29/11/2022
Уран хүнийг бурхан захиалж орчлонд илгээдэг юм гэсэн.
Ур, ухаан хоёроороо хорвоог аргадаг гэж төрүүлдэг юм гэсэн
Урьдын энэ заяа, учрал, ерөөл буянаараа
Үйлчин хүний амьдрал муу явдаггүй юм гэдэг
Үйлчин хүн
Хуруугаа хатгах тоолондоо өр нь нимгэрч зөөлөрдөг юм гэсэн
Хаваас гүйлгэх бүрдээ хорвоогийн уужмыг мэдэрдэг юм гэсэн
Хуниас тэнийлгэх тоолондоо хувь заяандаа дасдаг юм гэсэн
Хийцээ харж баярлахдаа өөрийнхөө төрхийг олдог юм гэсэн
Үйлчин хүн
Учиг шаглах бүрийд ухаан нь цэгцэрдэг юм гэнэ лээ
Угалз хатгах бүрийд ур нь гүйцдэг юм гэнэ лээ
Эрээн даавууны эн, эмжээр тааруулах тоолонд
Эвийг нь олдог ухаанд өөрөө л суралцдаг юм гэнэ лээ
Үйлчин хүн
Торгоны хээг зөрүүлж болохгүй гэж
Тохьтой хүний амьдралд толбо суучихвий гэж
Тоононы наранд сүүдэр унаж, айл зэвийчихвий гэж
Торгоны хээг зөрүүлж болдоггүй ухаанд аандаа сурдаг юм гэнэ лээ...
Kheetei
🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞
Өглөөний мэнд!