Kirei kids

Kirei kids Хүүхдийн хувцас Канадаас 🇨🇦 захиалгаар болон бэлэн

02/11/2025

Үр минь эрүүл байвал болох нь тэр 💕

01/11/2025

Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Сэтгэц эрүүл байна гэдэг нь ердөө сэтгэцийн өвчингүй байхыг хэлдэггүй. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар сэтгэцийн эрүүл мэнд нь "Нийгмийн үнэт зүйлстэй хөл нийлүүлэн өөрийнхөө чадварыг ашиглахад хүмүүст туслах дотоод тэнцвэрийн хөдөлгөөнт байдал" аж.

1. Сэтгэл санааны байдал хувьсах нь хэвийн үзэгдэл гэдгийг мэддэг

Баяр баясал, уйтгар гуниг аль аль нь л хэрэгтэй, зайлшгүй тохиолдох сэтгэл хөдлөл. Тэд нэг нэгнээ нөхөж, амьдралд амт нэмж байдаг. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл тохиох нь зайлшгүй гэдгийг мэддэг, гэхдээ үүнийгээ хэрхэн даван туулахаа сайн мэддэг аж. Ийм хүмүүст уйтгар гуниг тохиож, өөрөө даван туулж чадахааргүй бол дотроо хадгалаад байлгүй ойр тойрныхон эсвэл сэтгэл зүйчээс зөвлөгөө авч чаддаг.

2. Амьдралдаа сэтгэл хангалуун

Сэтгэц нь эрүүл хүмүүс сөргөөс илүү эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, баярлаж, хайрлахыг хичээдэг. Тиймдээ ч тэд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, асуудалд олон талаас ханддаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө дэмий буруутгадаггүй хүмүүс.

3. Нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг

Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ганцаардлаас болж шаналдаггүй, мөн хүмүүсээс зугтаадаггүй. Түүнчлэн өөрийгөө нийгмийн эрх тэгш оролцогч гэдгээ ухамсарлаж, нийгэмд ч урагшлахад нь өөрийн үйлдлээрээ тусалдаг.

4. Тэд амьдралаа удирдаж чаддаг

Баяр, гунигийн адилаар унах босох үе мөн л зайлшгүй тохиолдоно. Заримдаа эргээд хөл дээрээ босож чадахааргүй мэт санагдахуйц уналтад орох нь ч бий. Гэхдээ эрүүл сэтгэцтэй хүмүүс биеэ барьж, азгүйтлийг даван гарч, алдаанаасаа суралцан, цааш явдаг.

5. Тэд "үгүй" гэж хэлж чаддаг

Энэ нь ямар нэг зүйлийг үгүйсгэх талаар биш. Харин сэтгэлзүйн хил хязгаарыг хэлж байгаа юм. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ийм хил хязгаарыг сайтар мэдэрч, хамгаалж чаддаг.

6. Бусадтай эрүүл харьцаа үүсгэдэг

Сэтгэц нь хэвийн, тогтвортой хүмүүс ойр тойрныхоо хүмүүст шударга ханддаг. Өөрөөр хэлбэл тэд зүй ёсны хүндэтгэл хүлээхүйц хүмүүсийг хайрлан, хүндэтгэж, харин "дэмий" хүмүүст цагаа зарцуулдаггүй. Түүнчлэн өөрт таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгаа хүмүүстэй харилцах харилцаагаа эргэн нэг хардаг. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөлөөр шийдэлгүй, тайван, шат дараатайгаар "дэмий" хүмүүсээс салдаг байна.

7. Бүх хүнд таалагдах гэж хичээдэггүй

Хүн юу ч хийж, юу ч өмсөж зүүж, ямар ч ааш авир гаргасан байлаа үргэлж л таны байдал огт таалагдахгүй хүмүүс гараад л ирнэ. Хүн сэтгэцийн хувьд эрүүл бол бусдад таалагдахгүй байх нь зүй ёсны үзэгдэл гэдгийг ойлгодог. Тиймээс өөрт нь дургүй хүмүүстэй ч эелдэг харьцах бөгөөд гэхдээ таалагдах гэж хичээдэггүй.

