09/08/2026
2024 онд бидний анх эхлүүлсэн ФОРУМ дамжуулах сайн үйлсийн аян жилээс жилд өргөжин тэлсээр, энэ жилээс эхлэн “НАНДИН ИЛГЭЭМЖ” нэрийн дор 3 дахь жилдээ хэрэгжих боллоо.
Энэ 2026 - 2027 оны хичээлийн жилд бид бүгдээрээ 500 сурагчид иж бүрэн форум болох хайр шингэсэн нандин илгээмжийг хүргэх зорилго тавилаа.
🎁НАНДИН ИЛГЭЭМЖ 2026
500 сурагчид форум дамжуулъя🥰
Хүүхдийн тань өмсөж байсан форум өөр нэгэн хүүхдийн шинэ хичээлийн жилийн хамгийн хэрэгтэй нандин бэлэг болж чадна.
Аяны ач холбогдол
🌿 1. Байгаль дэлхийдээ ээлтэй хэрэглээг дэмжинэ.
Чанартай сурагчийн форумыг дахин ашигласнаар хог хаягдлыг бууруулж, байгалийн нөөцийг хайрлах соёлыг хамтдаа түгээнэ.
🎒 2. Хүүхдэдээ зөв хэрэглээний боловсрол төлөвшүүлнэ.
“Өнөөдөр миний өмсөж байгаа форумыг дараа жил өөр нэгэн хүүхэд өмсөнө” гэсэн ухамсар хүүхдийг эд зүйлдээ хайр гамтай, цэвэрхэн хандаж сурахад тусална.
🤍 3. Гэр бүлээрээ сайн үйлсэд нэгдэнэ.
Хүүхэдтэйгээ хамт форумаа угааж, индүүдэн, дараагийн эзэнд нь бэлдэх нь бусдад туслах, хуваалцахын үнэ цэнийг хүүхдэдээ үлгэрлэн харуулах сайхан боломж юм.
🧷Бидний зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжин оролцсон Талархлын илэрхийлэл болгон VIVI GREAT BRANDS дэлгүүрээс худалдан авалт хийх 20,000₮-ийн эрхийн бичиг бэлэглэх 🎁болно.😇
💙Хүлээн авах иж бүрэн форум
Дараах зүйлс бүрэн байх шаардлагатай.
✔️ Сурагчийн хүрэм
✔️ Сурагчийн өмд
✔️ сурагчийн цамц
Нэмэлтээр байвал:
* Сурагчийн цүнх
* Пенал
* Зангиа, бүс зэрэг хэрэглэл
📌Чухал
Форум нь угааж, цэвэрлэсэн, дахин өмсөхөд бэлэн, бүрэн бүтэн байхыг хүсье.
Угааж индүүдэж ханзарсан бол оёоод өгөөрэй гээд. Шаардлага хангасан дүрэмт хувцасндаа бид 20к ваучер өгөх болно😁
⏳Хугацаа:
2026.08.10-2026.08.23 дуустал дараах 2 салбарт хүлээн авна
📍Хаяг:
1. Яармаг, фүүд сити, 1 давхар 10:00-21:00
2. СХД, Драгон тэрминалын 3 давхар 09:00-22:00
🤍 Нэг иж бүрэн форум нэг хүүхдийн инээмсэглэл, өөртөө итгэх итгэлийг бэлэглэж чадна.
Хамтдаа 500 сурагчид НАНДИН ИЛГЭЭМЖ хүргэцгээе.
#сайнүйлсийнаян #Хичээлийн #хүнбүр