JOMA нь Испани улсад төвтэй хөлбөмбөг, футзал, сагсанбөмбөг, гарбөмбөг, гүйлт, падел, фитнесс зэрэг спортын хувцас болон гутал үйлдвэрлэдэг Испанийн спорт хувцасны компани юм.
Түүх:
1965 он- Анх 8 ажилтантайгаар спорт гутал үйлдвэрлэж эхэлсэн.
1969 он- Joma Спорт Компани байгуулагдсан бөгөөд 500 м2 бүхий шинэ үйлдвэртээ 20 ажилтантайгаар анхны гар ажиллагаатай үйлдвэрлэлийн шугамыг байгуулсан.
1980 он- 2000 м2 бүхий 2 дахь үйлдвэр нээгдэв. Joma үйл ажиллагаа улам өргөжүүлснээр 70 ажилтай болж хагас-автомат 2 шинэ үйлдвэрлэлийн шугамыг ашиглалтад оруулав.
1987-1988 он – Joma CPC(Control Press Chamber) гэсэн гутлын шинэ системийг ашиглан хөлбөмбөгийн пүүзний шинэ шугамыг байгуулсан. Мөн Martin Vazquez (Real Madrid) болон Francisco (Sevilla FC) нартай спонсорын гэрээ байгуулав. Мөн тус онуудад одоогийн төв оффис болох 65000 м2 бүхий 3 дахь үйлдвэрийг 3 автомат шугам, 300 гаруй ажилтантайгаар байгуулав.
1989 он- Real Madrid клубийн Emilio Butragueno болон Barcelona клубийн Txiqui Beriguistain нарыг спонсорлов.
1992 он- Хөлбөмбөгийн пүүзний борлуулалтаараа дэлхийд тэргүүлж эхлэв. Joma Спортын тамирчин Fermin Cacho Барселоны Олимпын 1500 м-н гүйлтийн төрөлд алтан медаль хүртэв.
1996 он- “THE COLOUR IN FOOTBALL” гэсэн компанит ажил явуулж дэлхийн хөлбөмбөгийн пүүзний зах зээлд хувьсгал хийв. Alfonso Perez цагаан өнгийн пүүз өмссөн бол Morientes анхны улаан өнгийн пүүзийг өмсөв.
1999-2000 он – Испанийн Sevilla клуб болон Коста Рика, Гондурасын шигшээ багуудтай хамтарч ажилласнаар спонсорлодог багуудын чанар чансаа өсөв. Мөн тус онуудад БНХАУ-д болон АНУ-ын Сан Диего-д “JOMA USA INC” нэртэйгээр салбараа нээв.
2002 он- Италийн Турин хотноо салбараа нээв. Коста Рикагийн шигшээ баг Япон болон Өмнөд Солонгост зохиогдсон ДАШТ-д оролцов. Мөн Deportivo клуб “Copa del Rey”-д түрүүлэв. Спонсорын хүрээлэлд дугуйн спортын ONCE баг нэгдэв.
2002 он- Joma салбарынхаа байршлыг гүйцээж JOMA UK, JOMA LATINOAMERICA болон JOMA BRASIL гэсэн салбаруудаа нээсэн. “Charlton Athletic” клубтэй спонсорын гэрээ байгуулласан.
2007 он- “Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбоо”-ноос UEFA-гийн цом 2 удаа, Испанийн супер цом, Европийн супер цом болон Копа дел Райе-д түрүүлсэн Sevilla клубийг Дэлхийн шилдэг клубээр нэрлэсэн. Sevilla клубийн довтлогч Frederic Kanoute Joma-тай спонсорын гэрээ байгуулав.
2009 он- Испани тамирчдын холбоотой болон Испанийн шигшээ багийн хаалгач Pepe Reina-тай спонсорын гэрээ байгуулав.
2011 он- Испанийн шилдэг клубүүдийн нэг болох Valencia клубийг ивээн тэтгэх болов. Ингэснээр Испани улсад өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлж эхлэв.
2013 он- Paddle спортын дэлхийн №1 тамирчин болох Juani Mieres Joma брэндийн мэргэжлийн тамирчдын багт нэгдэв.
2014 он- Гондурасын шигшээ баг Joma брэндийн өмсгөл өмсөн ДАШТ-д орсон 2 дахь баг боллоо.
2016 он- Испанийн улсын Олимпын шигшээ багийн албан ёсны нийлүүлэгч болоод зогсохгүй Мексик, Морроко, Малта, Булгар, Молдав болон Андорын Олимпийн шигшээ багийн хувцсыг нийлүүлсэн юм. Мөн түүгээр ч зогсохгүй том хоёр мэргэжлийн баг болох Английн Премьер Лигийн Swansea City AFC болон Испанийн Villarreal CF клубүүдийн албан ёсны нийлүүлэгч болсон юм.