8. Өөрийгөө бодитоор үнэлдэг

Сэтгэц нь эрүүл хүмүүс хүн бүр өөр өөрийн үнэ цэнэтэй гэдгийг сайтар ойлгодог тул өөрсдөдөө хэт өндөр шаардлага тавьдаггүй. Гэхдээ тэд өөрсдийн нөөц боломжийг сайн мэддэг, өөрийгөө чухалд тооцдог, мөн аливаа амжилтад хүрч чадсангүй гэж огт гутардаггүй.

❣️Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн сайжруулах вэ?

🗣Мэдрэмжээ ярьж сур. Асуудлыг үгээр илэрхийлэх гэдэг нь түүнийг шийдэх эхний алхам. Түүнчлэн та асуудлаа ярьснаар ойр дотныхон сонсож, тэд дэмжлэг өгч, та өөрийгөө ганцаардмал биш гэдгээ мэдэрнэ.

🤾Амьдралын идэвхтэй хэв маягтай бай. Спорт, хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэх итгэлийг дээшлүүлдэг.

🧘‍♀️Тухайн цагт нэг л зүйл дээр анхаарлаа хандуул. Нэг дор олон ажил амжуулах нь ихээхэн түгээмэл, хүмүүс ч ийм чадварыг эзэмшихийг хүсдэг ч гэлээ сэтгэлзүйчид энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж анхааруулдаг юм. Нэг дор хэд хэдэн ажил амжуулахад стресс, түгшүүрийн төвшин нэмэгддэг байна. Тиймээс олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүй харин ажлуудаа дугаарлан, хамгийн чухлаас нь эхлээд хийж, анхаарлаа төвлөрүүлэн гүйцэтгэж сураарай.

✍️Тэмдэглэл хөтөлж сур. Эрдэмтдийн хийсэн судалгаганаас харахад бичиж тэмдэглэх, шинэ туршлагыг задлан дүгнэх нь стресс, түгшүүртэй байдлыг бууруулж, таагүй үйл явдлыг сөрөн зогсоход тусалдаг байна.

⏳️Завсарлага авч сур. Нэг ажлаас нөгөө рүү шилжихдээ 10 минутын кофены завсарлаг ав. Өдөржин завгүй ажиллах шаардлагатай ч хэд хэдэн удаа таван минутын завсарлага авч, цонхоор харж, орчныг ажиглаарай.

🫷 Үгүй хэлж сур. Сэтгэл санаа цаг зав эд мөнгө аль нь ч бай зөвхөн та өгдөг харилцаанаас холдохын тулд үргэлж таны хил хязгаарыг зөрчдөг, таны мэдрэмжийг үл тоомсролдог хүмүүст татгалзаж, өөрийнхөө талд зогсож сураарай.

🤗 Өөртөө алдаа гаргах эрх чөлөө өг. Бүгд алддаг, буруу шийдвэр гаргадаг гэдгийг өөртөө сануулж байгаарай. Тиймээс өөрийгөө буруутгах, алдахвы гэдгээс эмээхийн оронд эрх чалөөтэйгөөр шинэ зүйл туршаарай.

😇 Бусдыг болон өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сур. Чи бүгдэд таалагдаж чадахгүй, чи бас бүгдийг өөртөө тааруулж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Хүн өсч хөгжих нь жам ёсны зүйл ч гэлээ хүн бүр өөр өөрийн хурдаар, өөр өөрийн арга замаар хөгжиж байдаг.

