BB online shop

BB online shop Онлайн дэлгүүр , захиалгын болон бэлэн бараа зөвхөн хүргэлтээр үйлчилнэ

29/08/2025
Админ нь охиндоо захиалж авч байсан ийм хөөрхөн хослолдоо захиалга авна үнэ 55кзахиалга 14-20 хоногт3дахь жилдээ өмсөж б...
25/08/2025

Админ нь охиндоо захиалж авч байсан ийм хөөрхөн хослолдоо захиалга авна үнэ 55к
захиалга 14-20 хоногт
3дахь жилдээ өмсөж байна эдэлгээ сайн гоёороо л байна

Ямарч хувцас дээр зохицох зөөлөн хөнгөн кет цагаан өнгө бэлэн байна үнэ 80к
25/08/2025

Ямарч хувцас дээр зохицох зөөлөн хөнгөн кет цагаан өнгө бэлэн байна үнэ 80к

🤤🎁🍫
29/07/2025

🤤🎁🍫

Аз жаргалаар бялхсан 12 сар байгаасай🎄☃️🎁
03/12/2023

Аз жаргалаар бялхсан 12 сар байгаасай🎄☃️🎁

17/08/2018

Илүүдэл жинг чинь хасаж чадах ухаалаг бодлууд

Бодлоо л өөрчилчихвөл бүх зүйл дагаад өөрчлөгдөнө гэдэг. Бидний бодол илүүдэл жингээ хасахад хүртэл тусалдаг талаар дуулж байсан уу? Тэгвэл өнөөх айхтар эрдэмтэд чинь хүмүүсийн бодол турахад нь хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн байна. Эмэгтэйчүүд өөрийнхөө бодол санааг удирдаж чадах л юм бол эрүүл жинтэй болох боломжтой гэнэ. Хамгийн гол нь буруу бодлоо засаж чаддаггүйгээс болж буруу сонголт хийн, илүүдэл жингээ хасаж чадалгүй бууж өгөх эсвэл жингээ хасах гэж байна гээд эрүүл мэндээрээ хохирдог аж. Тэгэхээр юу юугүй туръя гэхээсээ өмнө бодлоо өөрчилж, амьдралын эрүүл хэв маягтай болохоор хичээн, ул суурьтайгаар эхлэх хэрэгтэй.

1. “Би яг өлсөж үхлээ” биш “Би эхлээд цангаагаа гаргах хэрэгтэй”
Хэрвээ чамд яг одоо маш их өлсөж байгаа мэдрэмж төрөөд байвал өөртөө эхлээд ус уухыг сануул. Бидний ихэнх нь биед ус дутагдан цангаж байгаа дохиог өлсөхөөс ялгахаа больсон байдаг байна. Тиймээс өлсөж байгаа мэт мэдрэгдээд эхэлбэл цангаж байна гэж бод. Өлсөж байгаа тухайгаа л бодоод байх юм бол хамгийн түрүүнд гартаа таарсан зүйлийг шууд л идэж орхино. Одооноос яаж ч өлсөж байсан хамгийн түрүүнд би ус олж уух хэрэгтэй гэж бодох хэрэгтэй! Мэдрэмжээрээ биш оюун ухаанаараа өөрийгөө удирдаарай. Тэгээд заавал ус уусныхаа дараа хоол идэж заншаарай!

2.“Өдөржин юу ч идсэнгүй” биш “Өнөөдөр цагаан хоолны өдөр”
Заримдаа өлсөж байгаагаа хүртэл мартахаар их завгүй өдрүүдтэй бид нүүр тулдаг шүү дээ. Идэхээ хүртэл мартдаг тийм өдөр. Гэхдээ ийм өдрийн ач тусыг цадахаа мэдэхгүй идсэн оройн хоолоороо бүр мөсөн үгүй хийж болохгүй. Аль болох ийм өдрийг цагаан хоолны өдөр болгоод дуусгаж байх хэрэгтэй. Учир нь ходоодыг үргэлж ачааллуулж байх ёстой гэсэн ямар ч дүрэм байхгүй. Харин ч хааяа даа нэг өлсөж, ходоодоо амрааж байх нь сайн. Байнга биш шүү дээ! Заримдаа л бидэнд ийм өдөр тохиолддог. Яг ийм өдрийг цагаан хоолны өдөр гэж бодоод л хөнгөн хооллоод өнгөрөөчихөж бай!

3. “Нэг сайн идээд авъя” биш “Бага багаар, ходоодоо хайрлаж идье”
Нэг дор их хоол иднэ гэдэг маш буруу! Чи минь ч үүнийг сайн мэдэж байгаа. Яалт ч үгүй тухайн үед тогоо дүүрэн хийсэн хоолоо хаячихаж болохгүй эсвэл хоолны газраас захиалж авсан бол яагаад хоёр хувааж идэж болохгүй гэж? Суурин дээр нь дуусгаарай гэж хэн ч чамд хэлээгүй шүү дээ. Хамгийн гол нь хоолыг нэг дор их идэх нь ходоодонд маш их ачаалал өгнө. Түүний оронд хоолоо таваглаж байхдаа л би энэ хоолыг тэдэн цагийн зайтай тэд хувааж идвэл хурдан шингэнэ гэж төлөвлөж байгаарай. Тэгэхээр нэг сайн идээд авах талаар бүү бод харин хэд хэдэн удаа амттай хоол идэх талаар бодох нь ач тустай.

