DNTS Enkhtuul

DNTS Enkhtuul Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from DNTS Enkhtuul, Clothing Store, Khovd, Hovd.

Сувдан шигтгээ шүдний эмнэлэг / Suvdan shigtgee Dental clinic /Сураад ирээрэй арын даанаа гээд л үлдсэн ажлынхандаа баяр...
20/04/2026

Сувдан шигтгээ шүдний эмнэлэг / Suvdan shigtgee Dental clinic /
Сураад ирээрэй арын даанаа гээд л үлдсэн ажлынхандаа баярлалаа🫶. Та бүхнийхээ ачаар сайхан зүйлийг сонсож мэдэж авч байгаа шүү🥰❤️

Эмчилгээндээ нэг шинэ зүйлийг нэмэх гээд л хичээж байнадааа🦷👩🏻‍⚕️💪2026.04.20 Сувдан шигтгээ шүдний эмнэлэг / Suvdan shig...
20/04/2026

Эмчилгээндээ нэг шинэ зүйлийг нэмэх гээд л хичээж байнадааа🦷👩🏻‍⚕️💪2026.04.20 Сувдан шигтгээ шүдний эмнэлэг / Suvdan shigtgee Dental clinic /

28/03/2026

Шүдний эмч ажилд авна.
Сувдан шигтгээ шүдний эмнэлэг / Suvdan shigtgee Dental clinic /

Mizuho Fuji шүдний сойз нь Япон улсын Фүжи уулын лав чулууны нунтагыг сойзны үсэнд шингээсэн өвөрмөц технологитой. Энэхү...
26/02/2026

Mizuho Fuji шүдний сойз нь Япон улсын Фүжи уулын лав чулууны нунтагыг сойзны үсэнд шингээсэн өвөрмөц технологитой. Энэхүү технологийн ачаар шүдний ОО хэрэглэхгүйгээр, зөвхөн усаар угаахад ч шүдний өнгөрийг үр дүнтэй арилгах боломжтой.

🌋 Фүжи уулын лав чулуу гэж юу вэ?

Фүжи уулын лав чулуу нь байгалийн гаралтай эрдэс бөгөөд сөрөг ион ялгаруулах, нарийн ширхэгтэй бүтэцтэй гэдгээрээ онцлог. Японд энэхүү материалыг олон төрлийн эрүүл мэнд, ахуйн бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг.

✨ Сөрөг ионы ач холбогдол

Судалгаагаар сөрөг ион нь дараах эерэг нөлөөг үзүүлдэг гэж үздэг:
✅ Амны хөндийн бичил орчныг цэвэр байлгахад дэмжлэг үзүүлэх
✅ Шүдний өнгөр, бохирдлыг салгахад туслах
✅ Ашиггүй нянгийн үржлийг багасгахад дэмжлэг үзүүлэх
✅ Ам цэвэр, тав тухтай мэдрэмжийг бий болгох

🪥 Mizuho Fuji шүдний сойзны онцлог

Фүжи уулын лав чулууны нунтагыг Япон технологиор боловсруулж, сойзны үсэнд жигд шингээсэн.
Сойзны үс нь:

Нарийссан (tapered) хэлбэртэй тул

Шүдний завсар, буйлны ирмэг,

Энгийн нүдэнд үл үзэгдэх нарийн хэсгүүдэд хүртэл хүрч
сайтар цэвэрлэх чадвартай.

Мөн жижиг толгой, эвтэйхэн бариултай тул араа шүдийг ч амархан цэвэрлэнэ.

🇯🇵 Японд үйлдвэрлэв

Mizuho Fuji шүдний сойз нь Японы чанарын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд өдөр тутмын шүдний арчилгаанд зориулагдсан дэвшилтэт бүтээгдэхүүн юм.

👉 Сойзыг шүдний ОО-той эсвэл дангаар нь (зөвхөн устай) хэрэглэж болно.

