MicheLuna Lingerie

MicheLuna Lingerie Feminine is your power 💥
Micheluna is your armor ⚜️ Манай дэлгүүр нь онлайн дэлгүүр бөгөөд хүргэлтээр үйлчилнэ . Утас: 90842288

14/06/2026
SALE 2+1 урамшуулал 6/16-г хүртэл зарлагдлаа. Та чанартай, загварлаг дотуур хувцас, сарфан, халат гээд аль ч загвараас а...
12/06/2026

SALE 2+1 урамшуулал 6/16-г хүртэл зарлагдлаа. Та чанартай, загварлаг дотуур хувцас, сарфан, халат гээд аль ч загвараас авах боломжтой. Чатаар холбогдоно уу. Онлайнаар захиалах бол:
https://micheluna.kom.mn

Feminine is your power, Micheluna is you armor 💕💕

Чи байх ёстой газраа эцэст нь заавал очно.Одоо юу туулж яваадаа хэт их бүү санаа зов.Суралц, гэхдээ бүү авт. Мэдэр, тэгэ...
26/05/2026

Чи байх ёстой газраа эцэст нь заавал очно.
Одоо юу туулж яваадаа хэт их бүү санаа зов.
Суралц, гэхдээ бүү авт. Мэдэр, тэгээд тавьж явуул.
Чинийх болсон зүйл чамайг өөрөө олдог юм.
Юу ч болсон бай, чиний хүртэх ёстой бүхэн ирнэ.
Биеллээ олно.
Нэг л өдөр чи бүгдийг ойлгоно.
Хайр ч байж болно. Өсөлт дэвшил ч байж болно.
Мэдлэг, жинхэнэ нөхөрлөл, урагш алхах хүч, эсвэл эдгэрэл ч байж болно.

Юу ч байсан, удахгүй чам дээр ирнэ. Чамайг олно. Тэгээд чамтай үлдэнэ. Юу ч болсон байлаа гэсэн.

ХАЙРТАЙ ЭР ХҮНИЙ  ХАНДЛАГАХайртай хүн чинь чамайг үнэхээр хүсэж, зүрх сэтгэлээрээ тэвэрдэг бол тэр хэзээ ч үл мэдрэгч ши...
24/05/2026

ХАЙРТАЙ ЭР ХҮНИЙ ХАНДЛАГА
Хайртай хүн чинь чамайг үнэхээр хүсэж, зүрх сэтгэлээрээ тэвэрдэг бол тэр хэзээ ч үл мэдрэгч шиг ханддаггүй. Мэдрэмжгүй мэт санагдаад байгаа бол магадгүй чи түүний зүрхний эзэн нь биш байж ч мэднэ.
Хайртай эр хүн бол заалгах ч үгүй, зогсох ч үгүй, бүхнээ зориулдаг. Чамайг ганцхан харцаар аргаддаг, Хайрын төлөө бүхнээ хийж чадах зоригтон байдаг. Учир нь тэр чамайг алдахыг хүсдэггүй.
"Ярилцъя ..." гэж хэлдэг хүн. Хамгийн үнэнч хайртайн илрэл юм. Уурлавал тайтгаруулдаг, Гомдвол илүү халамжилдаг. Чамайг явна гэхэд "Чамгүй бол амьдрал өнгөгүй зураг шиг" гэж тэвэрдэг...

Хайрлах хүнээ л зөв сонго. Гоё төрх биш, гүн сэтгэл сонго. Учир нь хайр бол мэдрэмжийн тоглоом биш. Хамт даа өнгөрөөх насны аялал юм.

ЖИНХЭНЭ ХАЙР ХҮНИЙГ ӨӨРӨӨР НЬ ҮЛДЭЭДЭГНадад ийм мэдрэмж төрж байна. Би ингэж бодож байна.Түүний үг/үйлдэл нь намайг өвтг...
20/05/2026

ЖИНХЭНЭ ХАЙР ХҮНИЙГ ӨӨРӨӨР НЬ ҮЛДЭЭДЭГ
Надад ийм мэдрэмж төрж байна.
Би ингэж бодож байна.
Түүний үг/үйлдэл нь намайг өвтгөж байна. Энэ бүхэн мэдээж үнэн. Учир нь бид өөрийнхөө дотор болж байгаа мэдрэмжийг үгүйсгэх ёсгүй. Гэхдээ харилцааны нөгөө талд бас нэг үнэн бий.

Би түүнд юу мэдрүүлсэн юм бол?
Миний ямар энерги, ямар үг болон ямар хандлагад тэр ийм хариу үйлдэл үзүүлсэн юм бол? Би зөвхөн өөрийнхөө шархаар харж байна уу, эсвэл бид хоёрын хооронд болсон зүйлийг бүтнээр нь харж чадаж байна уу?

