15/08/2026
БАЯРЛАЛАА 🤍
Манай бүх салбар албан ёсоор хаагдлаа.
2009 оноос хойш бидэнтэй хамт байж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, Ивээл брэндийг сонгож ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Олон жилийн хөдөлмөр, бүтээл бүрийн ард та бүхний итгэл, дэмжлэг байлаа. 🤍
Харин бидний дараагийн ажил үргэлжилж байна. Удахгүй үйлдвэрийн байрандаа:
• Үйлдвэрийн тоног төхөөрөмж
• Туслах материал, дагалдах хэрэгсэл
• Дэлгүүрийн тохижилт, тавилга
• Үлдсэн загвар, бүтээгдэхүүнүүдийн
худалдааг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Худалдаа эхлэх өдөр, цаг болон дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуудсаараа хүргэнэ.
Биднийг энэ хүртэл дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ хайрлан сонгож ирсэн та бүхэндээ дахин дахин баярлалаа. 🤍
#ҮндэснийҮйлдвэрлэл #Баярлалаа