07/02/2023
📢Гоё мэдээлэл:
🧵САРЛАГИЙН ХӨӨВРИЙН ТУХАЙ:
• Дулаан
Сарлагийн хөөвөр нь маш дулаахан бөгөөд, хүний биеийн дулааныг хадгалах онцгой шинж чанартай. Дулаан байдлаараа ноолуураас 17%, хонины ноосноос 40% илүү болохыг АНУ-ын CCMI лабораторийн шинжилгээгээр батлагдсан байдаг.
• Хөнгөн
Сарлагийн хөөврийн бусад ширхэгтээс дотроо хөндий бүтэцтэй учраас сарлагийн хөөврийг маш хөнгөн болгож өгдөг. Тус хөндий гуурсаар нь агаар нэвтэрдэг учир сарлагийн хөөврөн хувцасыг эдлэж хэрэглэхэд биед эвтэйхэн, хөнгөн, тааламжтай байдаг.
• Эрүүл мэндэд тустай
Агаарыг сайтар нэвтрүүлж, чийг даадаггүй тул, аль ч улиралд өмсөхөд тохиромжтой. Мөн ардын уламжлалт эмчилгээнд болон гам барьж байгаа хүмүүст сарлагийн хөөврөн хувцас өмсөхийг санал болгодог.
• Байгальд ээлтэй
Бодиос брэнд нь сарлагийн хөөврөн утсаа будаж өнгө оруулдаггүй бөгөөд, хар /бор хүрэн/, бор, саарал, меланж /холимог/ гэсэн сарлагийн хөөврийн үндсэн 4 өнгөөр утсаа ээрдэг. Сарлагийн саарал өнгө нь байгаль дээрх хамгийн ховор ширхэгтүүдийн нэг юм нийт сарлагийн хөөврийн 7-8%-ийг эзэлдэг.
• Тансаг
Бодиос брэнд нь олон жилийн туршлага, судалгааны үр дүнд бий болсон арга технологийн дагуу сарлагийн хөөврөө сайтар боловсруулж, ноолуур адил нарийн зөөлөн тансаг бүтээгдэхүүнийг өргөн барьдаг.
• Арчилгаа бага
Сарлаг нь хөлсний булчирхайгүй амьтан учир сарлагийн хөөвөр бусад ширхэгтүүдтэй харьцуулахад бохирдох нь бага байдаг. Мөн өөртөө үнэр шингээх магадлал нь бага. Арчилгаа бага шаардагддаг учир жилд 1 удаа, шаардлагатай тохиолдолд 2-оос илүүгүй удаа зааврын дагуу угааж цэвэрлэхэд хангалттай байдаг. #
• Бөөсрөх буюу цайрах
Бөөсрөх гэдэг нь хар ярианы хэллэг учир, үйлчилгээний стандартад “бөөсрөх, бөөсөрдөг” гэж ярих нь зохимжгүй юм. Иймд цаашид “цайрах” гэж ярих нь зүйтэй. 100% байгалийн ширхэгтээр хийсэн бүтээгдэхүүн нь хэрэглээний явцад бага зэрэг цайрах тохиолдол гардаг. Энэ үед зориулалтын скоч, машинаар цэвэрлэх нь зүйтэй. Сарлагийн хөөврөн хувцас нь цайрах нь бага байдаг.