28/04/2024
УБ марафонд хэрхэн гүйх талаар хэдэн зүйл сануулья.
1. Пүүз, хувцас хэрэгслээ зөв сонгох.
Пүүз оймс хоёр таараагүй бол хөлийн хуруу цэврүүтдэг мөн хувцас үрж холгодог тул уралдааны өдөр шинэ пүүз, шинэ хувцас өмсөх хэрэггүй. Урд нь өмсөж туршвал дээр. Пүүзээ 1 размер том буюу хөлийн хурууны урд эрхий хуруу дарахаар зайтай байхад таарна. Мөн blister free socks буюу цэврүү үүсгэдэггүй оймс өмсвөл дээр. Гэрийн саарал өмдтэй гүйгчдийн зураг Google дээр UB marathon ыг үнэн мяа харагдуулдаг шүү. Зориулалтын шорт, хөлс гадагшлуулагч амьсгалдаг материалтай тод өнгийн майк футболк болон ханцуйвч өмсвөл зүгээр. Мөн гар утасны гэр, хөлс тогтоогч эсвэл малгай, усны сав зэрэг зүйл бэлдээрэй. Цаг агаараа харж байгаад хувцсаа тохируулна биз. Бороотой байх бол бороо, салхины куртка хэрэгтэй.
Салхитай үед нэлмэгэр салхины куртк парашют аятай салхинд хийсч пөмбийгөөд хойш татаад байдаг тал бий.
Хэрэв та гүйхэд гүйгчид гуя чинь хавирдаг бол гуяны дотор талд, суга, хөхний толгой, лифчикний доогуур зэрэг үрэгддэг хэсэгтээ вазелин түрхвэл зүгээр. Энгэртээ дугаараа тогтоочихоор бороо орох эсвэл салхитай үед хувцас давхарлах, мөн халууцсан үедээ футболкоо тайлах үед тохиромжгүй байдаг тул зориулалтын энгэрийн дугаар тогтоогч худалдаж авбал зүгээр. Манай дэлгүүрт байгаа.
2. Өглөө эрт босоод ус сайн уугаад хөнгөн юм идээд гэртээ хүндэрч хөнгөрч аваарай. Хэт их шингэн битгий уугаарай талбай дээр жорлон нету. 5-10 км т гүйгчид биед хуримтлагдсан шингэнээрээ гүйчих тул заавал усны цэг дээр шавж бөөгнөрөх шаардлагагүй харин хагас болон бүтэн марафонд гүйгчид ялангуяа халуун өдөр dehydration (шингэнээ алдах) аюултай тул ус болон спорт ундаа ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй. Эликтролит ундаа мөн тус дэлгүүрт зарж байгаа.
3. Урд орой нь checklist гаргаад гар утсаа цэнэглэж бүх юмаа бэлдэж тавих хэрэгтэй. Төв зам хаагдах тул цагаа тооцоолж эртхэн гэрээсээ гараарай. Хувцас хадгалах Drop off/ Pick up point бий эсэхийг зохион байгуулагчдаас асуугаарай. Байхгүй бол найзыгаа эсвэл гэрийнхнийгээ дагуулж ирвэл сайн шүү. Хувцсаа өгч зураг авахуулж ер нь барианд орж ирэхэд зураг хөрөг аваад чамайг хөгжөөн дэмжиж угтаж авбал гоё л байдаг юм.
4. Урд өдөр элдэв юм идээд гэдсээ өвтгөчих вий. Өглөө сурсан дассан идэж уудаг юмаа л идээрэй. Ер нь гүйлтийн үед бүхэл юм идэж уухад тохиромжгүй байдаг. Мөн мяарахгүй, булчин зангирч шөрмөс татахгүй, эрч хүчтэй бариандаа орж амжилттай гүйе гэвэл гүйлтийн жель маш чухал. Гүйхээс 5 минутын өмнө 1ш гүйлтийн жель идвэл сайн. Цаашдаа 45 минут тутамд 1 ш хэрэглэхийг зөвлөдөг. Хөлсөөрөө алдсан эрдсүүдийг нөхнө. Эрдсээс гадна амино хүчлүүд агуулдаг тул судасны ханыг тэлж ядарсан үед эрч хүчээр хангаж сэргээдэг.
5. Халуун өдөр ялангуяа шингэн дутагдсанаас болж гүйгчид их бахарддаг, булчин шөрмөс зангирна. Ялангуяа марафонд гүйгчид (21, 42км) шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Уснаас гадна эрдсийн ундаа хэрэглэх хэрэгтэй. Гүйлтийн зам дагуу зөвхөн ус тавьдаг. Тус дэлгүүрт salt tablets зарж байгаа. Усны саван дахь усан дээрээ хийж уусгаад биедээ авч явбал шөрмөс татаж булчин зангирахгүй.
Ер нь ойр зуурт хэрэглэх зүйлсээ, мөн усны саваа хийх гүйлтийн хантааз, үүргэвч байвал сайн.
Та бүхэн Улаанбаатар олон улсын гүйлтийн өөрт тохирсон зайд оролцож өөртөө дурсамж үлдээгээрэй. Амжилт хүсье.
Дараагийн удаа уралдааны үеийн тактик, хэрхэн хурдаа тааруулж амжилттай гүйх талаар зөвлөгөө өгье.
Зөвлөгөө таалагдсан бол цааш нь шэйрлээрэй.
Copy