28/03/2026
Декриттэй ээжүүдийн тухай бодохоор нэг л зүйл анзаарагддаг.
Ажилтай, орлоготой байх үед нь “найз”, “хамтрагч” гэж байсан хүмүүс аажмаар холдож эхэлдэг. Санхүүгийн байгууллагуудын үүд ч төдийлөн нээгддэггүй — банк ч бай, банк бус ч бай, зээл авах боломж бараг үгүй.
Заримдаа бүр ажиллаж байсан байгууллага нь ч анзаарах нь багасна. Хамт олны арга хэмжээ, баяр ёслол, жижиг бэлэг сэлтнээс хүртэл хасагдах үе бий. Тэр үед “би энэ байгууллагын нэг хэсэг хэвээрээ юу?” гэсэн мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг.
Хүүхдээ өсгөж, гэр бүлдээ хамгийн их цаг, сэтгэлээ зориулж байгаа энэ үедээ харин ч дэмжлэг авах ёстой мэт. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ — гадуурхагдсан мэт мэдрэмж төрж, өөрийгөө үнэгүйдүүлж эхэлдэг. Ингээд удаан үргэлжилбэл сэтгэл гутралд ч орох эрсдэлтэй.
Декрит бол “ажилгүй үе” биш.
Энэ бол хамгийн хүнд, хамгийн хариуцлагатай, хамгийн үнэ цэнтэй ажил хийж байгаа үе. 👶💛
Декриттэй байна гэдэг нь хүн биш болсон гэсэн үг биш.
Бүгд л адилхан — хүнтэй хүн гэдгээр нь харьцаж, ойлгож, дэмжиж байгаасай. 🤍
Учир нь өнөөдрийн декриттэй ээж бол маргаашийн туршлагатай, илүү хүчирхэг ажилтан, илүү хариуцлагатай хүн болдог.
Декриттэй ээжүүд — та нар ганцаараа биш шүү.
Хийж байгаа зүйл тань үнэхээр үнэ цэнтэй.
Сору