15/04/2025
"SEQUENCE" ХӨЛӨГТ ТОГЛООМ ИРЛЭЭ
🌺 ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДӨӨРӨӨ ХӨГЖИЛДӨӨРЭЙ.🧑🧑🧒🧒🏡🏡
😱Таван наснаас дээш хүн бүр тоглож хөгжилдөх боломжтой хүүхдийг дэлгэцээс холдуулж, ой тогтоолт сэргээн, тархи хөгжүүлэх, авхаалж самбаа, логик сэтгэлгээ сайжруулах стратегийн хөлөгт тоглоомыг гэр бүлээрээ тоглоорой.♠️♥️♣️♦️
💁♀️♠️♥️♣️♦️Сэкюнсийг хэрхэн тоглох аргыг та бүхэнд танилцуулъя.
Тоглоом стандарт 2 хөзөр, 1 хөлөг, 3 өнгийн хясаанаас бүрдэнэ.
🧩Боолоос бусад бүх хөзрийн дүрс хөлөг дээр бий.
🧩Тоглогчид ганцаарчилж, эсвэл багаар тоглох ба 12 хүртэлх тоглогч 2-оос 3 багт хуваагдан тоглох боломжтой. Мэдээж эсрэг багийн тоглогчид сөөлжилж суух ба хөзөр тараагч нар зөв эргүүлэн хөзрөө тараана.
🧩Багийн гишүүн бүр нэг өнгийн хасаа авч тоглоно. Ижил өнгийн 5 хасааг хөндлөн, босоо эсвэл диагоналиар бүрдүүлсэн эхний баг юм уу тоглогч тоглоомд ялна. Бидний тоглодог байсан Х 0 тоглоомтой зарчмын хувьд ижил юм.
🎉Хожил🎉
✨Түрүүлж босоо, хөндлөн диагонолаар 2-3 дараалал үүсгэж чадсан баг эсвэл тоглогч хожно.
🃏Хөзөр тараахдаа сайтар холих ба:
—2 тоглогч тоглож байгаа тохиолдолд- тус бүр 7 хөзөр—
♠️3-4 тоглогчид- тус бүр 6 хөзөр
♥️6 тоглогчид- тус бүр 5 хөзөр
♣️8-9 тоглогчид- тус бүр 4 хөзөр
♦️10-12 тоглогчид- тус бүр 3 хөзөр тараагаад бусдыг үлдээнэ.
✨Дараалал өрөхдөө өөрт байгаа хөзрийг хаяж /үхүүлж/, хөлөг дээрх тухайн хөзрийн байрлалд өөрийн багийн хасааг тавиад газрын хөзрөөс татна. Газрын хөзөр авахаа мартсан тохиолдолд нөхөж авах боломжгүй.
Хөлгийн 4 булан аль ч багийн эзэмшилд байх боломжтой ба булангаас хөндлөн, босоо эсвэл диагональ чиглэлд 4 хасаа тавьсан байхад 1 дараалал үүссэнд тооцно.
🎁Эрх мэдэлт боолын тухайд🎁
Хөзөрт 8 боол байгаагийн 4 нь 2 нүдтэй, 4 нь 1 нүдтэй харагдана.
🃏👁️2 нүдэт боолтой тоглогч хөлгийн аль ч байрлалд өөрийн хасааг тавих эрхтэй. Харин 🃏👁️1 нүдэт боол эсрэг багийн хасааг хөлгөөс авч, тоглолтоос гаргах эрхтэй боловч аль хэдийн үүссэн дарааллын хасааг авч болохгүй.
🤐🙊🔇Тоглолтын явцад багийн гишүүд хоорондоо ярих хориотой.
Гэр бүлээрээ сэкюнс тоглох үнэхээр хөгжилтэй, сонирхолтой шүү.
📲Сэкюнс захиалах утас: 95915818
💰ҮНЭ: 33,000₮