Vision board Mongolia

Vision board Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vision board Mongolia, Negdsen Undestniy Gudamzh, Ulaanbaatar.

👉
Хүсэл → Бодит амьдрал 💫
🧠Амжилтын философи
🤯Манифестийн тухай гүнзгий ойлголтууд
🎯 Custom vision board
📦 Шуурхай хүргэлт
🔥 21 хоногийн manifest system
📩 DM = захиалга

21/08/2026

ХАМТ БАЙГАА МӨРТЛӨӨ ХӨНДИЙРЧ БОЛДГИЙГ БИ АЯЛАЛД ГАРААД ИЛҮҮ ИХ МЭДЭРЧ БАЙНА.

Аялалд гарснаас хойш хосын цаг ямар чухал болохыг би улам их ойлгож байна.

Бид одоо бараг 24/7 хүүхдүүдтэйгээ хамт.

Гэхдээ 24 цаг хамт байна гэдэг
хосоороо хамт байна гэсэн үг биш юм байна.

Өглөө сэрээд л:

Хүүхэд юу идэх вэ?

Хувцас нь хаана байна?

Өнөөдөр хаашаа явах вэ?

Хэдэн цаг машин барих вэ?

Бага нь унтсан уу?

Том нь уйдаж байна уу?

Дэлгэц үзчихэв үү?

Хоол хаана хийх вэ?

Орой хаана зогсох вэ?

гэсэн ярианууд эхэлнэ.

Нэг мэдэхэд бид хоёрын хоорондох яриа:

“Хүүхдээ хар даа.”
“Наадахыг нь аваад өг.”
“Бага нь унтах гээд байна.”
“Маргааш хаашаа явах вэ?”
“Энэ ажлыг амжуулах хэрэгтэй.”

гэдэг ээж, аав, ажил хэргийн яриа л болчихсон байдаг.

Бид хоёр хамт байна.

Нэг машинд байна.

Нэг газар унтаж байна.

Өдөржин бие биеэ харж байна.

Гэхдээ…

Нөхөр, эхнэр хоёр биш, аав ээж хоёр л болоод эхэлчихдэг юм байна.

Тэгээд хүүхдээс болж маргалдана.

“Чи яагаад харсангүй?”

“Би өдөржин хүүхэд харлаа.”

“Би жолоо бариад ядарчихлаа.”

“Чи надад тусалсангүй.”

гээд аль аль нь ядарсан үедээ нэгнийгээ буруутгаж эхэлнэ.

Дээрээс нь бид хамт ажилладаг болохоор хүүхдийн яриа дуусмагц ажлын яриа эхэлнэ.

Контент.

Борлуулалт.

Төлөвлөгөө.

Дараагийн ажил.

Ингээд нэг өдөр анзаарсан.

Бид хоёрын амьдралд бүх зүйлд зориулсан яриа байна.
Харин “бид хоёрт” зориулсан яриа багасчихжээ.

Урьд нь асрагчтай байх үедээ бид заавал хосын цаг гаргадаг байжээ.

Хоёулахнаа болзоонд гарна.

Хүүхэдгүй хоолонд орно.

Хааяа зүгээр л хамт алхана.

Ажил ярихгүй.

Хүүхдийн асуудал шийдэхгүй.

Зүгээр л би эхнэр нь, тэр нөхөр минь болж сууна.

Тэр үед энэ цагийг зүгээр л “болзоо” гэж боддог байж.

Харин одоо ойлгож байна.

ХОСЫН ЦАГ БОЛ ТАНСАГЛАЛ БИШ ЮМ БАЙНА.
ХАРИЛЦААНЫ ХЭРЭГЦЭЭ ЮМ БАЙНА.

Нэгнээ сонсох цаг.

“Чи сүүлийн үед ямар байна?” гэж асуух цаг.

Юунд гомдсоноо тайван хэлэх цаг.

Нэгнийхээ айдас, хүсэл, мөрөөдлийг сонсох цаг.

Тэврэлдэх цаг.

Инээлдэх цаг.

Аав, ээж гэдэг дүрээсээ түр гараад
хоёр хүн хэвээрээ байгаагаа санах цаг.

Энэ цаг багасах тусам жижиг зүйл хүртэл том маргаан болж эхэлдэг юм байна.

Учир нь бид аяга тавагнаас болж муудалцаад байгаа юм биш.

Хүүхдээ хэн харахаас болж ч дандаа муудалцаад байгаа юм биш.

Заримдаа бидний сэтгэлзүйн хэрэгцээ удаан хугацаанд нөхөгдөөгүй байдаг.

Сонсогдоогүй.
Ойлгогдоогүй.
Хайрлагдаж байгаагаа мэдрээгүй.
Хос гэдгээ мэдрэхээ больсон.

Тэгээд тэр хуримтлагдсан зүйл хамгийн жижиг асуудлаар гарч ирдэг.

Одоо би гэр бүлийн систем гэдэг зөвхөн хүүхдийн хуваарь, мөнгө, хоол, гэрийн ажил биш гэдгийг улам сайн ойлгож байна.

Хосын харилцаа өөрөө бас системтэй хамгаалах ёстой зүйл юм байна.

Хүүхдэд цаг гаргадаг шигээ ханьдаа цаг гаргах.

Ажилдаа уулзалт товлодог шигээ болзоогоо товлох.

Хүүхдийн хэрэгцээг ярьдаг шигээ нэгнийхээ хэрэгцээг ярилцах.

Бүх зүйл дууссаны дараа үлдсэн цагийг ханьдаа өгөх биш,

хосын цагийг зориуд амьдралдаа үлдээх.

