05/03/2026
🤖AI эрин үед ухаалаг эцэг эхчүүд хүүхдийнхээ дараах 4 чадварыг хөгжүүлж байна гэнэ…
Саяхан БРИКС-ийн орнуудын Залуучуудын хиймэл оюуны боловсролын холбооны хурлаар олон улсын боловсролын мэргэжилтнүүд нэг зүйл дээр санал нэгдлээ: AI эрин үед бодит чадваруудыг хөгжүүлэх нь мэдлэг цээжлүүлэхээс илүү чухал болсон.
Өнөөдөр эцэг эхчүүдийн хамгийн том асуулт бол:
AI улам ухаалаг болж байгаа энэ үед бид хүүхдэдээ яг юуг заах ёстой вэ? Яаж тэднийг ирээдүйд зах зээлд эрэлттэй боловсон хүчин болгон өсгөх вэ?
Боловсролын судалгаагаар үндсэн чадварыг зорилготой хөгжүүлсэн хүүхдүүд ирээдүйн өрсөлдөөнд илт давуу байдалтай байдаг нь тогтоогдсон. Өнөөдөр хуваалцаж буй энэхүү тогтолцоо нь ирээдүйн чиг хандлагыг гүнзгий судалсны үндсэн дээр бий болсон юм.
1️⃣ Танин мэдэхүйн суурь: Хүүхдийн тархины “үйлдлийн систем”
Анхаарал төвлөрөл, ажлын ой санамж, өөрийгөө хянах чадвар — эдгээр гурван суурь танин мэдэхүйн чадвар нь үр дүнтэй суралцахын үндэс болдог.
Компьютер саадгүй ажиллахын тулд хүчирхэг үйлдлийн систем шаардлагатай байдагтай адил, хүүхдийн тархи ч улам бүр төвөгтэй болж буй энэ их мэдээллүүдийг ухаалгаар боловсруулахын тулд эдгээр суурь чадварыг шаарддаг.
Чухал сануулга: Танин мэдэхүйн чадварыг тогтмол хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ хүүхдүүдийн маань анхаарал төвлөрөл маш богино болсон учир сонирхолтой арга барилаар хүүхдүүдтэйгээ ажиллахаа мартваа.
Хэрэгжүүлэх боломжтой аргууд:
🧩 Өдөр бүх тогтсон цагт анхаарал төвлөрлийн дасгал хийж байх: Өдөр бүр 15 минут саадгүй унших эсвэл эвлүүлдэг тоглоомоор эхлэх
🧩 Ой санамжийг тоглоомын аргаар хөгжүүлэх: Жишээ нь дэлгүүрээс худалдан авалт хийсний дараа худалдан авалтын баримтыг хэсэг харуулан, авсан зүйлсийн жагсаалтыг цээжилж чадах эсэхийг үзэх.
🧩 Өөрийгөө хянах дасгал: “Улаан гэрэл – Зогс” зэрэг тоглоомыг хамт тоглож, хүүхдийн хүлээж сурах, бодож шийдвэр гаргах чадварыг бага багаар хөгжүүлэх боломжтой.
2️⃣ Нийлмэл сэтгэлгээ: “Нэг чиглэлийн мэргэжилтэн”-ээс “Олон талт чадвартан” руу
Ирээдүйд зөвхөн нэг салбарын мэргэжилтэн биш, салбар хооронд сэтгэж чаддаг хүмүүс үнэ цэнтэй болно.
Бээжингийн их сургуулийн судлаачид тооцоолон сэтгэх чадвар (computational thinking) ба бүтээлч сэтгэлгээний хослол нь нарийн төвөгтэй асуудлыг шийдэх үндсэн хэрэгсэл гэж үзэж байгаа юм.
Энэ нь: AI тооцоолж чадна.
Харин бүтээлч холбоос үүсгэх нь хүний давуу тал байх болно гэсэн үг.
Чухал сануулга: “Төвөгтэй асуудлыг энгийн болгох” сэтгэлгээ нэгэнт төлөвшвөл хүүхэд үүнийг бүх хичээлд уян хатан ашиглах боломжтой.
