13/11/2023
Гарахдаа өмсөх ганган хувцасгүй байх, шоудах гэтэл хангалттай мөнгөгүй байх, загвар нь хуучирсан утас барих, байр машингүй байх, сормуус хийлгэж хумсаа будуулахгүй байх, монетон ээмэг брэнд гуталгүй байх энэ тэр чинь залуу хүний шаналах, гутрах шалтгаан биш. Мөнгө нь байвал өглөө, авлаа болоо. Иймхэн, бүр тиймхэн зүйлс.
Харин ажилгүй байх, хэлгүй байх, хамт олонгүй байх, олон талын мэдлэггүй байх, батаараа чамайг гэсэн найзуудгүй байх, өөрийн гэсэн үзэл бодол, унаж боссон гоё дурсамжгүй байвал чи жинхэнэ миа гар байна. Хэрэв эдгээрийг бий болгож, өөрийгөө олж чадвал чамд мөнгө, эрх мэдэл өөрөө аяндаа ирнэ.
Чамд залуу нас байхад ахмад хүний хөрөнгөтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй ээ. Залуу нас ... Хүсээд, гуйгаад, худалдаад авъя гээд ч авч чадахгүй үнэтэй зүйл. Хорин хэдэн насаараа гоёж, хорвоогийн сайхан болгоныг хүрт.
Зовлон тоочих хэрэггүй, чи хангалттай баян байна.