Учир нь хүүхдүүд нэг өдөр том болно.

Ажил үргэлж өөрчлөгдөнө.

Аялал ч нэг өдөр дуусна.

Харин энэ бүхний дараа бид хоёр бие бие рүүгээ хараад:

“Бид хүүхдүүдээ хамт өсгөсөн хоёр хүн” төдий биш,

“Бид энэ бүх хугацаанд хос хэвээрээ үлдэж чадсан”

гэж хэлэхийг хүсэж байна.

Системтэй амьдрал гэдэг зөвхөн их зүйл амжуулах тухай биш.

Хамгийн үнэ цэнтэй зүйлдээ цаг үлдээж чаддаг амьдралын тухай юм байна. 🤍

21/08/2026

Vision board хийцгээе❤️‍🔥
1. Хүсэл зорилгоо тодорхойлох:
3жилийн дараа хэн болох, хаана байх, юу хиймээр байгаагаа нүдэндээ харагдтал нарийн тодорхойлох. Цаг хугацаа, байршил, мөнгөн дүн, сэтгэл хөдлөл зэрэг маш тодорхой байх.
2. Зорилгодоо нийцэх зургуудыг сонгон самбартаа нааж эхэлнэ.
Гэр бүл, мөнгө санхүү, эрүүл мэнд, ажил мэргэжил, аялал гэх мэтээр ангилж болно.
3. Урам зориг өгөх үгс болон зорилго мөрөөдлийн өгүүлбэрүүдийг мөн сонгон авч зурагтайгаа ойр наана.
4. Бэлэн болсон самбараа хамгийн тав тухтай хэсэгт байрлуул. Өдөр бүр хар өөртөө сануул.
5. Хамгийн чухал нь яг биелсэн байгаагаар төсөөлж өдөрт 10минут бясалгах. Бүх сайхан энерги болон урсгалыг өөртөө тат.
6. Зорилготойгоо холбоотой бүх мэдээлэл, хобби, дуу хөгжим, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх.
7 Зорилгынхоо төлөө үйлдэл алхам хий. Хорвоо ертөнц чамд яаж тусалж байгааг чи хараад гайхах болно❤️‍🔥 #мөрөөдлийнсамбар

👉 Чи:* Юунд анхаарна → тэр өснө* Юуг давтана → тэр болдог* Юуг мэдэрнэ → тэр татагдана📌 Товч:Thought → Feeling → Action ...
09/08/2026

👉 Чи:

* Юунд анхаарна → тэр өснө
* Юуг давтана → тэр болдог
* Юуг мэдэрнэ → тэр татагдана

📌 Товч:
Thought → Feeling → Action → Result →

08/08/2026

“Манифэст хийх гэдэг зүйл үнэхээр бодитой. Чи өөрийгөө хэн бэ, амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа олж мэдээд, түүндээ бүх амьдралаа зориулж, бүр галзуу хүн шиг тууштайгаар бүхнээ зориулах үед… эцэст нь ихэнх хүн өөрийн хэлсэн хүн болж, хийхээр зорьсон зүйлээ үнэхээр хийж чаддаг. Энэ бол бодит зүйл.”

07/08/2026

Өдөр бүр самбараа харж эрч хүч, урам зориг дүүрэн байгаа хөөрхөн Минодоо баярлалаа❤️🔥💯 #мөрөөдлийнсамбар

Vision Board юунд тусалдаг вэ?✅ Зорилгоо тодруулна✅ Анхаарлаа төвлөрүүлнэ✅ Motivation нэмнэ✅ Шийдвэр гаргахад амар болго...
25/07/2026

Vision Board юунд тусалдаг вэ?

✅ Зорилгоо тодруулна
✅ Анхаарлаа төвлөрүүлнэ
✅ Motivation нэмнэ
✅ Шийдвэр гаргахад амар болгоно
✅ Өөрийгөө шинэ түвшинд харахад тусална
✅ Энгийн амьдралаас эерэг амьдралруу чиглүүлнэ.
#мөрөөдлийнсамбар

Хүн тархиндаа шинэ ирээдүйг төсөөлөхөөсөө өмнө мэдрэлийн систем нь тайвширсан байх хэрэгтэй. Сургалтаар бясалгалын хичээ...
06/07/2026

Хүн тархиндаа шинэ ирээдүйг төсөөлөхөөсөө өмнө мэдрэлийн систем нь тайвширсан байх хэрэгтэй.

Сургалтаар бясалгалын хичээл бонус болж орж байгаа шүү дээ🙏🧘‍♀️🍀

💻Энэ удаагийн онлайн сургалтын 10 удаагийн хичээлийг Б.Халиун удирдан явуулах юм. 💫🧠Түүний манифэстын арга барил болон с...
03/07/2026

💻Энэ удаагийн онлайн сургалтын 10 удаагийн хичээлийг Б.Халиун удирдан явуулах юм.

💫🧠Түүний манифэстын арга барил болон сонирхолтой заах аргачлалтай танилцаж, өөрийн дотоод би-гээ шинээр нээхэд нэгдээрэй.

Сургалт эхлэхэд 3 хоног үлдлээ🧠❤️🔥
02/07/2026

Сургалт эхлэхэд 3 хоног үлдлээ🧠❤️🔥

01/07/2026

Сургалт эхлэхэд 5 хоног үлдлээ.
Бүтэн видеог мэдээж сургалтаас….

Address

Negdsen Undestniy Gudamzh
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vision board Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share