4. “Гялс таксидчихъя” биш “Сайхан хөгжим сонсоод л алхчихъя”
Мэдээж такси бариад явах нь биед амар. Гэхдээ л хотын гудмаар үсээ намируулан алхах бас л сайхан мэдрэмж шүү дээ! Бодоод үздээ ердөө л таван минут алхахад л бидний биеийн маш олон эд эсүүд эргэлтэнд орж, чангарч байдаг. Бас дээр нь эдийн засагт ч хэмнэлттэй! Тэгэхээр яах аргагүй явган алхах нь олон талын ашигтай, ач тустай зүйл байгаа биз?

5. “Мантуун бууз, бялуу, пицца...” биш “Шүүслэг, өнгө өнгийн, амтат жимснүүд...”
Мэдээж их хэмжээтэй бас дээр нь хурдан цатгана, хямд үнэтэй, биед хэрэгтэй зарим төрлийн эрдэс бодис хүртэл гурилан бүтээгдэхүүнд байдаг. Тэгэхээр гурилан бүтээгдэхүүнийг тийм ч их алаг үзээд байх хэрэггүй л дээ! Гэхдээ гурав хоногт нэг удаа байвал ямар вэ? Бусад өдрүүдэд дуртай жимсээ идэж сэтгэлээ ч ходоодоо ч баярлуулаад байх хэрэгтэй. Шүүслэг, амтархаг, чихэрлэг, өнгө өнгийн жимснүүдийг өрж тавьчихаад дуртайгаа шилээд идэж байна гээд бод доо! Өөрийн мэдэлгүй л сэтгэл хөдлөөд, идмээр санагдаж байгаа биз? Бодлын хүчээ гэж...

6. “Нэг л, юм идсэн болохгүй байна аа...” биш “Би биедээ хэрэгтэй, шим тэжээлтэй зүйлийг ходоод руугаа оруулж байна”
Мэдээж цадах гэдэг их сайхан мэдрэмж л дээ. Гэхдээ эрүүл байхын тулд энэ зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй бололтой. Аль болох цадталаа идэхээс зугтааж ходоодоо дундуур үлдээж сураарай. Хамгийн гол нь эрүүл байх шүү дээ. Цадаж чадалгүй сэтгэл дундуурхан үлдэх үедээ “Харин ч би эрүүл хооллож байна шүү!” гэж бодон өөрийгөө хайрлаж бай найз минь.

7. “Эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд чинь үнэтэй шүү дээ” биш “Буруу хооллолтоос болж үүссэн өвчнөөс ангижрахын тулд гаргах зардлаас энэ мөнгө хамаагүй бага”
Зардал бас дахин зардал. Эдийн засаг сайнгүй үед үнэтэй, эрүүл хоол сонгоно гэдэг хүндхэн асуудал. Гэхдээ тийм биш ажээ. Хүмүүс л өөрсдөө хямдхан зардлаар өнөөх идэж дадсан их өөх, төмс, цагаан гурилаа аваад гарлаа гэж боддог болохоос биш үнэн төрхөндөө эрүүл хүнс авч болох хэмжээний зардалаар муу хүнс авдаг юм байна. Бүр зарим хүмүүс хэд дахин их хэмжээний эрүүл хүнс авч болох мөнгөөр шарсан тахианы газраас муу тосонд шарсан генийн өөрчлөлттэй хэдэн мөч авах мэтээр буруу зарцуулалт хийдэг байна. Тэгэхээр бид ахиад л бодлоо өөрчлөх хэрэгтэй байгаа биз? Муу хүнсэнд зарцуулах зардлаа багасгаж, үнэтэй байсан ч өөрийн бас гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө олсон мөнгөө зарж чаддаг байх нь маш хэрэгтэй зуршил юм. Өдөр бүр завгүй ажиллаж байж хамгийн муу гэсэн хоолыг л идээд байвал бие чинь тэсэхгүй шүү дээ, найз минь.
#тоонзурхайонлайн #тоонтооцоолол #зурхайзасал #аураоношлогоо #ауразасал #лаазасал

01/10/2017

ХҮН ХӨГШИРЧ БИШ
ХӨШИЖ ҮХДЭГ.
Бид төрөхдөө л уян хатан төрдөг. Гэвч амьдралын хэмнэл дунд хөдөлгөөний уян хатан байдлаа алдсаар, нэг л мэдэхэд өвдөгдөөч хүрч чадахааргүй хөшсөн, булчингын чангаралд өртсөн байдаг.
Та энэ байдлаа хэдхэн сарын дотор засах боломжтой!

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BB online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share