СийлэнГоо-online shop

СийлэнГоо-online shop Манай СийлэнГоо онлайн дэлгүүр маань гоёл чимэглэл мө?

Үхмээр санагддаг ч амьдардаг хүмүүсийг хариуцлага гэж зүйл торгоож, чангаадаг. Мундаг сайхандаа биш, өдөр бүр шантарч үх...
02/06/2026

Үхмээр санагддаг ч амьдардаг хүмүүсийг хариуцлага гэж зүйл торгоож, чангаадаг. Мундаг сайхандаа биш, өдөр бүр шантарч үхэж-амьдардаг хүмүүс зөндөө. Амьдрахад ч бас өчнөөн эр зориг, тэнхээ хэрэгтэй. Энэ хүүхдийн баяраар гэртээ өнжингөө 3 хүүдээ бие сэтгэлийн хат яаж суулгах талаар л бодож суулаа.

Үнэхээр ачаа үүрээд эцээд нураад хугараад байгаа эрчүүд байдаг ч , дэндүү зөөлөн, ачаа үүрэх гэхээр үхмээр санагддаг эрчүүд ч байна. Монгол эмэгтэйчүүд үхвэл үхэхээр их ачаа үүрч яваа шүү !!! Статистикаа хараарай. Тэд уянгалах завгүй, сөхөөгүй байна.

Зүгээр бодит байдалтайгаа нүүр тулаад, хүлээн зөвшөөрөөд үлдсэн амьдралаа хоосон хиймэл хийсвэр төсөөлөл дүрдээ итгэж бус жинхнээсээ утга учрыг олж удаан удаан, утга учиртай амьдармаар аа.

Нялцгайрч дууслаа, хайрлаад хайрлаад хатуужсан нь хэд байна аа. Хайрлах ч ёстой, хатуу ч байх ёстой. Эцсийн эцэст тэгээд урдуур нь орж юмыг нь бэлдэж өгсөн хөвгүүд амьдрал дээр ямар болдгийг, хэтэрхий өөрийгөө л үнэ цэнтэй гээд шүтээд өсчихсөн охид ямар сэтгэлгээтэй болдгийг нийтээрээ анзаарч, бодож байгаа байлгүйдээ.

За тэгээд элдвээр тайлж уншаад таамаглавал таамагла. Нэг бол би сошиалаа хаая, эсвэл над руу элдвийн SS явуулахаа больчихоорой.

Гаалийн байцаагч нар иргэдийн ачааг задлаад барааг нь хулгай хийгээд байгааг шалгаарай.
06/05/2026

Гаалийн байцаагч нар иргэдийн ачааг задлаад барааг нь хулгай хийгээд байгааг шалгаарай.

🏢 “Ногоон нуур” 1008 айлын орон сууц – ШИНЭ БОЛОМЖБНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон нуур” төслийн хүрээнд иргэдэд...
26/03/2026

🏢 “Ногоон нуур” 1008 айлын орон сууц – ШИНЭ БОЛОМЖ
БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон нуур” төслийн хүрээнд иргэдэд дараах боломжууд бүрдэж байна:
🔹 Түрээслэх
🔹 Түрээслээд өмчлөх
🔹 Газраа байраар солих
Мөн барилгажилтыг бүсчилсэн журмын дагуу хэрэгжүүлж, Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
💰 Түрээсийн үнэ (шинэ журам):
• 1 м²: 11,000 – 15,000₮
• Иргэдийн орлогод нийцүүлсэн, зах зээлээс 2–3 дахин хямд
🎯 Хөнгөлөлттэй хамрагдах бүлгүүд:
• Эмч, багш – 25%
• Төрийн албан хаагч – 15%
• Ахмад настан – 18%
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 10%
📲 Бүртгэл, сонгон шалгаруулалт:
Иргэдийн хүсэлтийг ХурДан системээр цахимаар авч, хүний оролцоогүй, ил тод, шударгаар зохион байгуулна.
ℹ️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
1️⃣ tosk.gov.mn
2️⃣ Барилга, хот байгуулалтын яам
3️⃣ E-Mongolia

📢 Century 21 M.A.P – шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.
👉 Манай пэйжийг дагаарай.
💬 Шинэ мэдээлэл авахыг хүсвэл коммент

Ymaagaa awaarai awahgvi bol samnaad ywuullaa shvv
23/03/2026

Ymaagaa awaarai awahgvi bol samnaad ywuullaa shvv

8 тэрбум хүнтэй эх дэлхийд ердөө 15-хан секундын бичлэг 300 тэрбум удаа тоглогдож, нэгэн эмэгтэйн амьдралыг бүхэлд нь ин...
21/03/2026

