03/01/2026
#ЯМАР #МИКСЕР #СОНГОХ #ВЭ?
Энэ асуултыг мөн ч олон ээж асуудаг даа. Бүх ээжүүд жигнүүртэй миксерийн ашиглаж үзээгүй болохоор мэдэхгүй байх шиг санагддаг. Учир нь энэ жигнүүртэй миксер сүүлийн хэдэн жил л эрчимтэй хэрэглээнд орж байгаа болохоор тэр байхалдаа. Би өөрөө төрөөгүй байхдаа эгчийндээ анх хараад нухаш хийдэг машин гэхээр нь пөөх гэртээ эрүүл нухаш хийгээд өгдөг эгч мундаг юм даа гэж бодоол яг яаж хэрэглэдэгийг нь ойлгоочгүй яваад өгсөн. Сүүлд төрөөд хүүхэд бор хоолонд орох үеээс маш эрчимтэй судлаж байгаад авах үгүйдээ эргэлзэж эргэлзэж ээжээрээ шинэ жилийн бэлэг гэж авахуулаад хэрэглэж үзээд гүээ ийм амар эд байх гэж бодож баярлаж билээ. Одоо бол манай гэрийнхний ганц хайртай эд. Аргагүй биз ээ бүгд л хүүхдийн хооллолтонд их бага оролцдог юм чинь. За олон зүйл нуршаад яах вэ гол зөвлөгөөнүүддээ орьё.
🤔Миксер авах үнэхээр хэрэгтэй юу?
✅Мэдээж. Заавал хэрэгтэй. Тэр тусмаа хүүхдэд зориулсан тусдаа миксер бүр ч хэрэгтэй. Учир нь бидний гэртээ ашигладаг миксерүүд багтаамж ихтэй байдаг болохоор ихэвчлэн том байдаг. Төсөөлөөд үзэхэд бол ашиглаад байхаар. Гэхдээ үгүй байдаг шүү. Би анх бас гэрийн миксер байхад болно гэж боддог байсан ч жигнэгчтэй миксер ашиглаж үзээд маш амар ажил хөнгөвчилсөн шинэ зүйл гэдгийг ойлгож авсан. Мөн нэмж хэлэхэд ариун цэвэр талаасаа хүүхдэд тусдаа миксер хэрэгтэй байдаг. Бид гэрийн түүхий ногоо, мах миксерддэг миксерээр хүүхдийн болсон жимс ногоог хийж миксердэж өгөөд байж болохгүй ээ. Маш сайн угаагаад л хэрэглээд байж болохоор л доо гэхдээ ээжүүд бид тэр жижиг өнцөг хутганы ирны ховилтой хэсгүүдийг тултал нь зүлгээд л зогсоод байх завтай хүмүүс бил үү дээ. Би хувьдаа хүүхдүүдийнхээ хажуугаар үнэхээр их ядардаг болохоор өөрийн ажил хөнгөвчлөх аргууд, техникийг сайн судлаж байгаад л авдаг болсон.
🤔Ямар микес сонгох вэ?
✅Тухайн сонирхож байгаа миксерийнхээ бодит зураг, бичлэгэнд нь л итгэж сонгох нь хамгийн зөв. Учир нь үйлдвэрийн сурталчилгааны зураг бичлэг бодит бараагаа илүү өөгүй цэвэрхэн гоё харуулсан байдаг санагддаг. Тийм болохоор ажиллаж байгаа үйл явцыг бодит харуулдаггүй. Мөн хийгдсэн материал нь хүнсний зориулалттай ир нь зэвэрдэггүй ган байх нь чухал.
🤔Янз бүрийн үнэтэй байна алыг нь сонгох вэ?
✅Үүн дээр олон миксер ашиглаж зарж үзсэн хүний хувьд үнэ дагаж чанар байдаг гэдгийг хэлмээр байна. Ерөнхий миксердэх чадал нь бараг ихэнх нь адилхан байдаг. Гол ялгаа нь функц, түгжээнүүдийх нь зөөлөн хатуу байдал, жийргэвчний чанар, бариул зэргийх нь чанар өөр өөр байгаа. Хямд байх тусмаа түгжээ нь илүү хатуу байдаг. Хатуу дотроо гар зүсмээр хатуу түгжээтэй миксерүүд зах зээл дээр байгаа мэдээж хамгийн хямдхан.
