ӨРНӨЛ

ӨРНӨЛ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ӨРНӨЛ, Ulaanbaatar.

23/08/2026

Хүмүүжил бол чамд байгаа бүх зүйл. Түүгээрээ хүн хайрлагдаж эсвэл гологддог юм🤘

Эд хөрөнгө эрх мэдэл бус Эгэл жирийн инээд цалгисан амьдрал хамгийн сайхан ❤️❤️❤️
25/02/2025

Эд хөрөнгө эрх мэдэл бус
Эгэл жирийн инээд цалгисан амьдрал хамгийн сайхан ❤️❤️❤️

21/02/2025

Өглөөний мэнд
Гоё хувцасаа хадгалахын оронд өдөр бүр өмсөж байгаарай😊
Залуу нас ганцхан💯

14/02/2025

Өнөөдөр хосоороо авхуулсан зургаа заавал хийх ёстой юу гялс хариу😂😂😂

☕️ Өглөөг эрч хүч эерэг бодлоор эхлүүлээрэй
23/01/2025

☕️ Өглөөг эрч хүч эерэг бодлоор эхлүүлээрэй

11/01/2025

ХҮҮХДИЙНХЭЭ ДУХАН ДЭЭР ҮНСЭЖ БАЙГААРАЙ

Эрт үеэс монголчууд хүүхдийнхээ духан дээр үнэрлэн үнсдэг хэвшилтэй байсан билээ. Ингэж үнсүүлэхэд хүн тайвшрал, тайтгарал, энэрэл хайрыг мэдэрдэг. Одоо ч бид орой хүүхдээ унтуулахдаа бид сайхан нойрсохыг ерөөгөөд ихэвчлэн духан дээр нь үнсдэг шүү дээ.
Мөн зарим шашинд хүний духан дээр хоер хөмсөгний хооронд цох хэсэгт билгийн мэлмий байрладаг ч гэж үздэг. Ингэхээр духан дээр үнсэх гэдэг бол зөвхөн тайвшралыг билигдэхээс гадна ухаарал, энэрэлийг билигддэг ажээ. Ингэж үнссэнээр хүн зөвхөн тайвшрах төдийгүй билгийн мэлмий нь нээгдэж ухаан суухад нэмэр болдог гэж үздэг байна.
Орчин цагийн анагаах ухааны судалгаагаар духан дээр үнсэх үед хүний булцуут булчирхай идэвхижиж улмаар өнчин тархинд нөлөөлөн мелатонины ялгаралыг ихэсгэн тайвшруулдаг болохыг тогтоосон байна. Хүний биологийн цагийг тогтоон тохируулж байдаг энэхүү хэсэг нь хүнийг шаардлагатай хэрэгцээтэй цагт нь тайвшруулан нойрсуулж, бие махбодийг өдөр шөнийг ялган ажиллах боломжоор хангаж байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны судалгаанд үнэхээр гурав дахь нүд гэдэг нь үнэн байж, хүний биеийн нүдэнд үл харагдах тохиргоог энд хийдэг юм байна гэсэн дүгнэлтүүдийг гаргах болжээ.
Тэгэхээр эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэхүү заншил маань бид л сайн ухаж мэдээгүй болохоос жирийн нэг заншсан үйл төдий бус харин үр хүүхдээ ухаант хүмүүн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг зорьсон их гүн гүнзгий ач холбогдолтой зан үйл байсан байж мэдэх юм.
Харин том болсон хойноо бид энэ үнсэлтийг /үнэрлэхийг/ ихэд үгүйлдэг. Хацар дээр үнсэхэд ихэвчлэн баяр, итгэл мэдэрдэг бол уруул дээр үнсэхэд харин дур хүслийг мэдэрдэг. Насанд хүрсэн хойноо бид эдгээр үнсэлтийг олноор нь өгч авалцаж байх ч нэг л мэдэхэд духаа үнэрлүүлэх хүнгүй болчихсон байх нь бий. Тэр үед бид гунихарч, ганихарч, санагалзаж, өр өвдөж эхэлдэг. Учир нь духан дээр үнсэн толгойг минь илэхэд мэдрэгддэг байсан өнөөх хүүхэд насны минь тайвшрал, тайтгарал, энэрэл ухаарал дутагддаг бололтой.
Та хүүхдээ хичнээн их эрхлүүлдэг, хичнээн их үнсэж үлгэдэг байсан ч хамгийн чухал нь духан дээр нь үнсэж байгаарай. Үр чинь өр зөөлөнтэй, тайвуу талбиу ухаантай нэгэн болог ээ.

Норовсамбуугийн Нарантуяа

09/01/2025

🌹🌹🌹🌹🌹🌹🌹
Маш хөнгөн амьдар.
Бүх зүйл дээр хөнгөн ханд.
Мөс зүсэгч шиг зүсээд зүсээд өөртөө зам гаргаад сурчих...

Хөнгөн амьдрал бүгдийг амар болгочихдог.
Ядахдаа ядрахгүй ш дээ.
Аливааг ХҮНД- ээр хүлээж авбал зовно, ядарна, уйлна, чи л нойргүй хононо ш дээ.

Тэгээд гоё жавхаатай, золбоотой бай.
Ямар ч цаг үeд наргиан цэнгээн үг яриагаа тохируулчихдаг.
Хүн амьтанд гомдоллосон ч сэтгэлдээ хөндрүүлэх бус хөнгөн хүлээгээд авчих.
Цаг хугацаа аяндаа бүүр цас шиг жин үгүй болгочихно дөө.

Өрөөлд бас төвөг удаад байхгүй өөрөө чадчих.
Хов жив хэл амнаас өөрийгөө холуур өнгөрөөчих.
Бүгдэд таалагдахыг хичээхгүй ч өөрийнхөө бүхий л зүйл бусдад таалагдаж буй эсэхийг мэдрэмжиндээ мэдчих.

Өөрт сонирхолтой, дуртай зүйлээ л хий.
Инээмсэглэ, бусдыг дүгнэж цэгнэж шүүмжлэх түй ч хэрэггүй. Чамд ямар ч ач холбогдол байхгүйг ойлгоорой.

Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг тийм л ЧАС БҮСГҮЙ л байх хэрэгтэй. ❤😍

Юу гээч... Ийм л бүсгүйг цаанаа ТААЛАГДААД БУЙГ мэддэг ч наанаа муулж мэрсээр хэмлэсээр байдаг байхгүй юу...

ХӨНГӨН, ЗҮС- элттэй амьдрал нь бусдын СОНЖОО СОНИРХОЛ- г татаад байдагт л УЧИР байгаам даа.

Иймд зүгээр л ЗҮС- эж амьдар, өөртөө ХӨНГӨН бай.

Алдсан ч оносон ч БИ ЖАРГАНАА гээд өөртөө лоозонтчих.
Чи ганцаараа зовдог бус хүн бүрт л их багаар ойдог гээд тайвширчих.
Гомдоллогч, гоншигоногч, хохирогчийн дүр чамд зохихгүй гээд бодчих.
Гундаж гандсан ч өөрийгөө нэг сайн тольдоод БИ БОЛГОНОО гээд давшчих.

Зүгээр л ЗЭВҮҮН БАЙ…

ГҮЙЦЭЭ!
@С. Амина copy🥰

08/01/2025

Хүн гэхдээ хүмүүжлээрээ л ялгардаг❤️

31/12/2024

🙋‍♀️2025 ондоо очихыг хүссэн улсынхаа нэрийг бичихэд очдог л пост доо энэ 😇🤭

31/12/2024

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ӨРНӨЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share