Биднийг зорин ирдэг эрхэм үйлчлүүлэгч болон хамтран ажилдаг байгууллагууд, эмч, сувилагч, ажилчиддаа шинэ оны мэнд дэвшү...
31/12/2025

Биднийг зорин ирдэг эрхэм үйлчлүүлэгч болон хамтран ажилдаг байгууллагууд, эмч, сувилагч, ажилчиддаа шинэ оны мэнд дэвшүүлэе🥰🎄🥂 2️⃣0️⃣2️⃣6️⃣.0️⃣1️⃣.0️⃣1️⃣

Ихэвчлэн хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг🙌🏻Энэ үед дээ...
26/12/2025

Ихэвчлэн хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг🙌🏻

Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна🦷🦷🦷

24/12/2025
Хэрэв хүүхэд тань хуруугаа хөхдөг бол энэ зуршлыг нь засаарай. Голдуу ингэж л хоншоорын үүдэн шүд орсгой болоод байгаа ю...
23/12/2025

Хэрэв хүүхэд тань хуруугаа хөхдөг бол энэ зуршлыг нь засаарай. Голдуу ингэж л хоншоорын үүдэн шүд орсгой болоод байгаа юм.

20/12/2025
Зөвлөгөө: Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу❓Хүүхэд хумсаа мэрэх нь 01-11 насанд зонхилон тохиолддог. Хүүхэд хумсаа мэрд...
15/12/2025

Зөвлөгөө: Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу❓
Хүүхэд хумсаа мэрэх нь 01-11 насанд зонхилон тохиолддог. Хүүхэд хумсаа мэрдэг гол шалтгаан нь сэтгэл түгших буюу тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үедээ өөрийн мэдэлгүй хумсаа мэрнэ. Тухайлбал:
- Хүүхдийн айдас, түгшилт
- Биеийн болон оюуны хэт ачаалал
- Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж
- Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд,
- Эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна.

Хумсаа мэрснээр хүүхдийн тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ. Хумсаа мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь ч бий. Үүний нэг илрэл нь хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь ажиглагддаг. Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах, түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь ажиглагддаг.
Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцаж, мөн гэр орны уур амьсгал ямар байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзэх нь зүйтэй. Юуны өмнө та хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал:
- Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу?
- Хүүхэд маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу?
- Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу?
- Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч байна уу?
- Би өөрийнхөө бухимдлыг хэрхэн илэрхийлж байна вэ гэх мэт.
Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Түүний дараа та дараах зүйлүүдийг оролдоод үзээрэй.
- Хүүхэдтэй тухайн насны онцлогт нь тохируулан ойлгож харилцах.
- Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийлэх
- Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад зоригжуулна.
- Хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх
- Хүүхдийн биеийн болон оюуны ачааллыг насны онцлогт тохируулж байх
Тодорхой үр дүнд хүрэхгүй байвал та мэргэжлийн сэтгэл засалч эмчид, хүүхдийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.✅

Хүүхдийн халуун хоолыг хурдан хөргөхийн тулд амнаасаа үлээж өгсөөр байвал..Шүлсний бичил дуслаар шүд цоорол үүсгэдэг нян...
14/12/2025

Хүүхдийн халуун хоолыг хурдан хөргөхийн тулд амнаасаа үлээж өгсөөр байвал..

Шүлсний бичил дуслаар шүд цоорол үүсгэдэг нян (стрептококкус) хүүхдийн аманд шууд дамжих боломжтой.

Хүүхдийн амны бичил орчин бүрэн хөгжөөгүй тул
👉 шүд цооролтод илүү эмзэг байдаг.

Хүүхдийн асран хамгаалагчид:

✔ Хоолыг хөртөл нь хүлээх (том амсартай өөрийн аяганд хийх)
✔ Хоолыг гарынхаа бугуйнд багахныг дусааж туршиж үзэх
✔ Хоолны температур мэдэрдэг хүүхдийн халбага хэрэглэх
✔ Ган аяганд хийгээд хүйтэн устай саванд хийвэл хурдан хөрдөг.
✔ Хүүхдэд заавал тусдаа аяга, халбага хэрэглэх
✔ Угж, соруултай аяганы хөхөлт, сойз, халбагыг хуваалцахгүй байх, сайтар ариутгах

Холилдсон аяга таваг, халбагаар амны хөндийн бүх төрлийн өвчлөл, хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл (хеликобактери) үүсгэдэг бусад нян шууд дамжих бүрэн боломжтой❗️Хүүхдийн ам, уруул орчим үнсэх үед ч дамждаг байна.

Address

Khovd
Hovd
84171

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DNTS Enkhtuul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category