26/10/2025

50% хямдрал эхэллээ. Зураг, үнэ комментоор оруулна

21/10/2025

Гэр бүлийн менежмент:
🔸Гэр бүлийн менежментийн үндэс нь гэр бүлийн гишүүд хоорондоо үр дүнтэй харилцдаг байх, гэр бүлийн бүх гишүүн дагаж мөрддөг тогтсон журамтай байх, гэрийн ажил, үүргээ хувааж хийж гүйцэтгэдэг байх, бие биендээ хайр энхийрлэлээ мэдрүүлж байх, хоорондоо эелдэг, хүндэтгэлтэй харилцах зэрэг юм.
🔹Сайн менежменттэй гэр бүл байхын ашиг тус нь илэрхий. Гэр бүлийн менежментийг сайн хийж чадсан тохиолдолд, гэр бүлийн гишүүд хамт өнгөрөөх цагийг бий болгож, хоорондоо илүү сайн харьцах боломжийг олгодог төдийгүй гэр бүл дэх стрессийг бууруулдаг. Тэгэхээр бид гэр бүлийг менежментийг хэрхэн зөв хийх вэ?
🔸Эхний алхам нь гэр бүлийн бүх гишүүн хоорондоо харилцах харилцааны тодорхой сувгийг бий болгох явдал юм. Гэр бүлийн асуудлыг харилцан хүндэтгэлтэйгээр шийдвэрлэх арга замыг бий болгож, хүүхдүүд өөртөө тулгарсан асуудал, дургүй байгаа зүйл, хүсэл эрмэлзлээ насанд хүрэгчдэд хэлж, ярилцах боломжийг бий болгох нь чухал. Гэр бүлийн яриа, шийдвэр гаргах үйл явцад хүүхдүүдийг оролцуулж, тулгарсан асуудлаа нэг нэгэндээ хэрхэн хуваалцаж ярих хил хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй юм.
🔹Сайн менежменттэй гэр бүлүүд гэр бүлийн амьдралыг ямар нэг саад түвэггүйгээр үргэлжлүүлэхэд тусладаг тогтсон журам, үйл ажиллагаатай байдаг. Өдөр тутмын тогтсон хэвшил нь өглөө, үдээс хойш эсвэл орой заавал хийдэг үйл ажиллагаа байж болно. Жишээ нь, Баасан гарагийн орой эмээ өвөөтэйгээ хамт хоол идэх, Бямба гаригт хөлбөмбөг тоглох гэх мэт. Эсвэл эцэг эхийн аль нэг нь хүүхдээ тогтмол сургууль өгч, авдаг байх. Тогтсон хэвшил, журмыг дагаж мөрддөг байх нь урьдчилан таамаглах боломжийг олгож, улмаар гэр бүлд тогтвортой байдлыг бий болгоно. Үүний ачаар, хамтдаа хоол идэх зэргээр гэр бүл хамтдаа цагийг өнгөрөөх боломжийг гаргаж чадна.
🔸Сайн менежменттэй гэр бүлийн гишүүд ажил, үүргээ хуваалцдаг. Гэр бүлд заавал хийх шаардлагатай зүйлүүд бий. Ачааллыг хуваалцснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь стресст өртөх магадлалыг бууруулж, гэр бүлийн гишүүд хамтдаа өнгөрөөх чөлөөт цагийг нэмэгдүүлдэг. Хүүхдүүддээ гэрийн ажлыг хуваарилж өгч, хийлгэдэг байх нь тэдний ямар нэг зүйлд харъяалагдах мэдрэмжийг нэмэгдүүлж, ур чадварыг нь сайжруулж өгдөг. Гэхдээ гэр ажил нь хүүхдийн нас, биеийн онцлогт таарсан байхыг анхаарах хэрэгтэй.
🔹Эцэст нь хэлэхэд, гэр бүлүүд бие биенээ хайрлаж хүндэтгэдэг байх нь гэр бүлийн сайн менежментийн салшгүй хэсэг юм. Ойр дотны хүмүүсээ хичнээн их хайрлаж, анхаарч байгаагаа мэдрүүлэх нь чухал юм. Ийм байдлаар та “хайрыг түгээж”, гэр бүлд хайр энэрэл илүү их түгэх тусам гэр бүлийн хайр урт удаан хугацаанд үргэлжилнэ.

Эх сурвалж: https://www.thefamilymgmt.com/

Ингээд л орсон биз дээ 🥰
01/09/2025

Ингээд л орсон биз дээ 🥰

Эдгээр өдрүүд маань ирлээ дээ 😂

Цэцэрлэгийн бяцхануудад зориулав.
31/08/2025

Цэцэрлэгийн бяцхануудад зориулав.

📍Цэцэрлэгт хүүхдээ явуулах гэж байгаа бол дараах 10 зүйлсийг хэрэгжүүлээрэй.

Нийтлэл маань таалагдвал баярлалаа гэж бичихээ мартуузай 🙂

1️⃣ Хүүхэд ээжээсээ хол байж чаддаг байх.
📎Ээжээсээ огт холдож үзээгүй хүүхдүүд цэцэрлэгт дасах нь илүү хэцүү байдаг тул хүүхдээ бага багаар дасгаж холдсоор өглөөнөөс орой хүртэл хол байх чадвартай болгох.

