Baby Montessorian

Baby Montessorian Аав ээжийн хайраар урлав.

🌿 ЗУНЫ АМРАЛТЫН ХАМГИЙН УХААЛАГ ХАМТРАГЧ ☀️👶Зуны амралт эхэллээ! 🌼Хүүхдээ салхилуулах, хөдөө гадаа явах, аялал зугаалгаа...
07/07/2026

🌿 ЗУНЫ АМРАЛТЫН ХАМГИЙН УХААЛАГ ХАМТРАГЧ ☀️👶

Зуны амралт эхэллээ! 🌼
Хүүхдээ салхилуулах, хөдөө гадаа явах, аялал зугаалгаар авч явахдаа хөгжлийг нь ч бас хамт авч яваарай.

🖤🤍 Хар-цагаан харааны хөгжлийг дэмжих тоглоом

Дөнгөж төрсөн нярайн харааны хөгжлийн онцлогт тохирсон өндөр контрасттай зураг, аюулгүй толь бүхий энэхүү тоглоом нь:

✔️ Харааны хөгжлийг дэмжинэ
✔️ Өөрийгөө таних эхний мэдрэмжийг хөгжүүлнэ
✔️ Tummy time хийх үед хүүхдийн анхаарлыг удаан төвлөрүүлнэ
✔️ Хөнгөн, эвхэгддэг тул цүнхэндээ хийж хаана ч авч явахад тохиромжтой

🏕️ Зуны аялал, амралт, хөдөө явах, парк, гадаа салхилах бүрт бяцхан аялагчийн хөгжлийн дэмжих хөрөнгө оруулалт болно.

💰 Үнэ: 30,000₮

📦 Тоо ширхэг хязгаартай.

📩 Захиалга:
Instagram: Baby Montessorian

🦋 “Ээж ээ, эрвээхэй…”Хүүхдүүдийг байгальд авч ирэх бүрд би нэг зүйлийг бататган санадаг.Тэдэнд үнэтэй тоглоом, дэлгэц, о...
30/06/2026

🦋 “Ээж ээ, эрвээхэй…”

Хүүхдүүдийг байгальд авч ирэх бүрд би нэг зүйлийг бататган санадаг.

Тэдэнд үнэтэй тоглоом, дэлгэц, олон өнгийн гэрэл огт хэрэггүй.

Ганцхан эрвээхэй л хангалттай.

Тэд ажиглана.
Тэвчээртэй хүлээнэ.
Зөөлөн хүрнэ.
Асуулт асууна.
Баярлана.

Энэ бүхэн зүгээр тоглож байгаа мэт харагдавч, үнэндээ анхаарал төвлөрөл, мэдрэхүй, энэрэнгүй зан, байгалиа хүндэтгэх сэтгэлийн эхлэл юм.

Монтессори арга зүйд “Хүүхдийг байгальтай холбож өг” гэж онцолдог нь учиртай.

Зарим хичээлийг ном заадаг.
Харин заримыг нь эрвээхэй л зааж чаддаг. 🤍🦋

Та хамгийн сүүлд хүүхэдтэйгээ ямар жижигхэн байгалийн гайхамшгийг хамт ажигласан бэ?

🌿 Baby Montessorian

#БайгальтайӨсөх #ХүүхэдХөгжил #Монтессори Ээжүүд NatureBasedLearning RespectTheChild OutdoorLearning

🤍 Хүүхэд өлсөх цагийг сонгодоггүй. Харин бидний хандлага тэдний өсөх орчныг тодорхойлдог.Baby Montessorianийн хувьд энэ ...
29/06/2026

🤍 Хүүхэд өлсөх цагийг сонгодоггүй. Харин бидний хандлага тэдний өсөх орчныг тодорхойлдог.

Baby Montessorianийн хувьд энэ асуудлыг зөвхөн “олон нийтийн газар хүүхэд хөхүүлэх” тухай биш гэж ойлгодог.

🌱 Энэ бол хүүхдийн хэрэгцээг хамгийн түрүүнд тавих, эцэг эхийг ойлгож дэмжих, хүүхдэд ээлтэй нийгэм бүрдүүлэх тухай асуудал юм.

Нярай хүүхэд өлсөх, тайвшрах, ээжийнхээ тэврэлтийг хүсэх мөчөө хойшлуулж чаддаггүй. Харин томчууд бид илүү ойлголцож, илүү энэрэнгүй байж чадна.

🇲🇳 Энэ дашрамд хүүхдийг хайрлаж, нялх үр, эх хүнийг дээдлэн хүндэтгэж ирсэн Монгол ёс заншилдаа талархах учиртай.

Монголчууд эртнээс хүүхдийг айл гэрийн аз жаргал, ирээдүй гэж үзэж, төрсөн эхийг амраан асарч, нялх хүүхэдтэй гэр бүлдээ халуун сэтгэлээр тусалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Зам тавьж өгөх, хүүхэд уйлахад зэмлэх бус ойлгох, эх хүнд хүндэтгэлтэй хандах зэрэг нь бидний үнэт соёлын нэг хэсэг юм.

