Davka”s store

Davka”s store 📞99144145
➕Хасу худалдааны төвийн 3-15🅱️ тоот
➕Архангайд үйлдвэрлэв төвийн 2-53 тоот Online

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ🫶
19/02/2026

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ🫶

10/02/2026

📣Hasu hudaldaanii tow 3-15🅱️ toot

06/02/2026

📣100% гар хийцийн Монгол хүний ур ухаан шингэсэн цэвэр нэхий болон эсгий дотортой чийг татахгүй хүүхдэд ээлтэй, хэлбэр хийц чамин хөөрхөн гутлууд бэлэн байна🖖🤙/26-30 размер/

🥰
30/01/2026

🥰

22/01/2026

📣Davka”s store хуудсандаа 👍 дарж найзуудаа уриарай. Цагаан сараас өмнө хэн нэгнийг баярлуулна аа🫶

Чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа гарыг чинь бурхан удахгүй шагнана.Битгий шантраарай.Бусдаас онц гойд биш эгэл жирийн хэнд...
08/01/2026

Чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа гарыг чинь бурхан удахгүй шагнана.
Битгий шантраарай.
Бусдаас онц гойд биш эгэл жирийн хэнд ч хор гэмгүй,мөрөөрөө амьдралаа бүтээж яваа чамайг атаа жөтөөч нэгний хорон үгнээс сэтгэлийг чинь хамгаалж үнэн зөв хүмүүсийн дунд байлгана.Чиний хэзээ ч төсөөлөөгүй сайн сайхан нэг л өдөр ирнэ итгээрэй .
Гол нь чи өөрөө тэр их хайр хишгийг дааж даруу бөгөөд зөв яваарай. ..🫶

16/12/2025

👗💃🍷

Админ нь энэхүү гайхалтай үйл ажиллагаанд ороод ирлээ🤩 Шинэ санаагаар дүүрэн байна🤓Та нартаа сайн сайхан бүхнийг шинэ са...
01/11/2025

Админ нь энэхүү гайхалтай үйл ажиллагаанд ороод ирлээ🤩 Шинэ санаагаар дүүрэн байна🤓Та нартаа сайн сайхан бүхнийг шинэ сард нь хүсье ээ🤗

14/10/2025

I got over 50 reactions on my posts last week! Thanks everyone for your support! 🎉

07/10/2025

МОНГОЛ ТҮМНИЙ ЭМГЭНЭЛ БОЛ
ПҮҮЗНИЙ ОЙМС ӨМСДӨГ БОЛСОН ЯВДАЛ

Монголчууд орон дээлнээсээ салаад 100-хан жил болж байна. Угтаа бид жилийн 4 улиралдаа зохицож амьдрахын тулд хувцас хэрэглэлээ ч маш сайн тооцоолж байж өмсдөг байсан ард түмэн.

Хөрс нь цэвдэгтэй учир хөлнөөсөө л даарч болохгүйг хууччуул хүүхдүүддээ захиж сургадаг байв. Өндөр түрийтэй гутлан дотроо хуучны цагт хөлийн ороолт хүртэл ашиглаж хөлөө аль болох дулаан авч явахыг эрхэмлэдэг байв.

Үе тохой, нуруу ууц, эрээн булчин зэргээ жиндүүлэхээс үргэлжид хамгаалсаар ирсэн. Мөн өдөр тутамдаа бүс хэрэглэдэг байсан нь бөөр, шээсний замын өвчнөөс ангид байлгадаг байв.

Байнгын малгай өмсөж тэргүүнээ хамгаалдаг байсан нь ухаан саруул уужим сэтгэхэд нь тус нэмэр болдог байлаа.

Гэтэл суурин соёл иргэншилд шилжиж хувцас эдлэл дээр хүртэл сайн, муу онцгой өөрчлөлтүүд гарчээ.

Үүний нэг тод жишээ бол пүүзний гэгддэг шагай ил гарсан оймс. Өвөрмонгол маш том эрдэмтэн судлаач: "Хүмүүс жин цохих өвчин буюу даарсанаас үүдсэн өвчин" эмгэгт их эзлэгдээд байна. Хүн даарах төдий хамаг булчин шөрмөс нь агшиж хэвийн гольдролоо алдаж биеийн дотоодын хэм буурснаар өтгөн хатах, хийдэж даарснаас үүдэж нойргүйтэх зэрэг нийгмийг хаваад байгаа эмгэгүүд даарснаас үүдэлтэйг маш нарийн тайлбарлаж өгч билээ.

Хүн даарвал хувцсаа зузаалж өмсөөд л байдаг шиг биеэ дааруулаад л байвал биеэ хүйтнээс хамгаалж өөхөн давхарга үүсгэж байдаг гээд мэдэхгүй олон зүйлээ сонсож билээ. Өөрөөр хэлбэл хүн даарснаас үүдэж таргалдагаа ч мэддэггүй явдгийг их эрдэмтний үгнээс тунгаан авч байлаа.

Ялангуяа дөнгөж төрсөн ээж нар хүүхдээ салхилуулахдаа пүүзний оймс өмсөж шагайгаа гялалзуулж явах нь насан туршийн өвчний эх үндсийг тавьж байна гэдгээ даанч санахгүй явдаг нь үнэхээр харамсалтай санагддаг.

