02/09/2026
**Цэвдэгтэй хөрсөнд хөнгөн ган карказ яагаад тохиромжтой вэ?**
Цэвдэгтэй хөрсөн дээр барилга барихад хамгийн чухал зүйл бол хөрсөнд ирэх ачааллыг багасгаж, цэвдгийн тогтвортой байдлыг хадгалах явдал юм.
**Хөрсөнд үзүүлэх ачаалал бага**
Цэвдэгтэй хөрс хайлах үед суулт өгөх эрсдэлтэй байдаг. Харин хөнгөн ган карказ нь тоосгон болон төмөр бетон барилгаас 40–70% хүртэл хөнгөн тул хөрсөнд ирэх даралт багасч, суултын эрсдэлийг бууруулдаг.
**Цэвдэг хөрсний тогтвортой байдлыг хадгална**
Хүнд барилга хөрсийг илүү их шахаж, дулааны нөлөөгөөр цэвдэг хайлах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин хөнгөн хийц нь хөрсний байгалийн төлөвийг бага өөрчилдөг давуу талтай.
**Шон суурьтай сайн зохицно**
Цэвдэгтэй бүсэд шон суурь болон өрөмдмөл шон өргөн ашиглагддаг. Хөнгөн ган карказ нь ийм төрлийн суурьтай маш сайн зохицдог бөгөөд газар шорооны ажлыг багасгах боломжтой.
**Барилгын хугацаа богино**
Угсармал хийцтэй тул өвлийн улиралд ч богино хугацаанд угсрах боломжтой. Ингэснээр хөрс удаан хугацаанд ил гарч дулаарахгүй, цэвдгийн эвдрэл багасдаг.
**Газар хөдлөлтөд давуу**
Цэвдэгтэй бүсүүдийн зарим нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Хөнгөн жинтэй хийц нь газар хөдлөлтийн үед үүсэх инерцийн хүчийг багасгаж, барилгын аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
Тиймээс хөнгөн ган карказ нь цэвдэгтэй хөрсөнд барилга барихад жин бага, угсралт хурдан, суурийн шийдэлд уян хатан, аюулгүй байдлын хувьд оновчтой технологийн шийдэл юм.
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 9908-0126