээс хойш кофейны хэрэглээг хязгаарлах нь орой цагтаа унтаж амрахад тустай.
🔸️Унтахын өмнө дэлгэц, мэдээллийн ачааллаа багасгах
Унтахаас 1–2 цагийн өмнө утас, компьютерийн хэрэглээг багасгаж, хэт их мэдээллээс хэсэг хугацаанд завсарлах нь тархины идэвхийг аажмаар бууруулж, тайвшрахад тусална. Мөн дэлгэцийн хурц гэрлийн нөлөөг багасгаснаар мелатонины хэвийн ялгаралтыг дэмжиж, тайван унтаж амрах нөхцөлийг бүрдүүлнэ.
🔸️ Орой тайвшрах дадалтай болох
Унтахаас 1–2 цагийн өмнө орчны хурц гэрлийг бүдгэрүүлэх нь биеийн унтаж амрах хэвийн хэмнэлийг дэмжиж, мелатонины ялгаралтыг дэмждэг.
Орой агаарт тайван алхах, ном унших, намуухан хөгжим сонсох, бүлээн шүршүүрт орох зэрэг тайвшруулах дадал нь өдрийн идэвх, ачааллыг бууруулж, бие сэтгэлийг тайвшруулан бөх унтаж амрахад тустай.
🔸️Унтах орчноо бүрдүүлэх
Унтлагын өрөөг харанхуй, нам гүм, хэт халуун биш, тав тухтай байлгаж, унтахын өмнө цэвэр агаар оруулах нь нойрны чанарт чухал нөлөөтэй.
🔸️Оройн хоолны цаг, хоолны хэмжээ
Унтахын өмнөхөн хэт их, хүнд хоол идэхээс зайлсхийж, оройн хоолоо унтахаас тодорхой хугацааны өмнө идэж хэвших нь зүйтэй. Ингэснээр гэдэс дүүрэх, хүнд оргих, цээж хорсох зэрэг нойрт саад болох тавгүй мэдрэмжээс сэргийлэхэд тусална.
😴 Өдөр тутмын зөв дадал , тогтмол унтаж сэрэх цаг, тайван орчин зэрэг нь нойрны чанарыг бага багаар сайжруулснаар та чанартай, бөх унтаж амардаг болно.
Эрүүл мэндийн булан №6
Japan Wellness Mongolia
📞 99252245
#нойр #НОЙР #нойрнычанар #Нойргүйдэл #стресс #сэтгэлгутрал