🤔Олон үйлдэлтэй бүрэн автомат, энгийн гэсэн 2 янз байна. Ялгаа нь юу вэ?
✅Энгийн нь бол гараар жигнэх болон, миксердэх үйлдлүүдээ тохируулдаг. Ашиглахад бол зүгээр л байдаг. Сул тал нь болохоор минут тохируулж болдоггүй болохоор өөрөө минутаа харж байгаад салгахгүй бол над шиг хүүхдээ бөөцийлж өөр ажил амжуулах санаатай явж байгаад усыг нь ширгээгээд шатаачих л асуудал гарах гээд байдаг юм🤭
✅Бүрэн автоматууд лаг хөөрхөн өнгө загвартай байдаг (аая харагдах хэрэглэхэд арай гоё кк), минут тохируулж болдог (энэ нь хамгийн том давуу тал), нэмэлт функцуудтэй байдаг( ариутгах, будаа хүртэл агшаах хэрэглэгдэхүүнтэй байх нь ч бий) Бүрэн автоматыг би өөрөө ганц жигнэх, миксердэхээр нь биш ариутгагчаар нь ашигладаг( манай хүүхдүүдийн нэг нь угж иддэг). Ёстой өдөржин зүгээр байлгадаггүй ганц гэрийн хэрэгсэл юм даа. Бас хөлдөөсөн нухаш, хөрсөн хоолын гээд бүгдийн шилэн нарын аяганд хийгээд халаагаад хэрэглэчихдэг. За нэг иймэрхүү л ялгаатай
📌Жич: (Миний л бодол) Beaba-н миксерүүд танигдсан алдартай брэнд болохоор сайн байдаг. Гэхдээ бид нар шиг дийлэнх залуу гэр бүлүүдэд бол уучлаарай үнэхээр үнэтэй санагддаг. Анх бас авах гээд мөнгөө цуглуулаал маш их судлаж байсан. Материал, горим нь бусад брэндийн миксерүүдтэй яг адилхан байсан болохоор нь больсон доо. Дундаж үзүүлэлттэй загвар нь л гэхэд 1 сая төгрөгийн үнэтэй байдаг
За тэгээд ээжүүд минь биеээн бодож өөрийгөө хайрлаж ажилаа хөнгөвчлөх ухаалаг сонголт хийж байгаарай ❣️ Бид сэтгэл зүй, бие махбодиороо эрүүл байх л хамгийн чухал шүү ❤️ Бүгдэнд нь үрсээ эрүүл саруул өсгөж эрүүл хүнсээр цаг үеээ дагасан хооллолтонд оруулахад нь амжилт хүсье💛💚
🤗Хүндэтгэсэн
Шидэт Тосгон
Шидэт Тосгон /Online store/
⬇️Энэ доорх зурган дээрх загвар манай дэлгүүрт борлуулагдаж байгаа сайн судлагдсан 6 дахь загварын миксер. Үйлдвэртээ дууссан тул хамгийн хямдаар оруулж ирье гэсэн ч одоо манайд зарагдаж байгаа үнээр ирэх боломжгүй болсон. Одоо нөөцөнд байгаа цөөн хэдэн миксерээ энэ үнээрээ борлуулаад дуусна. Дахин энэ үнээр борлуулалтанд гаргах боломжгүй болсон тул дараагийн ээлжүүд үнэ нэмэгдэнэ эсвэл өөр 7 дахь загварын миксер орж ирэх юм шүү.
Чанар, хэрэглээнд бол төгс сайн миксер тул жигнүүртэй миксер сонирхож байгаа ээжүүд маань амжаад аваарай гэж зөвөлье.
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
#сүүхалаагч #угж #миксер #Хүүхдийн #хүүхдийнхоол #борхоол #Нэмэлт #Ариутгагч #Аяга #таваг #жигнүүр #Нэмэлтээр #сүү