26/08/2026
‼️ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР ҮҮНИЙГ МЭДЭХ ЁСТОЙ👌
OEKO-TEX® STANDARD 100 тэмдэг нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн даавуун бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсан олон улсын гэрчилгээ юм.
🌿 OEKO-TEX STANDARD 100 гэж юу вэ?
Хувцас, ор дэрний даавуу, оймс, дотуур хувцас, хүүхдийн хувцас г.м. даавуун бүтээгдэхүүнд хортой бодис байгаа эсэхийг шинжилдэг.
Бүтээгдэхүүний орц, деталь бүрт (даавуу, утас, товч, цахилгаан г.м) хүний эрүүл мэндэд хортой 100 гаруй төрлийн бодис агуулж байгаа эсэхийг туршиж шалгадаг.
Хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнд илүү өндөр шаардлага тавьдаг.
🔍OEKO-TEX® тэмдэг нь:
✅ Химийн хорт бодис агуулаагүй
✅ Харшил өгөхгүй
✅ Арьсанд аюулгүй
✅ Сайн чанарын түүхий эд ашигласан
✅ Үйлдвэрлэл нь тодорхой стандарт, хяналт дор явагдсан
✅️Гарал үүсэл нь тодорхой зэргийг илэрхийлдэг.
⭐ Барааны шошго, хайрцаг саван дээрх энэхүү тэмдэг ЯАГААД чухал вэ?
1.Эрүүл мэндийн баталгаа – Арьсанд шууд хүрэх хувцас, даавуу нь аюулгүй байх нь маш чухал, ялангуяа хүүхэд, нялхаст.
2.Итгэл төрүүлдэг – Хэрэглэгчдэд "Энэ бараа аюулгүй, найдвартай" гэсэн дохио болдог.
3.Брэндийн нэр хүнд – OEKO-TEX тэмдэгтэй бараа бол дэлхийд нэр хүндтэй, хэрэглэгчдийн сонголтонд нийцдэг.
4.Байгальд ээлтэй үйлдвэрлэл – Химийн хэрэглээг хянадаг тул байгальд хорт нөлөөгүй байдаг.
Тиймээс та оймс, трико, дотуур хувцас, даавуу зэргийг худалдан авахдаа OEKO-TEX тэмдэгтэй эсэхийг ЗААВАЛ шалгаж заншаарай.😉
Манай зардаг бүх даавуун бүтээгдэхүүнүүд OEKO-TEX® STANDARD 100 баталгаажуулалттай тул та болон таны хүүхдийн арьсанд 100% аюулгүй🥰
#алчуур #хүүхдийноймс #нярайноймс #оймс #даавууноймс #бэлэг #оёдолгүйоймс #трико #даавуу #шинэхичээлийнжил #форм #дүрэмтхувцас #цүнх #хичээлийн бэлтгэл #сургууль #цэцэрлэг #сурагч