2️⃣ Хүүхдийг бие даалгах.
📎Аяганаас уулгаж сургах, хөтөвчинд суулгаж сургах, хоолоо өөрөөр нь идүүлж сургах, хувцсаа тайлах өмсөх /бүх хувцсаа чадахгүй ч бага багаар заах/. Эцэг эх тайван байхад чухал нөлөөтэй. /Хөтөвчинд суулгаж сургах бичлэг байгаа шүү https://youtu.be/aU6Q1ECtEvQ?si=3keIpOmuLh2iV2iC /

3️⃣ Цэцэрлэгийн өдрийн дэглэмд оруулах. 📎Эрт сэрэх, өдрийн унталтыг ижил цагт хийх, хоолыг цэцэрлэгтээ адил цагаар өгөх, гадаа гарах гэх мэт. Цэцэрлэгт орсны дараа амралтын өдрөөр ч дэглэмээ барих чухал шүү. Хүүхдийн хувьд амралтын өдөр гэж байхгүй 😝

4️⃣Хүүхдийг хүлээх чадвартай болгох. 📎Цэцэрлэгт олон хүүхэд байгаа болохоор багш шууд таны хүүхдэд анхаарал хандуулах боломжгүй тул хүлээлгэж сурах. Энэ талаар миний нийтлэл байгаа шүү.

5️⃣ Өөр хүүхдүүдтэй тоглуулах.
📎Бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах, хэрхэн тоглох зэргийг сурах юм бол цэцэрлэгт дасахад хялбар байх болно.

6️⃣ Уур бухимдлаа зөв аргаар илэрхийлж сургах.
📎Хүүхдүүд уурлахаар бусад хүүхдийг цохих, хазах, түлхэх, маажих, юм шидэх гээд сөрөг байдлаар уураа илэрхийлдэг. Энэ талаар бичсэн нийтлэл байгаа. Зөөлөн юм цохих, хөлөө дэвслэх гэх мэт бага насны хүүхдүүд хийж болох зүйлсийг зааж сургаарай. Уурлах бол хэвийн зүйл харин үйлдэл нь зөв буруу гэж байдаг.

7️⃣ Цэцэрлэгийн талаар байнга ярих.
📎Цэцэрлэг болж тоглох, ном унших гэх мэтчилэн цэцэрлэг гэж юу болох талаар ойлголт өгөх. Цэцэрлэгт юу хийдэг, энэ үед аав ээж нь юу хийдэг гэх мэтчилэн ярих зүйлс маш их. Цэцэрлэгт дасгах талаар үлгэр уншиж өгөөрэй. Пэйж дээр маань байгаа. Цэцэрлэг дээр нь очиж танилцсан ч болно.Цэцэрлэгтэй эерэг холбоо бий болгох маш чухал шүү.

8️⃣Салах ёс хийх.
📎Хүүхдээ хэзээ ч хараагүй байхад нь явж болохгүй. Хэзээ ирэх талаар хэлж салах ёс хийнэ. Тэгэхгүй бол хүүхдийн хувьд хаягдах айдастай болох магадлалтай. Цагийг хэлэхдээ хүүхдийн өдрийн дэглэмээр баримжаа болгож хэлэх-өдөр унтаж сэрэхээр гэх мэт.

9️⃣Баяртайгаар угтах.
📎Хэдхэн минут болоод дэлгүүр ороод ирэхдээ хүртэл хүүхдээ маш их баяртайгаар угтаарай. Хэдий ээж нь байхгүй байсан ч ээжээсээ хол байгаад уулзахаараа маш их баяр баяслыг мэдрэнэ. Өөрөөр хэлбэл хол байх нь тийм ч муу зүйл биш юм байна ээж минь баяртай гэж хэлээд заавал ирдэг ба намайг хараад маш их баярладаг гэдэг эерэг мэдрэмжийг бий болгоно.

🔟 Таны сэтгэл зүйн байдал маш чухал.
📎 Та хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс айгаад байвал хүүхэд ч адилхан айна гэдгийг санаарай. Хажууд нь "яанаа яах бол оо" гэх мэтчилэн үгсийг битгий ашиглаарай. Үүний оронд "ийм ийм зүйлийг хийж чаддаг" гээд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх үгсийг хэлээрэй.