Хэрэгжүүлэх боломжтой аргууд:
🧩Асуудал задлах дасгал: “Өрөөгөө цэгцлэх” том даалгаврыг жижиг алхмуудад хуваах
🧩Хэв маяг таних тоглоом: Байгальд зүй тогтол ажиглах, хэмнэл ажиглах
🧩Алгоритмын сэтгэлгээний эхлэл: “Нэгдүгээр алхам, хоёрдугаар алхам” гэж бодлоо системтэй илэрхийлэх
3️⃣ Өөртөө итгэх итгэл ба өөрийгөө үнэлэх чадвар — Тасралтгүй өсөлтийн хөдөлгүүр
Сэтгэл судлалын судалгаагаар хүүхдийн урт хугацааны амжилтыг тодорхойлогч гол хүчин зүйл нь IQ биш, харин “Би чадна” гэсэн дотоод мэдрэмж буюу self-efficacy юм.
AI хурдтай шинэчлэгдэж буй өнөө үед суралцах чадвар, дасан зохицох чадвар, хамтран ажиллах чадвар нь дан ганц мэдлэгээс илүү үнэ цэнтэй болж байна.
Чухал сануулга: Жинхэнэ өөртөө итгэл нь “Би асуудлыг шийдэж чадна” гэсэн туршлагын хуримтлалаас үүсдэг.
Хэрэгжүүлэх боломжтой аргууд:
🧩Жижиг ялалтын бүртгэл: “Амжилтын тэмдэглэл” хөтөлж өдөр бүр хийж чадсан жижиг зүйлсийг бичих
🧩Төслийн суурьт суралцах: Ургамал тарих, үйл явцыг тэмдэглэн баримтжуулах бүрэн төслийг хэрэгжүүлэх
🧩Харилцааны нөхцөл байдлын загварчлал: Дүрд тоглох аргаар өөрийгөө илэрхийлэх, зөрчил шийдвэрлэх дасгал хийх
Жижиг ялалтууд урт хугацааны сэтгэлзүйн тэсвэрийг бий болгодог.
4️⃣ Салбар хоорондын нэгдэл: Нарийн төвөгтэй асуудлыг шийдэх түлхүүр
Дэлхийн боловсрол “нэг хичээл — нэг оноо” загвараас “нэг асуудал — олон өнцөг” загварт шилжиж байна.
Жишээ нь “ус” гэдэг сэдвийг:
• Шинжлэх ухаанд
• Урлагт
• Инженерт
• Нийгмийн асуудалд
холбон судалж болно.
Энэ холбох чадвар л ирээдүйн инновацийг төрүүлнэ.
Гол ойлголт: Эрт үеэс “холбох сэтгэлгээ”-г төлөвшүүлэх нь хүүхдэд төвөгтэй ертөнцөд инновацийн шийдэл олоход тусална.
Хэрэгжүүлэх боломжтой аргууд:
🧩Сэдэвчилсэн судалгаа: “Ус” сэдвийг шинжлэх ухаан, урлагт хэрхэн илэрхийлэгдэж байгааг судлах. Нэг сэдвийг олон хичээлтэй холбох~
🧩Бодит асуудал шийдвэрлэх: Ус хэмнэх шийдэл боловсруулахдаа технологи, эдийн засгийн олон хүчин зүйлийг харгалзах
🧩Бүтээлч илэрхийлэл: Програмчлалаар урлагийн дүрс бүтээх, эсвэл математикийн томьёог дүрслэн үзүүлэх
Эртнээс “холбох сэтгэлгээ” суусан хүүхэд төвөгтэй ертөнцөд шинэ шийдэл олж чадна.
🖇️Дээрх 4 чадварын тогтолцоог 猿编程 (Ape Tutoring) Хятадын боловсролын технологийн компани анх системчилж, БРИКС-ийн Залуучуудын хиймэл оюуны боловсролын холбооны хурлаар танилцуулсан бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн.
Эцэг эхчүүдийн өнөөдрөөс эхлэх 4 алхам
✅ Нэг дор бүгдийг биш — нэг чадварыг л хөгжүүл.
Төвлөрөл л жинхэнэ үр дүн гаргадаг.
✅ Орчныг өөрчил — хүүхэд өөрөө өөрчлөгдөнө.
Саадгүй орон зай, олон талт туршлага = тархины идэвхжил.
✅ Дүн биш, сэтгэлгээг магт.
“Яаж бодов?” гэдэг асуулт “Хэд авсан?”-аас илүү үнэ цэнтэй.
✅ Та өөрөө хамгийн хүчтэй хөтөлбөр.
Хүүхэд хэлсэн үгийг биш, харсан үйлдлийг дуурайдаг.
AI мэдлэгийг орлож чадна.
Харин сэтгэлгээ, тэсвэр, холбох чадвар —
эдгээрийг зөвхөн бид өнөөдрөөс системтэй хөгжүүлж чадна.