Хэн нэгний гам алдалт чамд ямар хамаатай байнаа гэх л байх л даа. Гэхдээ л 5, 10 жилийн дараа гам алдалтаасаа болж шаналж эрүүл мэндээ хүмүүс битгий алдаасай, Монгол хүний удмын сан эрүүл, аюулгүй байгаасай л гэж хүсдэг болохоороо илүү үглэдэг юм.

Миний хувьд жилийн 4 улирал хонины ноолууран оймс өмсдөг. Хонины ноолуур гэхээр хүмүүс гайхаж, ямааны ноолуур л гэж байхаас хонины ноолуур гэж ямар юмаа яриад байна гэж хүлээж авах нь бий. Би ч ялгаагүй ингэж боддог байсан. Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор нагац ах маань энэ тал дээр маш том эрдэм шинжилгээний ажил хийсэн хүн байдаг болохоор ахаараа тайлбарлууж овоо мэдэгдэхүүнтэй болжээ.

Хонины ноолуур нь ноосоо бодвол зөөлөн бүтэцтэй, хатгах шинж чанар бага цээж хэсэгтээ арьстайгаа хавж ургадаг хэсгийг хэлдэг юм билээ. 500 гр хонины ноосноос 100-хан гр хонины ноолуур ялгардаг гэхээр хонины ноос болоод хонины ноолуур шинж бүрэлдэхүүний хувьд ч өөр юм билээ.

Оймс тал дээр илтгэл тавь гэвэл мааш том судалгаатай илтгэл тавих хэмжээнд үзэж харж эдлэж хэрэглэсэн дээ. "Хүн хөлнөөсөө хөгширдөг, мод үндэснээсээ хөгширдөг" гэдэг болохоор хөлөндөө л хамгийн сайныг хэрэглэх ёстой юм угтаа.

Миний хувьд материал шинжлэл чиглэлээр судалгаа хийж эхэлсэн цагаас хойш нейлоны хольцтой оймс оогт өмсөж чадахаа байсан. Cotton буюу хөвөн даавуун оймс олж авч өмсөх гэж Улаанбаатарын дэлгүүр хоршоог улаа эргэтэл явж оймс бүрийн орц найрлагыг тогтож харж явсан болохоор хаана юу байдгийг бараг л нүхэлчихсэн дөө.

Ингээд жижиг мэт боловч хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон оймсны хөгжүүлэлт рүү орсон. Гэхдээ маш их ухуулга, таниулгыг үндсэн дээр эрүүл мэндэд ээлтэй оймсыг таниулах юм байна гэдгийг ойлгосон.

Манайх ноос, ноолуур гэхээрээ л зөвхөн өвөл л өмсдөг эд гэж ойлгодог болчихсоныг олон хүний жишээн дээр харж яваа.

Гэвч тохируулж өмсөх, ноос, ноолууран нимгэн зузаан байдал, улирлын шинж чанартай хийгдсэн байдлаар нь зааглаж жилийн 4 улирал өмсөх ёстой гэдгийг бид яагаад умартчихаа вэ гэдэг л хамгийн анхаарал татсан асуудал шиг санагддаг.

Жишээ нь зураг дээрх хонины ноолууран оймс бидний өдөр тутамдаа өмсдөг даавуун оймс шиг нимгэн. Урд бид ноосон оймс гэхээрээ л зузаан даргар гутлан дотор өмсөхөд барьж халуудаад байдаг байснаар төсөөлдөг.

Харин нимгэн боловсруулалтын хонины ноолууран оймс хэчнээн хөнгөн, зөөлөн, элчтэй, дулаахан байдаг гээ. Жилийн бүх улиралд ямар ч гутлан дотор өмсөгддөг хонины ноолууран оймс хэчнээн тав тухтай байдгийг олон хүнд ойлгуулах сан гэж боддог болов.

Үе тохой, чөмөг, шагай бол биднийг элч дулаанаар хангагч эх уурхай. Энэ хэсгээ ил гаргаад л яваад байх юм бол биеийн дулаан солилцоо алдагдана гэдгийг л хүүхэд, хөгшидгүй мэддэг, сэрэмжилдэг баймаар байна.

Гадуур хөгшин залуугүй шагайгаа гялалзуулсан пүүзний оймстой хүмүүстэй таарахдаа гүйж очоод хөлнөөсөө элч алдах муу шүү гээд мөрийг нь нудраад хэлээд үглэмээр л санагдах юм. Даанч хүний эрхэнд халдсан болчих байх гээд амаа хамхиад л өнгөрөх юм.

Харанхуй байна гээд хашхичих биш ганц ч гэсэн лаа асааж гэрэлтүүл гэдэгчлэн хонины ноолууран оймсны хөгжүүлэлт дээр ажиллав. Dulaakhnaa / Warmy Mongolia-гийн хонины ноолууран оймсны өнгөн дээр хүртэл санаа оноогоо шигтгэн оролцлоо.

Монголчууд дулаан явбал 1000 лан гэж яагаад хэлдэг байв. Дулаан явахыг алт эрдэнэсээс илүүд яагаад үздэг байв. Хөлнөөсөө бүү даар гэж яагаад сургамжилдаг байв. Үе, тохой, шагайгаа дааруулахгүй бай гэж яагаад захидаг байв.

Уламжлалаа эргэн харж судлахын цагт тэнд бидний эрүүл тэгш амьдралын нууц ухаан оршиж буй...

Address

Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when Davka”s store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Davka”s store:

Share

Category