26/12/2022
Энэ чиний амьдралдаа хийх хамгийн хэцүү зүйл байх болно, гэхдээ бас хамгийн чухал: чамайг хайрлахад бэлэн биш хүмүүстэй орооцолдохоо зогсоо.
Өөрчлөгдөх хүсэлгүй байгаа хүмүүстэй чухал хэцүү юмнууд ярихаа зогсоо.Тэр хүнд хамаг анхаарлаа бүрэн зориулж байхад тоохгүй байгаа хүмүүс дээр очихоо зогсоо. Өөрийнхөө хайр энергийг чамайг хайрлахад бэлэн биш хүмүүст өгөхөө зогсоо.
Энэ нь чи өөрчлөгдөх ёстой гэсэн үг биш. Юу гэсэн үг вэ гэхээр, чамтай хамт байхад бэлэн биш хүмүүсээс зайгаа бариж холд.
Үнэндээ бол чи хүн бүрт зориулагдсан биш, тэд нар ч бүгдээрээ чамд зориулагдаагүй. Тийм учраас маш цөөн хэдэн хүнтэй үнэн эрхэм нандин найзын харилцаа, хайрын, хосын харилцаатай байх чухал: ийм харилцаа ямар эрхэм нандин гэдгийг чи тийм биш харилцаануудад байж үзсэн учраас мэдэх болно.
Чи хичээхээ больсон үед харилцаа чинь дуусч магад.
Чи мессеж бичихээ болиход чиний утас хэдэн өдөр, долоо хоногоор харанхуй чимээгүй байж мэднэ.
Чи хэн нэгнийг хайрлахаа болиход, та хоёрын хайр дуусах байх.
Тэглээ гээд чи харилцаагаа нураачлаа гэсэн үг биш. Юу гэсэн үг вэ гэхээр, та хоёрын харилцааг авч явж, тогтоож байсан ганц зүйл бол чиний энерги л байж. Энэ бол хайр биш, attachment.
Чиний амьдралын хамгийн эрхэм нандин юм бол чиний энерги. Чиний цаг хугацаа хязгаартай биш, чиний энерги хязгаартай. Өнөөдөрт чи ямар утга учир өгч байна, тэр бүхэн чиний амьдралд улам ихийг бүтээх болно. Юунд цагаа зарцуулж байна, тэр л чиний хэн байхыг тодорхойлно.
Энэ бүхнийг ойлгоод ирэхээрээ, чамд хэрэггүй хүмүүстэй цагаа өнгөрөөхөд яагаад тийм түгшүүртэй тайван бус байдгаа ойлгоно. Яг адилханаар, чамд тохироогүй ажил, газар, хотод чи дандаа л тийм мэдрэмжтэй байна.
Өөрийнхөө амьдралыг зөвхөн чамд чин сэтгэлээсээ санаа зовдог, сонсдог, холбогдож чаддаг хүмүүс л орох боломжтой аюулгүй газар болго.