29/05/2025
ДАЛД УХАМСАР ГЭЖ ЮУ ВЭ?
УХАМСАРЫН ХҮЧЭЭ МЭДРЭЕ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЦГӨӨЕ
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛСӨН ЦАГТ БҮХ ЗҮЙЛ БОЛОМЖТОЙ ЮМАА МАНАЙХААН
ЗААВАЛ ЗАЛХУУРАЛГҮЙ ГҮЙЛГЭХГҮЙ УНШААРАЙ МАГАДГҮЙ ТАНЫ УНШИХ ЦАГ МӨЧ ИРСЭН БАЙХ ТИЙМЭЭ
Далд ухамсар гэдэг нь хүний мэддэггүй, ухамсарт бус хэсэг юм.
Энэ нь бидний өдөр тутмын үйлдэл, бодол, сэтгэгдлүүдийг удирдаж байдаг бөгөөд бид түүнийг шууд хянаж чадахгүй.
Далд ухамсарт байдаг зүйлс нь бидний өнгөрсөн туршлага, хүсэл тэмүүлэл, айдас, хүүхэд насны болон амьдралын үе шатуудад бий болсон сайн муу бүгд орно.
Далд ухамсрыг шинэчлэх нь, өөрөөр хэлбэл, сөрөг зуршил, бодол, сэтгэл зүйг өөрчлөх, сайжруулах үйл явц юм.
Энэ нь өөрийнхөө дотоод ертөнцтэй холбоотой мэдлэгийг олж авах, сөрөг бодлуудыг даван туулахад тусалдаг.
Далд ухамсарыг шинэчлэх хэд хэдэн арга зам байдаг
1. Өөрийгөө ойлгох
Далд ухамсараа шинэчлэхийн тулд эхлээд өөрийгөө сайн таних хэрэгтэй.
Таныг ямар зүйлүүд айдасыг төрүүлдэг вэ? Хамтран ажиллах, харилцах үед ямар хандлагууд таныг барьж байна вэ?
Өөрийнхөө мэдрэлийн хариу үйлдлүүдийг ажиглаж, хянах нь чухал.
2. Сайн сэтгэл зүйгээр бодох
Эерэг сэтгэл зүйг хөгжүүлэх нь далд ухамсрыг шинэчлэхэд маш чухал нөлөөтэй.
Үүний тулд өдөр бүр сэтгэл өөдрөг, бие сэргэг байхын тулд таны бодол санааг өөрчилж, сайн үйлс хийхийг хичээх хэрэгтэй.
3.Лаа Бясалгал Төвлөрөл
Заслын лаанууддаа бясалган суух нь таны анхаарлыг төвлөрүүлэх, сэтгэлийн амар амгалан байдлыг бий болгох, мөн сөрөг ухамсар, сэтгэл хөдлөлийг удирдах чадварыг сайжруулахад тусалдаг.
4. Эрүүл мэндийн дасгалууд
Танин мэлэхүйн дадлага буюу сэтгэл зүйн арга техникийг ашиглан, сөрөг сэтгэл хөдлөлийг эерэгээр өөрчилж, шинэ талбарт сэтгэж, эрүүл мэндийн зөв дадал бий болгохыг зорих
5. Хувийн хөгжил
Далд ухамсарыг шинэчлэхэд өөрийн амьдралын чиглэл, зорилгоо тодорхойлох, өөрийн үнэт зүйлсийг таньж мэдэх нь чухал.
6. Эрчимтэй өөрчлөлт хийх
Хэзээ ч бүтэлгүйтэхээс айх хэрэггүй.
Хамгийн чухал нь өөрчлөлт хийх маш том хүсэл эрмэлзлэлтэй байх.
Тэгэхээр, өөрийн дотоод сэтгэлээ ойлгож, ухамсарт хяналт тавих замаар амьдралдаа эерэг өөрчлөлт авчирч чадна.
Эдгээр аргуудыг хүлээн зөвшөөрч, өдөр тутамдаа амьдралдаа хэрэгжүүлснээр та өөрийн далд ухамсарт нөлөөлж, амьдралынхаа чанарыг дээшлүүлж чадах нь байна шүү дээ
Ёстой бодох төдийд бичих төдийд л санасан бодсон бүх хүсэл мөрөөдлүүд тань биелээд бүтээд ирнэ ээ
Энэ цаг үесд таниас эерэг бүхэн урсана аа💎