SaraNa

SaraNa Modern Mongolian Ethnic Wear for Children ❤️

💥💥💥Оройн мэнд. 1, 2 настай бяцханууддаа манайх энэ захгүй плажаа санал болгодог шүү. Цамцны захаа гаргаад өмсөхөд яг бол...
21/08/2026

💥💥💥Оройн мэнд. 1, 2 настай бяцханууддаа манайх энэ захгүй плажаа санал болгодог шүү. Цамцны захаа гаргаад өмсөхөд яг болдог.
🫶💥😇 Манай загварын онцлог нь 1 настайд хормойтой плаж маягаар өмсөгддөг, томроод 2,3 нас болтолоо хүүхэд өндөр болох тусам хормойтой хантааз маягаар шорт, өмд дээр өмсөхөөр удаан өмсгөлтэй , суга хэсэг уужуу хийгддэг. Нэг авсан байхад нилээн хэдэн баяр, тэмдэглэлт өдрийн ард гарах хөөрхөн загвар даа.
📍📍📍 Зүүн 4 замын зүүн талд Номингийн 4 давхарт 408 тоот
☎️60680214
( Цүнхээ өөр өнгөөр захиалж авсан Сэвлэг багц эзэндээ очлоо )

Зарагдсан💥💥💥3 настай охидуудад бэлэн багц☎️60680214📍📍📍 Зүүн 4 замын зүүн таод Номингийн 4 давхарт 408 тоот
17/08/2026

Зарагдсан
💥💥💥3 настай охидуудад бэлэн багц
☎️60680214
📍📍📍 Зүүн 4 замын зүүн таод Номингийн 4 давхарт 408 тоот

💥💥💥 Өглөөний мэнд Сэвлэгээ үргээж буй хүүхдүүд ивээл өнгөө доор бичээрэй . Манай ээж аавууд ивээл өнгө дээр их будилж ба...
15/08/2026

💥💥💥 Өглөөний мэнд Сэвлэгээ үргээж буй хүүхдүүд ивээл өнгөө доор бичээрэй . Манай ээж аавууд ивээл өнгө дээр их будилж байна зөвөлгөө юу байна бусаддаа хуваалцаарай 🫶🙏🙏

Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас Даахь үргээх ёсны талаар тодруулсанаа хүргэж байна  ...
11/08/2026

Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас Даахь үргээх ёсны талаар тодруулсанаа хүргэж байна

👉 Даахь үргээх нь амьдралын чухал зан үйлүүдийн нэг байх нь ээ. Тэгвэл эхэлж гар хүрэх хүн хэн байх ёстой вэ?
👉 Хүүхдийн сэвлэг үргээхэд ивээл жилтэй хүн эхэлж үсэнд нь модон хутга, хайчаар гар хүрдэг. Гэхдээ ивээл жилтэй болгон сайн гэсэн үг биш. Монголчууд эрт дээр үеэс урт настай, аж амьдрал тэгш, ааш зан сайтай, аливаа үйл нь өрнөн дэлгэрч байдаг хүнийг сонгон урьж, хүндэтгэн залдаг уламжлалтай. Эхэлж гар хүрсэн хүнээс шалтгаалан тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал, зан чанарт нөлөөлнө гэж бэлгэшээдэг юм.

👉 Хийдийн фэйсбүүк хуудсанд ирсэн нэг асуулт байна. Сэвлэгийн найранд ирээгүй зочдод зориулж хөхөл үлдээх нь зөв үү?
👉 Хүүхдийн үсийг авсны дараа тухайн өдрийн нар жаргахаас өмнө бүрэн хусах ёстой гэдэг. Гэвч янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан үс үлдээсэн байх нь бий. Уламжлалаараа бол хөхлийг заавал гар хүрэх ёстой өвөг эцэг, өндөр настан, эцэг эхийг хүндэтгэн үлдээдэг байсан. Түүнээс биш хамаарал багатай хүмүүст зориулан үс үлдээх шаардлагагүй.
Бурхны шашинд лам болох хүүхдэд хөхөл үлдээж хусдаг уламжлал бий. Тэр хөхлийг сахилын багш нь сахил санваар хүртээхээсээ өмнө авдаг бөгөөд энэ нь ихэд хүндэтгэлтэй зан үйлд тооцогддог.

👉 Хүүхдийн сэвлэгийг хадгалдаг уу?
👉 Тийм ээ. Анх төрөхөд нь угаасан шагайтай шаант чөмөгний ясыг хадгалдагтай адил сэвлэгийг хадагт боож хадгалдаг уламжлалтай. Харамсалтай нь орчин цагт олон сайхан уламжлал бүдгэрч, мартагдах хандлагатай болжээ.

Одоо хүүхдээ анх угаах зан үйл ч тэр бүр хийдэггүй болсон байна. Энэ нь шинэ төрсөн хүүхдийн буян хишгийг хурааж буй бэлгэдэлтэй зан үйл юм. Шаант чөмөг чанаад шөлөөр нь хүүхдээ угааж, махыг нь эхэд нь өгч, аав нь шагайтай ясыг нь хадгалдаг уламжлалтай. Хүүхэд төрөх бүрд нэг чөмөг хадгалдаг нь “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гэсэн бэлгэдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд айлд ирэхэд эд баялаг, буян хишиг нь нэмэгдэж байна хэмээн үздэг хэрэг.

