Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбоо

Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбоо СЭЛЭНГЭ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Олон улсын худалдааны төв 2-17

 #ӨӨРЧИЛЬЕ
27/08/2026

#ӨӨРЧИЛЬЕ

27/08/2026
27/08/2026

Бизнесийн итгэл сул, зардлын дарамт өсөж байна

Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс бизнесийн орчны бодит нөхцөл байдал, хувийн хэвшлийн хүлээлт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор явуулсан “Бизнес пульс” судалгааны 2026 оны наймдугаар сарын тайланг танилцууллаа.

Судалгааны дүнгээр бизнесийн итгэлийн үзүүлэлт 33.0 (100 онооноос) гарсан нь өнөөгийн нөхцөл болон ирэх 3-6 сарын төлөвт бизнес эрхлэгчдийн итгэх итгэл сул байгааг харуулжээ. Бизнесүүдийн хүчин чадлын дундаж ашиглалт 60.3 хувьтай байгаа нь зах зээлийн эрэлт хангалтгүй, одоо байгаа нөөц боломж бүрэн ашиглагдахгүй байгааг харууллаа. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох шийдвэрт болгоомжтой хандах эрсдэлтэй байна.

Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй дарамтуудаас санхүүжилтийн дарамт 72.3 оноогоор хамгийн өндөр түвшинд үнэлэгдэв. Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага болон санхүүжилт авахад тулгардаг хүндрэл нь бизнесийн мөнгөн урсгал төдийгүй хөрөнгө оруулалт, өргөжилт, шинэ бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна. Зардлын дарамтын үзүүлэлт 60.5 гарсан бөгөөд түүхий эд, түрээс, цалин хөлс, тээвэр, логистикийн зардлын өсөлт бизнесийн ашигт ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн. Цаашид нэмэгдэх хандлагатай байна. Борлуулалт, эрэлт сул байгаа үед үйл ажиллагааны зардал нэмэгдэж буй нь бизнес эрхлэгчдэд давхар дарамт учруулж буйг онцолжээ. Зохицуулалт, захиргааны дарамт 57.9 оноотой байна. Татварын хяналт шалгалт, тайлагналын шаардлага, зөвшөөрөл, лиценз, гааль, хөдөлмөр болон нийгмийн даатгалын хяналттай холбоотой үйл явцыг бизнесүүд мэдэгдэхүйц ачаалал гэж үнэлжээ. Харин төрийн байгууллагатай харилцах ачааллын үзүүлэлт 40.6 гарсан байна.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг 5 хүртэл оноогоор үнэлэхэд:
🔴татварын дарамт 4.04;
🔴хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт сулрах 3.14;
🔴гаалийн бэрхшээл 3.11;
🔴зохицуулалтын тогтворгүй байдал 3.00;
🔴гадаад зах зээлийн хүндрэл 3.00 оноогоор хамгийн түгээмэл байна.

Түүнчлэн санхүүжилтийн хүртээмж, ханшийн савлагаа, авлига болон ил тод бус байдал, ажиллах хүчний дутагдал бизнесүүдэд тодорхой дарамт үзүүлж байна.

Судалгааны үр дүн нь бизнесийн идэвхийг сэргээхэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаас гадна татвар, гааль, зөвшөөрөл, хяналт шалгалтын орчныг хялбаршуулах, бодлогын тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах шаардлагатайг харууллаа. Мөн хэрэглэгчдийн худалдан авах чадвар, дотоодын эрэлтийг дэмжих нь хувийн хэвшлийн борлуулалт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг сэргээхэд чухал ач холбогдолтой байна.

Наймдугаар сарын судалгаанд нийт 122 бизнесийн байгууллага хамрагджээ. Оролцогчдын 75 хувь нь 1-19 ажилтантай жижиг бизнес, 87 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлээр 72 хувь нь дотоодын зах зээлд төвлөрдөг бол 25 хувь нь импорт, 3 хувь нь экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

“Бизнес пульс” нь Монголын бизнесийн орчны бодит нөхцөл, хүлээлт, зардал болон санхүүжилтийн дарамт, зохицуулалтын ачаалал, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийн төлөвийг сар бүр хэмжих судалгаа юм. Судалгааны тайлантай дараах холбоосоор танилцана уу. https://business.an.mn/research

АРДЧИЛСАН НАМЫН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

СЭЛЭНГЭЭС 1,659 ХҮНЭЭ ЯВЛАА.2025 онд Сэлэнгэ аймгаас 3,707 хүн шилжин явж, харин 2,048 хүн шилжин иржээ.Цэвэр шилжилт: –...
25/08/2026

СЭЛЭНГЭЭС 1,659 ХҮНЭЭ ЯВЛАА.