Сэтгэл зүйч Г.Хулан

Инстаграм: https://www.instagram.com/psychologist.khulan/

30/08/2025

Зуны амралтаар хүүхдүүдийн унтах цаг хойшилчихдог шүү дээ. Одооноос аажмаар эрт унтаж, эрт сэрдэг хэмнэлдээ оруулчихвал 9-р сарын 1-нээс хүүхэд хямрахгүй, ядрах нь бага.

Хэрэв одоо 23:00-00:00 унтдаг бол унтах цагаа өдөр бүр 10-20 минутаар урагшлуулж болно. Даваа 23:50, Мягмар 23:40 гэх мэтээр хоёр долоо хоногийн дараа 21:30 цагт унтдаг болчихно. Өглөөний сэрэх цагийг бас 10-20 минутаар урагшлуулна гэсэн үг.

Ингэж дасгавал өглөөний цайгаа уух цагтай, эрч хүчтэй хичээлдээ явна. Эцэг эхчүүдэд ч тайван амар байдаг.

Хүүхдийг хангалттай, чанартай унтуулдаг байх нь суралцах амжилт, анхаарал төвлөрөл, ой тогтоолттой шууд холбоотой гэж Америкийн хүүхдийн академи онцолдог. 6-12 насныхан өдөрт 9-12 цаг унтах хэрэгтэй.

Манай хүүхдүүд 20.30-21.30 хооронд унтдаг дадалтай болчихвол тун сайн байна.

25/08/2025

👶🏻 Таны бяцхан үр аашлаад, уйлаад, ууртай болоод байна уу? 🧐
☝🏻 Үүнийг хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалд хөгжлийн үсрэлт буюу Developmental leap гэж нэрлэдэг ☺️

🐨 Айвиби нь яагаад ингэдэг талаар бяцхан мэдээлэл хүргэе👇🏻

🧠 Тархи ачаалал авч байгаа учраас
🩵 Шинэ ур чадвар (эргэх, суух, мөлхөх, барьж авах, таньж харах гэх мэт) сурах үед тархинд олон шинэ мэдрэлийн холбоос үүсдэг.
🩵 Энэ үед хүүхдийн мэдрэлийн систем хэт ачаалалд орж, түр зуур тайван бус, уйламтгай болдог.

👶🏻 Аюулгүй байдлын хэрэгцээ нэмэгддэг
🩵 Шинэ чадвар эзэмших нь хүүхдэд баяртай байх төдийгүй айдас төрүүлдэг (жишээ нь, гэнэт өөрөө өнхрөөд унаж магадгүй).
🩵 Иймээс ээж аав өөр хэн нэгэнтэй ойр байх гэж уйлна.

😴 Унтах, хооллолтын хэв маяг түр өөрчлөгдөнө
🩵 “Growth spurt” болон хөгжлийн үсрэлт давхцвал хүүхэд илүү их өлсөж, унтахгүй эсвэл маш богино унтдаг.

⏳ Харин энэхүү хөгжлийн үсрэлтүүд ихэвчлэн 1–2 долоо хоног үргэлжилдэг ба дараа нь хүүхэд тайвширч, шинээр сурсан чадвараа тогтвортой хэрэглэх үе эхэлдэг.

🐨 Энэ үед нь эцэг эхчүүд маань хөөрхөн үрстэйгээ ойр байж, нойр хоолны дэглэмийг нь хэвийн байлгаж, сайн тэвэрч өгөн, тэвчээртэй байх хэрэгтэй.
☝🏻 Мөн хүүхэд бүрийн хөгжил өөр өөр хурдтай байдаг ба үүнийгээ даван туулах нь ч өөр өөр байна.

🥰 Үсрэлтийн үед хүүхэд уйламтгай, унтах нь муудах, хоолны дуршил өөрчлөгдөх нь хэвийн бөгөөд яг энэ үеийг давж байгаа ээж аавууддаа битгий санаа зовоорой гэж 🐨 Айвиби нь зөвлөж байна! 🥰😘

🩵 Love Aiwibi 🩵

Address

Narnii Khoroolol
Ulaanbaatar

Telephone

+97695008210

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kirei kids posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share