05/08/2026
1. Брэндийн лого болсон хувцаслалт
Эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг зүйлийн нэг нь аль нэг брэнд, дизайнерын "нэг зүйл" -тэй болох байдаг. Үдэшлэгт очихдоо та өөр дээрээ баахан өөр брэндийн логотой хувцас өмсчихсөн байвал яах бол. Мэдээж та баян харагдах байх нөгөө талаараа хэн нэгэнд юм батлах гэж байгаа аятай "ядчихсан" харагдана. Өөртөө итгэлтэй эмэгтэй үнийн мэдээллийг нь өгөх шошготой хувцаслалтаар заавал гоёх гээд байдаггүй. Түүнд чанар хэрэгтэй болохоос шошго хэрэггүй.
2. Засаж янзлаагүй хумс хуруу
Та заавал 7 хоног болгон маникюрт орж хумсаа янзлуулаад байх шаардлагагүй. Гэхдээ таны хумс хагарч цуурсан,эмтэрч, сэтэрсэн, будаг нь халцарсан, хиртэй гэх мэт байвал хүмүүс анзаарах л болно. Хүний гар бүх зүйлийн түрүүнд харагддаг шүү дээ. Гар барих, хөдөлгөөн хийх бүр зурганд хүртэл харагдана. Та заавал урт шовх хуруу хумс хийлгэх шаардлагагүй. Харин цэвэрхэн, энгийн харагдах байдлаар хумс хуруугаа байлгах нь илүү классик харагдуулдаг байна.
3. Хэт их нүүр будалт
Нүүр будалтыг харагдах үзэмжээ сайжруулах гэж хийдэг. Гэхдээ орчин нөхцөлдөө таараагүй хэт их будалт хийх нь тохиромжгүй харагддаг. Стиллэг байх гэдэгт хаана хэзээ юуг зохицуулах вэ гэдэг ойлголт хамгийн чухал. Юуг ч хамаагүй өмсөж, юуг ч хамаагүй нялах нь таныг эсрэгээрээ мэдрэмжгүй харагдуулна. Бүх зүйлийн донжийг олох нь классик ангилалд багтах арга юм.
4. Сошиал сүлжээндээ хэт их автах
Өөрийн хувийн амьдрал, бүх л зүйлээ бусдад дэлгэх нь таныг хямдхан харагдуулдаг. Амьдралдаа баяр баяслыг авч хөгжилдөх мэдээж зүгээр ч гэлээ та бусдад харуулж, хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээснээс эхлээд амьдрахаа больж, дүр эсгэж эхэлдэг.
5. Биедээ таараагүй хувцас өмсөх
Биеийн хэмжээ, хэлбэртээ тохироогүй хувцас өмсөх нь мэдрэмжгүй харагдуулдаг байна. Хувцас таны биеийг чимж, сайхан харагдуулах ёстой болохоос харагдах үзэмжийг дордуулах ёсгүй. Биед сайн сууж өгсөн, тохирсон хувцас таныг чимээд зогсохгүй үнэтэй харагдуулдаг.
6. Алхалт, зогсолт , биеийн хэлэмж
Та үнэтэй чамин хувцас өмссөн байлаа ч мөрөө хавчин, бөгтийж, хаа хамаагүй байдлаар биеэ авч явбал үнэтэй хувцасны ч хэрэг гарахгүй. Биеэ авч яваа байдал, алхаа гишгээ бол тухайн хүний өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг. Харин өөртөө итгэлтэй байдал бол ямар ч хүнийг үнэ цэнтэй мэдээж харагдуулна.
7. Байнгын мөнгө ярих
Байнга мөнгө ярьж явдаг хүмүүс хямдхан харагддаг. Үнэхээр санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй хүмүүс энэ талаараа яриад байхгүй шүү дээ. Таны ярианы гол сэдэв мөнгө болсон бол энэ таны өөртөө итгэх итгэлийг ч мөн харуулдаг.
8. Хэтрүүлэх
Аливаа зүйлийг хэтрүүлэх тусмаа та цэвэр цэмцгэр харагдахаас илүүтэй баланс гэж зүйлийг мэддэггүй юм шиг харагддаг. Бүх зүйлсийн балансыг тохируулж чаддаг эмэгтэй өөрт хэрэггүй хэтэрхий гэгдэх зүйлсийг халж, энгийн зүйлсийг элегант харагдуулахаар зохицуулж чаддаг.
Та юу гэж бодож байна вэ?
Хэрэв танд таалагдсан бол манай пэйжийг дагаарай 👍🏻