BT STORE

BT STORE Чанартай бараа

🌿 Сөрөг энергийг арилгах аргачлалХэрэг болох зүйлс: • Арц, хүнхэр мод, хүж (утаа гаргаж ариусгах) • Цэвэр ус эсвэл сүү (...
24/09/2025

🌿 Сөрөг энергийг арилгах аргачлал

Хэрэг болох зүйлс:
• Арц, хүнхэр мод, хүж (утаа гаргаж ариусгах)
• Цэвэр ус эсвэл сүү (газар тэнгэрээ аргадан ариусгах)
• Давс (муу энергийг дарж хамгаалах)

Хийх алхамууд:
1. Арц уугиулах
Арцыг гал дээр уугиулаад утааг нь өөр дээрээ болон гэрийнхээ булан тохойгоор тойруулан ариусгана.
👉 Утааг “муу бүхнийг зайлуулж байна” гэж бодон тойруулж явуулна.
2. Ус, сүү цацах
Цэвэр усыг бага багаар цацаж, эсвэл цагаан сүүг хөвчрүүлэн “сайн сайхан бүхнийг дуудаж байна” гэж хэлнэ.
3. Давс цацах
Давсыг хаалганы ам, өрөөний булан, эсвэл өөрийнхөө эргэн тойронд бага зэрэг цацаж хамгаалалт үүсгэнэ.
4. Үг хэлэх (уншлага мэт)
“Муу бүхнээс салгаж,
Сайн сайхан бүхнийг дуудаж,
Ариун энерги түгээж байна.”



Ингэж хийвэл орчин болон өөрөө сэргээгдэж, тайвширч, эерэг энергээр дүүрдэг гэж уламжлалд үздэг.

24/03/2025

ХУВИЙН ЭНЕРГИЭ ЦЭВЭР БАЙЛГАХУЙ

1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий.

2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10-15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд эмзэг энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно.

3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид.

4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохилог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой.

5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй. Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ.

6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай.

7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхит бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг.

8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз. Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зуур бусдад бүү зээлдүүл.

9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Арц, хүж, ароматерапи асаа. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш.

10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролдож бай. Болохгүй бол зөрчлийг бүү хурцатга.

11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг.

12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BT STORE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share