20/08/2026
МОНГОЛ ХУВЦАСНЫ ӨВ СОЁЛ #15: ЗАХЧИН ЯСТНЫ ДЭЭЛ ХУВЦАС 🇲🇳✨
Захчин нь Ойрадын нэгэн аймаг бөгөөд 1670-аад оны үед Зүүн гарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” хэмээн нэрийдсэн түүхтэй. Баруун Монголын донж төрхийг шингээсэн тэдний уламжлалт хувцас нь онцгой хийц, сүр жавхланг агуулдаг.
Эрэгтэй хувцас: Эрэгтэйчүүд “Халбан” хэмээх хавчиг оройтой малгай голлон өмсөж, тод өнгийн энгэр ба ханцуйн нударга бүхий дээлээр гоёдог.
Эмэгтэй хувцас ба Гоёл чимэглэл: Эмэгтэйчүүд хавтгай дугуй орой бүхий, халиугаар жижиг чих хадсан “халиутай малгай”-г өвөл зунгүй өмсөнө. Ардаа оноотой дэргэр мөр бүхий цэгдэгийг дээлийн гадуур өмсөх бөгөөд дээлийн заханд цагаан зах зүүдгээрээ онцлогтой.
Монгол үндэстнийхээ багажиг, баялаг соёлын өвийг TORGO Couture House тодотгон толилуулж байна.