2025 онд Сэлэнгэ аймгаас 3,707 хүн шилжин явж, харин 2,048 хүн шилжин иржээ.

Цэвэр шилжилт: –1,659 хүн.

Хамгийн анхаарах зүйл нь энэ үзэгдэл 4 дэх жилдээ дараалан үргэлжилж байна.

Хүмүүсээ, тэр дундаа залуучуудаа нутагтаа ажиллаж, амьдрах боломжтой болгох нь Сэлэнгийн хөгжлийн тэргүүлэх зорилт байх ёстой.

АЖЛЫН БАЙР. ОРЛОГО. БОЛОМЖ.
ЗАЛУУСАА НУТАГТАА ҮЛДЭЭЕ.

ӨӨРЧИЛЬЕ!

#СэлэнгэАЗХ #Өөрчилье #ЗалуусааНутагтаа #СэлэнгийнИрээдүй

ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ — ХАМГИЙН ТОМ ҮНЭ ЦЭН.Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025 оны судалгагаар Нас баралтын 24.5% нь хор...
25/08/2026

ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ — ХАМГИЙН ТОМ ҮНЭ ЦЭН.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025 оны судалгагаар Нас баралтын 24.5% нь хорт хавдар, 17.0% нь осол гэмтэл, гадны шалтгаанаас үүдэж байна.

Урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлье.
Эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж ӨӨРЧИЛЬЕ! БҮТЭЭЕ!

#СэлэнгэАЗХ #Өөрчилье #ЭрүүлМэнд #АюулгүйАмьдрал

🌱 ЗАЛУУЧУУД БОЛ ӨНӨӨДӨР, ЗАЛУУЧУУД БОЛ ИРЭЭДҮЙШинийг санаачилж, өөрчлөлтийг эхлүүлж, нутаг орныхоо хөгжилд өөрсдийн өнгө...
25/08/2026

🌱 ЗАЛУУЧУУД БОЛ ӨНӨӨДӨР, ЗАЛУУЧУУД БОЛ ИРЭЭДҮЙ

Шинийг санаачилж, өөрчлөлтийг эхлүүлж, нутаг орныхоо хөгжилд өөрсдийн өнгө төрх, хүч хөдөлмөрөөр хувь нэмрээ оруулж буй Сэлэнгэ нутгийнхаа нийт залуучууддаа Залуучуудын өдрийн мэнд хүргэе! 💙

Залуусын дуу хоолой сонсогддог,
оролцоо нь үнэлэгддэг,
хүсэл мөрөөдлөө нутагтаа бүтээх боломжтой
Сэлэнгийн төлөө хамтдаа!

Итгэлтэй байя
Санаачилгатай байя
Оролцоотой байя✨

Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбоо

#ЗалуучуудынӨдөр #СэлэнгийнЗалуус #ЗалуусынОролцоо #ХамтдааБүтээе

Sangikhorol Narantuya, Batbaatar Myagmarsuren, Б. Идэржавхлан,

ЗЭЭЛ НЬ ХАДГАЛАМЖААС 2.9 ДАХИН ИХ.Сэлэнгэ аймгийн хэмжээнд зээлийн өрийн үлдэгдэл 716.2 тэрбум төгрөг байхад хадгаламжий...
25/08/2026

ЗЭЭЛ НЬ ХАДГАЛАМЖААС 2.9 ДАХИН ИХ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд зээлийн өрийн үлдэгдэл 716.2 тэрбум төгрөг байхад хадгаламжийн үлдэгдэл ердөө 247.8 тэрбум төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдэл хадгаламжаас 2.9 дахин их байна.

Энэ бол зүгээр нэг тоо биш. Иргэдийн орлого, өрхийн санхүүгийн чадавх, бизнес эрхлэх орчин, тогтвортой ажлын байртай шууд холбоотой асуудал.

Орлогыг нэмэгдүүлж, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах бодит шийдэл хэрэгтэй байна.

ӨӨРЧИЛЬЕ!

#СэлэнгэАЗХ #Өөрчилье #ӨрхийнСанхүү #Орлого #Зээл

Address

Sükhbaatar
43000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share