Мөн шинэ төрсөн хүүхдийнхээ дэмбэрлийн буюу насан туршийн төөргийн зурхайг заавал зуруулдаг уламжлалтай. Түүнд нь тохирсон, сайн сайхан амьдрал, зөв зан чанарыг бэлгэдсэн нэр хайрладаг. Зөв нэр өгснөөр тухайн хүүхдийн амьдрал зөв сайхан өрнөнө гэж үздэг юм.

Үүнийг мэдэхгүйгээс шалтгаалан 1960, 1970, 1980, 1990-ээд оны хүмүүсийн ажил амьдрал, хань ижлийн асуудалд алдаа оноо их байсан мэт харагддаг. Мэдээж бүгдийг нь хамруулж болохгүй. Харин өнөө цагийн залуу аав, ээжүүд хүүхдийнхээ нэр сонгохоос эхлээд зан чанар, сэтгэл санаа, ажил мэргэжлийн чиг хандлагад нь илүү анхаардаг болсон нь сайшаалтай санагддаг.

👉 Уламжлал бүдгэрээд сэвлэгээ үргээлгээгүй бол яах вэ?
👉 Хүн эхээс мэндлээд төөрөг дэмбэрлээ зуруулж, дуудах нэрээ олдог. Үүнтэй адил эрэгтэй хүүхдийн сэвлэгийг 3, 5 насанд буюу сондгой насанд, эмэгтэй хүүхдийнхийг 2, 4 насанд буюу тэгш насанд үргээдэг уламжлалтай.

Сэвлэг үргээх ёсыг орхигдуулснаар тухайн хүний хувь заяа, тавилан төөрөг, амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үздэг. Жишээлбэл, хүүхэд багадаа өвчин ороогоод байвал сэвлэгийг нь хугацаанаас нь өмнө үргээдэг уламжлал бий. Тиймээс сэвлэг үргээх зан үйл нь өөрийн гэсэн ач холбогдолтой.
Харамсалтай нь социализмын 70 жилийн хугацаанд миний ярьсан олон уламжлал тасарч, алдагдсан нь хүмүүсийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Гэхдээ өнгөрсөн зүйл гэж орхиод явах хэрэггүй. Хүн 20, 30, 40, 50 нас хүрсэн байсан ч төөрөг дэмбэрлээ зуруулж, өөрийнхөө алдаа дутагдал, давуу тал, сайн чанарыг танин мэдэж авах нь өөрөө том амжилт юм.

Ярилцсан: П.Ундраа

10/08/2026

💥💥💥 Зарим бэлэн загвараа харуулья
☎️60680214

💥💥💥Энэ жил Сэвлэгээ үргээх Луу болон Бар жилтэй хөвгүүдийн ивээл өнгөө хадгалаад аваарай.✨️✨️✨️Хамгийн их ивээлтэй өнгө ...
09/08/2026

💥💥💥Энэ жил Сэвлэгээ үргээх Луу болон Бар жилтэй хөвгүүдийн ивээл өнгөө хадгалаад аваарай.
✨️✨️✨️Хамгийн их ивээлтэй өнгө болох эхний өнгөнүүдээс ( Алтлаг, Ногоон ) сонголтоо хийгээрэй ☎️60680214

09/08/2026
09/08/2026

Сэвлэг үргээх тухай

💥💥💥Охидын * Сэвлэг багц * захиалгаа авч байна☎️60680214📍📍📍Зүүн 4 замын зүүн талд Номингийн 4 давхарт 408 тоот🎁 Хадаг+ до...
09/08/2026

💥💥💥Охидын * Сэвлэг багц * захиалгаа авч байна
☎️60680214
📍📍📍Зүүн 4 замын зүүн талд Номингийн 4 давхарт 408 тоот
🎁 Хадаг+ домын модон хутга
🚘🚘 Хүргэлтээр захиалах боломжтой

08/08/2026

😔😔❗️ Өнгө л өөр болохоос яг манай загвар шүү. Матeриалын оруулга, хормой дүрээрээ байж байх юм. Оёдолчин , зохион бүтээгчид минь яагаад ингээд загвар хулгайлаад байдаг юм бэ. Өөрсдөө шинэ загвар зохион бүтээ л дээ сэтгэлгээнд хязгаар байхгүй шүү дээ. Манай загварууд үндсэн монгол хантааз шиг биш би өөрөө загварчилж охидуудад удаан өмсөгдөх+ ганган байх+ тухтай+ загварлаг байхаар бодож гаргасан загвар шүү дээ. Яг ижилхэн загвар өнгө өөрчлөөд л гаргадаг болж. Шинэ загвар өөрсдөө зохион бүтээ л дээ. Энэ хүн өөрөө харж л байгаа байх хүний хийсэнийг хуулж хуулбарлахаас өөрөө шинэ загвар зохиогоод олонд таниулах нь үнэ цэнэтэй шүү.( Тухайн газраас нь холбогдоод уучлалт гуйсан учираас холбогдох зургуудыг устгалаа. Ойлгож хүлээж авсанд баярлалаа. Урчууд бид биe биeдээ хүндэтгэлтэй хандаж хамтдаа гадаад зах зээлд гарахын төлөө хөгжих нь чухал гэж бодож байна . Та бүхний уран бүтээлд амжилт хүсьe)

Address

Baynzurkh
Ulaanbaatar
976

Telephone

+97680701833

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SaraNa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share