Dornod Outlet

Dornod Outlet Хаана ч байхгүй хямд үнэ/чанар

20/04/2026
Хэрэлдэж байснаас үнсэлцэж байсан нь кайфтай. Хоёр тийш харж хэвтсэнээс ноололдож нялуурсан нь гоё, Хардаж сэрдсэнээс ха...
25/03/2026

Хэрэлдэж байснаас үнсэлцэж байсан нь кайфтай. Хоёр тийш харж хэвтсэнээс ноололдож нялуурсан нь гоё, Хардаж сэрдсэнээс хамтдаа хов базаж хэвтсэн нь дээр. Би чамд хайртай. Би ч бас чамд хайртай гээд нийлсэн бол хайрлалц. Галзуу юм шиг нэгэндээ гоё мэдрэмж өг. Эцсийн эцэст бидний залуу нас хорогдож яваа нь үнэн. Хэрүүл маргаанд ялагч, харилцаанд эзэн, зодоонд төгсгөл гэж байхгүй. Нэгнээ дийлэх гэж үзвэл хамт байгаад ч нэмэргүй. Хэн нэгэнтэй хамт баймаар байгаа бол наанатай цаанатай, сэтгэлийн боловсролтой, түрүүлж хийдэг үйлдэлтэй. Зовоохгүй гэсэн жанжин шугамтай бай. Чадахгүй бол ноолийн өрөөндөө ганцаараа сууж бай. Хүний үр зовоож, хайр нэртэй сэтгэлийн шорон бариад хэрэггүй.
Хайр бол том ХАРИУЦЛАГА.

Сэтгэл зүйч Г.Наранбаатар: Гэрээс гаднах орчинд та тэвчээртэй, сайхан ааштай. Гэхдээ гэрийнхэндээ тэвчээргүй, муухай ааш...
22/03/2026

Сэтгэл зүйч Г.Наранбаатар: Гэрээс гаднах орчинд та тэвчээртэй, сайхан ааштай. Гэхдээ гэрийнхэндээ тэвчээргүй, муухай ааш гаргадаг бол…

Танд асуудал байна. Хамгийн гоё инээмсэглэлээ найз нөхөд, ажлын хамт олондоо харуулж болдог хэрнээ гэр бүлийнхэндээ харуулах хүсэл байдаггүй бол танд асуудал байна.
Бусад хүмүүсийн асуудал, бэрхшээлийг сонсоход цаг гаргаж болдог атлаа хамгийн дотны гэр бүлийнхнийхээ асуудал, бэрхшээлийг сонсох цаг гаргахад төвөгшөөдөг бол танд асуудал байна.
👉“Хүмүүс намайг юу гэж бодох бол?” гэсэн бодлоосоо болоод хамаг сайхнаа маргааш таныг мартах хүмүүст зориулж, харин таны амьдралд хэнээр ч орлуулж үл болох тэр эрхэм хүмүүсийг хойш тавьж байгаа нь таны засах ёстой, анхаарах ёстой асуудал.
Гэрээс гаднах орчин таныг зөвхөн жүжиглэж байх үед л хүлээн зөвшөөрч байгаа бол, гэр бүл тань жүжиг дууссаны дараа ч таныг хайрласаар байх үнэ цэнтэй хүмүүс. Тэгвэл яагаад хамгийн сайн сайхнаа гэр бүл, хайртай хүмүүстээ зориулж болохгүй гэж?
Маргаашийн амралтын өдрөө өөртөө болон хайртай хүмүүсдээ зориулах төлөвлөгөө байгаа юу?

 #Ах дүүгээ гэртээ урих, дайлж цайлахын ач тус1. Энергийн урсгал амилна • Гэрт олон хүн цуглахаар инээд, яриа, ерөөлөөр ...
23/02/2026

#Ах дүүгээ гэртээ урих, дайлж цайлахын ач тус

1. Энергийн урсгал амилна
• Гэрт олон хүн цуглахаар инээд, яриа, ерөөлөөр гэрийн энерги шинэчлэгддэг.
• Энэ бол тогтмол ус шиг зогсонги байсан орчныг хөдөлгөөнд оруулж буй хэрэг.
• Ингэснээр гэр орны аура ариусаж, элбэг дэлбэгийн энерги орж ирдэг.

2. Сэтгэлийн холбоо бат бөх болно
• Ах дүү, эгч дүүсийг байнга урьж, дэргэдээ байлгах нь “зөвхөн баярын өдөрт бус өдөр тутамдаа” холбоогоо тэтгэж буй хэрэг.
• Нэг ширээний ард цай ууж суухдаа гомдол цайрч, хайр хуваагдаж, эв найрамдал сэргэдэг.

3. Орчлонгийн хуультай нийцнэ
• Өгөх нь үрждэг, харамлах нь хатдаг.
• Дайлж цайлсан сэтгэл ахиад танд бусад хэлбэрээр — элбэг хангалуун байдал, хайртай хүмүүсийн дэмжлэгээр эргэж ирдэг.

4. Амьдрал ахуй тэтгэгдэнэ
• Инээд, ярилцлага, дурсамжууд нь гэр орны ахуйг баяжуулна.
• Хүүхдүүд ах дүүсийн хайр халамжийг мэдэрч, “гэр бүл гэдэг хамгийн том түшиг” гэдгийг биеэрээ харж өсдөг.

Address

Дорнод аймаг
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:30
Wednesday 09:00 - 21:30
Thursday 09:00 - 21:30
Friday 09:00 - 21:30
Saturday 09:00 - 21:30
Sunday 09:00 - 21:30

Telephone

+97688107936

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornod Outlet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dornod Outlet:

Share