20/08/2026
ЭМЭГТЭЙ ЭНЕРГИ СЭРГЭЭХ:
1. Платье, юбка, топ, өсгийт зэрэг эмэгтэйлэг хувцсыг өдөр тутамдаа аль болох их өмсөж бай. 👛👙👠👒
2. Өөрийгөө өдөр бүр тольдож, өөртөө хайртайгаа хэлж бай😊
3. Үсээ самнаж, сүлжиж, үсээ тордож бай. Эмэгтэй хүний онцгой чимэг бол үс юм🧖♀️🥰
4. Гар хумсаа тогтмол арчлан тордож бай. 💅
5. Нүүрээ арчлахад хангалттай цаг гаргаж, цэвэрхэн, чийглэг байлгахад анхаар.💕
6. Уруулаа будаж, өнгөлж бай.💄💋
7. Бүжиглэ. 🎶💃Латин америк бүжиг, бэлхүүсний бүжиг хамгийн тохиромжтой гэж үздэг. Учир нь бэлхүүсний хөдөлгөөн ариун хүрдийг нээж өгдөг.
8. Иог хий. 🧘♀️Иогийн хөдөлгөөнүүд биднийг зөв амьсгалахад, биеийн бүхий л хэсгийг хөдөлгөхөд тусалдаг.
9. Хөгжим, аялгуу сонс🎶❤️. Feminine energy гээд YouTube.д хайлт хийхэд хангалттай сонголтууд гарч ирдэг.
10. Дуу аял🎶😊. Бүүвэйн дуу аял. Уртын дууг даган дуул.
11. Сайн ном унш📖🧚♀️. Ялангуяа эмэгтэй хүний хөгжил, сэтгэлзүй, гоо үзэсгэлэнгийн тухай ном уншвал байгаа ононо. Тренди бүсгүй, Power Girl, Inspired, Bloom бүсгүй минь номнуудаа санал болгож байна📖
12. Ус💧💧💧 сайн ууж биеийнхээ бүх хэсгийг усалж, чийглэж байгаарай. Усанд тогтмол ор. Голын усны дэргэд, далайн эрэгт амар.
13. Цэцэгтэй ойр бай.🌹🌸💐 Цэцэг тарь. Цэцэг зур. Гэрийнхээ интерьер дизайнд цэцгийг шигтгэ. Цэцгийн баглаа худалдаж ав. Цэцэгтэй даашинз өмс.
14. Эмх цэгцийг шүт. 💌Эмэгтэй энерги эмх цэгцтэй орчинд дуртай. 🩷
15. Үргэлж төлөвлө. ✍️📙Төлөвлөгөөтэй бол бүх зүйл тодорхой. Яарах, сандрах, адгах нь эмэгтэй эрчмийг биднээс түлхэж байдаг.
16. Үргэлж шинэчлэгд бүсгүй минь.✨️
17. Байгальд аль болох ойр бай.🌱🌲 Нарнаас эрчим ав. 🌞🌈
18. Амьтан, ургамал амьд оршихуйтай ойр байж холбоо тогтоо.🐕🐇🦋🌱🤗
19. Ногоо, жимс түлхүү хэрэглээрэй. 🌱🍒
20. Бүсгүй хүн гал тогоондоо байх үедээ эмэгтэйлэг чанар нь сэргэж байдаг.👩🍳
21. Өөрийн гараар гэртээ борцог хайрч, талх барих нь 🥖🍞гэрийн энергийг дүүргэж, дулаацуулж байдаг.🤗
22. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж🥂🥰🍹, буу халж, хамтдаа дуртай зүйлсээ хийж хөгжилдөж, бүжиглэж, энергиэ солилцож бай.
23. Дэлгүүр хэс. 🛍🥰Жижиг, том хамаагүй сар бүр өөртөө зориулж ямар нэгэн эмэгтэйлэг зүйл худалдаж ав.
24. Бусдад тусалж, буян үйлдэж байгаарай🙏❤️. Энэ нь эмэгтэй хүний төрөлх эмпат чадварыг сэргээж байдаг.
25. Гоё үнэртэй, сэтгэл татам бай
Энэхүү жагсаалтыг Зохиолч Т.Гүлдаурен бичиж та бүхэнд хүргэж байна. Оюуны өмчийг дээдлээрэй (copy)🧚♀️
Ungulug shop Өнгөлөг шоп