8 тэрбум хүнтэй эх дэлхийд ердөө 15-хан секундын бичлэг 300 тэрбум удаа тоглогдож, нэгэн эмэгтэйн амьдралыг бүхэлд нь интернэтийн "зугаа" болгон хувиргасан түүх бий. Энэ бол Coldplay хамтлагийн тоглолтын үеэрх Kiss Cam-д өртсөн Кристин Кабот (Kristin Cabot) юм.
Тэрээр саяхан Опра Уинфригийн подкастад оролцож, тэрхүү дуулианы ард чухам юу болсныг анх удаа тайлбарлажээ.
Тухайн үед Кристин HR-ын захирлаар ажилладаг, карьертаа тууштай, хоёр хүүхдийн ээж байв. Гэр бүл цуцлалтын хүнд үеэ туулж байхдаа тэрээр ижил асуудалтай байсан байгууллагынхаа удирдлагатай сэтгэл санааны хувьд ойртож, энэ харилцаагаа ТУЗ-д албан ёсоор мэдэгдэхээр төлөвлөж байжээ.
Гэвч тэдний анхны болзоо болох тоглолтын үеэрх тэрхүү 15 секунд дэлхий даяар тарж, бүх зүйл орвонгоороо эргэв.
Үүний дараа Кристинд ирсэн цохилт асар хатуу байлаа. Тэрээр ёс зүйн хариуцлагаа ухамсарлан ажлаа өгсөн ч, цахим орчны "шүүх засаглал" түүнийг зүгээр орхисонгүй. Гэрийн хаяг, утасны дугаар нь ил болж, хүүхдүүдийнх нь сургууль, тэр ч байтугай үсчин нь хүртэл дарамт шахалтад өртжээ. Кристин нийгмээс бүрэн тусгаарлагдаж, ажил хийх боломжгүй болтлоо "булли"-д өртсөн байна.
Гэтэл нөгөө талд, түүнтэй хамт байсан эрэгтэй (Boss) ямар ч тайлбар хийлгүйгээр харилцаагаа тасалж, шинэ ажлын саналуудад дарагдан, ямар ч дарамтгүйгээр амьдралаа үргэлжлүүлсэн нь энэхүү түүхийн хамгийн анхаарал татах хэсэг юм. Энэхүү үйл явдал нь сошиал медиагийн шүүмжлэл нэг талыг барьж, хариуцлагыг хүйсийн хувьд хэрхэн ялгаатай үүрүүлдэг болохыг тод харуулсан жишээ болон үлдэж байна.

Via: 1kg post

21/03/2026
ХҮРЭН МАНЖИН ХОРИГЛОХ ЗААЛТУУДЭмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хүрэн манжин хэрэглэх нь цус шингэлж, доошоо цус алдах а...
16/03/2026

ХҮРЭН МАНЖИН ХОРИГЛОХ ЗААЛТУУД
Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хүрэн манжин хэрэглэх нь цус шингэлж, доошоо цус алдах аюултай.
Халууны улиралд хүрэн манжин цус хөөргөдөг учир ямар ч хүнд хамраас цус их гаргадаг.
Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, ургамлын гаралтай хүнсийг илүү их хэрэглэх болсон. Гэхдээ зарим ургамал бүх хүнд, бүх үед тохирдоггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.
Хэрэв дотуур цус алдалттай, тархиндаа уйланхайтай, наалдангтай бол хэрэглэж болохгүй. Учир нь тархинд
•судас өргөсөх
•тархины даралт нэмэгдэх
•хаван үүсгэдэг.
Мөн таталт өгдөг хүн хэрэглэж болохгүй.
Тухайн ургамал нь биеийн цусны эргэлт, дулааны солилцоонд хүчтэй нөлөөлдөг тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Энгийн хүн хүрэн манжинг 7 хоногт 2оос дээш удаа хэрэглэхгүй байх ёстой.

❗ Хослуулж болохгүй хүнс

Дараах хүнстэй хамт хэрэглэвэл бөөр болон элэгт ачаалал өгдөг:

• Сармис
• Сонгино
• Улаан чавга
• Хүн орхоодой

Иймээс элэг, бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Эдгээртэй хольж хэрэглэвэл бөөрийг хэт их ачааллаж, их хэмжээгээр шээс ялгаруулж, элэг бөөрийг усгүйжүүлэн, хордлогыг биеэр улам тараадаг учир элэг болон бөөрний өвчний үед хэрэглэж болохгүй.

Мама ч энд тэндэхийн гулсуурын хамаг шороо тоосыг арчиж яваа😝Мамагийн шороо тоосыг ээжээ арчиж яваа😂Энэ муухай баба гэсэ...
16/03/2026

Мама ч энд тэндэхийн гулсуурын хамаг шороо тоосыг арчиж яваа😝
Мамагийн шороо тоосыг ээжээ арчиж яваа😂

Энэ муухай баба гэсэн ч энэ жижигхэн нөхөрт ер хамаагүй… Гулгаж буух тэр мэдрэмжиндээ дуртай✨

Мама гуай👉🏻Хаана бартаатай зам байна тэрийг сонгож намайг чирч явна😝
Ээжийн бодол, туулах чадвар ер хамаагүй😅

Мамаг дагаад явбал цэвэрхэн явах заяа хэсэгтээ алгаа k*k (Цайвар цагаан юм өмсөх бараг трауматай боллоо😂😂😂)

Боль, болохгүй гэлтэй ч биш хөгжлийн нэгээхэн хэсэг юм даа тэ🥲

Бид 2т зүгээр ч танихгүй хүн зөрөхдөө нээх сүрхий хардаг🥲 (энэ 2 бүтэхгүй ээ гэсэн тиймэрхүү харц😝😝😝)
Ямар тайлбарлаад байлтай биш…
Аа бас газарт хэвтсэн байгааг хараад надруу яг энэ гэсэн шиг нэг тийм сонин харцаар хардаг…

Аяаяаяа жоохон маматай аав ээжүүд бол инээгээд л өнгөрдөг… Энэхүү процессыг туулж яваа болохоороо мэддэг байх өө😇

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 08:00 - 17:00
Sunday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СийлэнГоо-online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category