06/09/2026
Заа нэг анхааруулах пост орууляа, манай зарж байгаа бараа бүтээгдэхүүний зургийг манай постоос хадгалж аваад захиалга авна, хямд гэх мэтчилэн пост зарууд үе үе янз бүрийн хаягнаас ороод байгаа харагдах боллоо!!!. Энэ ширээ сандалын ком-г манайхаас өөр газар зараагүй болон манай зарж байгаа үнэнээс хямдаар олдох боломжгүй юм. Учир нь манайх овор хэмжээ ихтэй үнэтэй бараа учир карго, бүүст, хүргэлт зардал гэх мэт зарлагуудаа маш сайн тооцоолж, байж болох хамгийн доод үнээр зарж байгаа. Хэрэв хямд байгаа бол чанарын шаардлага харьцуулашгүй муу гэсэн үг. Мэдээж бүх л ширээ сандал болон бусад бараа бүтээгдэхүүн хятадаас ирж байгаа харин хятад нэг бараа хичнээн өөр өөр үнэтэй байж болох ч 5₮-н зөрүүн дээр л чанарын ялгаа маш их гардаг гэдгийг мэдэцгээх байх. Бас манайх урьдчилан захиалга авдаггүй, бэлэн бараа зардаг шүү. Иймээс манай посттой адил пост зар захиалга авж таны мөнгийг авсан бол манайх хариуцахгүй болохыг анхааруулая!!!!