Хайр гэдэг зөвхөн “би чамд хайртай” гэж хэлэхийн нэр биш.
Хайр гэдэг заавал хамт байх ёстой гэсэн шаардлага ч биш.
Хайр гэдэг өөрийн хүслээ нөгөө хүндээ тулгаж, түүнийг өөрийнхөө айдас, ганцаардал, дутуугийн мэдрэмжээр хүлэхийн нэр биш.

Хайр гэдэг заримдаа өөрийн хүсэл дээр бус, нөгөө хүнийхээ эрх чөлөөг хүндэлж байхыг хэлдэг.
Түүнд өөрөөр мэдрэх орон зай өгөх
Өөрөөр бодох эрх чөлөө өгөх
Өөрийнхөөрөө байх боломж өгөх
Бас өөрөө өөрийнхөөрөө байх орон зай өгөх

Хайр гэдэг цээжнийхээ томоос том орон зайд хүнийг өмчилж биш, хүлээн зөвшөөрч агуулж чадах тэр сэтгэл юм. Тэр хүнийг заавал дэргэдээ байлгах гэж биш, харин өөрийнх нь зам, өөрийнх нь сонголт, өөрийнх нь өсөлтийг хүндэтгэж чадах уужим байдал юм.

Хайр бол хамт байхдаа бие биеэ хэмлэхийн нэр биш.
Хамтдаа өсөж хөгжихийн нэр.
Бие биеэ хянах биш, түшиж тулахын нэр.
Бие биеэ өөрчлөх гэж зүтгэх биш, илүү сайн хувилбарууд руугаа хамтдаа алхахын нэр.

Жинхэнэ хайр хүнээс хүч чадлыг нь булаадаггүй.
Жинхэнэ хайр хүнийг улам өөрөөрөө байх боломжтой болгодог.
Дотроо тайван, аюулгүй, ойлгогдсон мэт мэдрүүлдэг.

Хэцүү үед хэн нэгнийг буруутгах амархан.
“Чи намайг ингэхэд хүргэсэн” гэж хэлэх амархан.
Гэхдээ “Бид хоёр энэ мэдрэмжийг яаж хамтдаа бүтээсэн бэ?” гэж харах нь илүү төлөвшсөн хайр юм.

Учир нь харилцаанд нэг хүний мэдрэмж л үнэн байдаггүй. Хоёр хүний айдас, хоёр хүний шарх, хоёр хүний хэрэгцээ, хоёр хүний хайрлах хэл нэг орон зайд уулздаг. Тэндээс үл ойлголцол ч төрдөг. Тэндээс эдгэрэл ч эхэлдэг.

Хайр гэдэг үргэлж амархан байх албагүй.
Гэхдээ хайр гэдэг үргэлж өвтгөх ёстой гэсэн үг ч биш.
Хайр бол итгэл.
Хайр бол сонсох чадвар.

Хайр бол өөрийнхөө үнэнийг хэлэхдээ нөгөө хүнийхээ зүрхийг хүндэтгэх ухаан.
Хайр бол хэцүү үед зугтахын оронд, хамтдаа ойлголцохыг сонгох зориг.

Заримдаа хайр гэдэг чанга тэврэх биш, зөөлөнөөр татаж босгох ухаан юм.
Заримдаа хайр гэдэг хамт үлдэх биш, бие биеэ өвтгөхгүйгээр зай тавьж өгөх юм.

Заримдаа хайр гэдэг “чи минийх” гэж хэлэх биш, “чи өөрийнхөөрөө байх эрхтэй, чи бол эрх чөлөөтэй” гэж хүлээн зөвшөөрөх сэтгэл юм.

Гэхдээ хэрвээ хоёр хүн хоёулаа өсөхийг хүсэж байвал, хоёулаа өөрийнхөө шархыг харах зоригтой байвал, хоёулаа зөвхөн хайрлуулах биш хайрлаж сурах хүсэлтэй байвал тэр харилцаа өөрөө эдгэрлийн орон зай болж чаддаг.

Тийм хайр хүнийг хорьдоггүй.
Тийм хайр хүнийг хүлдэггүй.
Тийм хайр хүнийг айдсаар биш, итгэлээр холбодог.

Хайр гэдэг хамтдаа төгс байх биш. Харин төгс биш өдрүүдэд ч бие биеийнхээ талд зогсож сурах холбоо юм.

07/03/2026

Micheluna Lingerie-c 2+1 буюу 2 загвараас худалдан аваад 1 загвар бэлгэнд авах боломжтой хаврын урамшуулал зарлагдлаа. Сарфан, халат, дотуур хувцас гээд аль ч загвараас авах боломжтой 😍😍

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MicheLuna Lingerie posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share