Орчин үеийн амьдрал хурдацтай болсон ч энэ сайхан үнэт зүйлээ хадгалж, хүүхэдтэй гэр бүлүүдэд илүү ээлтэй орчин, илүү ойлголцол, илүү энэрэнгүй хандлагыг хамтдаа бүтээж, хадгалж чадна гэдэгт ч итгэдэг.

Монтессори арга зүй бидэнд хүүхдийг төрсөн мөчөөс нь эхлэн өөрийн гэсэн хэрэгцээ, эрх, нэр төртэй хүн гэж хүндэтгэхийг заадаг. Энэ хүндлэл зөвхөн гэр бүлийн хүрээнд бус, нийгэм бүхэлдээ хүүхэдтэй гэр бүлүүдийг ойлгож, дэмждэг соёлоос эхэлдэг.

🤍 Хүүхэд тайван байвал ээж тайван.
🤍 Ээж тайван байвал гэр бүл тайван.
🤍 Гэр бүл тайван байвал нийгэм илүү аз жаргалтай.

Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

☕👶 Японд хүүхдээ хөхүүлэх тухай маргаан дахин дэгдлээ.

2026 оны 6 дугаар сарын 16-нд нэгэн ээж сошиал сүлжээнд “кафед хөхүүл эхийн нөмрөг (nursing cape) ашиглан хүүхдээ хөхүүлж байхад ажилтнууд сануулга өгсөн” тухайгаа нийтэлснээр олон нийтийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөв.

Маргаан өргөжсөнтэй холбоотойгоор Японы томоохон кофе шопын сүлжээнүүд болох Tully’s Coffee болон Doutor Coffee албан ёсоор байр сууриа илэрхийлж, хөхүүл эхчүүдийг нөмрөг ашиглан хүүхдээ хөхүүлэхэд ямар нэгэн хориг, хязгаарлалт тавьдаггүй гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн хүүхдийн сүүн тэжээл, асаргааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Yukijirushi Bean Stalk компани 6 дугаар сарын 22-нд мэдэгдэл гаргаж, хөхүүл эхийн нөмрөг нь хүүхэд гэнэт өлсөх зэрэг урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд хүүхдийн хэрэгцээг хангах чухал хэрэглэгдэхүүн болохыг онцлон дэмжжээ.

Энэхүү маргаан нь Японы нийгэмд олон нийтийн газар баримтлах ёс зүйн ойлголт болон бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд шаардлагатай нийгмийн дэмжлэгийн хоорондын зөрчил өнөөдөр ч байсаар байгааг харуулж байна.

Хүүхэд өлсөх цагийг хүлээдэггүй. Харин нийгэм хүүхэдтэй гэр бүлүүдийг хэрхэн ойлгож, дэмжих вэ гэдэг асуулт Японд дахин хөндөгдөж байна.

26/06/2026

Looking forward too 😍

READER | УНШИГЧМиний унших, судлах, энэхүү хуудсыг хөтлөх шалтгаан болсон бяцхан хүү минь 1-р ангиа дүүргэлээ. Зурган дэ...
17/06/2026

READER | УНШИГЧ

Миний унших, судлах, энэхүү хуудсыг хөтлөх шалтгаан болсон бяцхан хүү минь 1-р ангиа дүүргэлээ.
Зурган дээрх ном ээжийнх нь багадаа эргүүлж тойруулж, уншиж өссөн ном байгаа юм. Саяхан эл номыг гаргаж өгтөл ихэд шимиэн уншиж байна. Хэзээ л бол хэзээ барьж аваад суучихсан харагдана. Өдөрт 4-5 хуудас өлхөн уншихаад байх шиг байгаа юм.
Төрснөөс нь хойш цэцэрлэг дүүргэтэл нь асуусан цаг бүрт нь уншиж өгөх гэж хичээсний үр дүн юм болов уу хэмээн горьдон сууна. Нөгөөтэйгүүр эрчийг нь алдуулчихгүй юмсан гэж бас бодол болж байна даа. 🤍

#уншигч

Хүүхдэд хөгжлийн Монтессори арга зүй яагаад онцгой вэ?🌱 Товчхондоо хүүхдийн заяагдмал хөгжлийг хүндэтгэдэг.Уламжлалт арг...
03/06/2026

Хүүхдэд хөгжлийн Монтессори арга зүй яагаад онцгой вэ?

🌱 Товчхондоо хүүхдийн заяагдмал хөгжлийг хүндэтгэдэг.

Уламжлалт арга нь “зааж өгөх”-д төвлөрдөг бол Монтессори арга зүй нь хүүхдийн хөгжлийн үе шат бүрт тохирсон орчин, материал, эрх чөлөөтэй судлах боломжийг хамгийн чухалд үздэг ба хүүхдийн сонирхлыг дагах, өөрөө туршиж суралцах, алдаагаа өөрөө засах боломж олгодог.

Ингэснээр хүүхэд:

* өөртөө итгэлтэй
* бие даасан
* аливаа зүйлийг өөрөө даван туулах сэдэлтэй болж өсдөг.

🍼 Нярай үеэс эхлэхийн ач холбогдол

Мария Монтессори “Хүүхдийн амьдралын эхний 3 жил бол тархины гайхамшигт бүтээн байгуулалтын үе” гэж үздэг байсан.

Учир нь төрснөөс хойш:

* тархи асар хурдтай хөгждөг
* мэдрэхүйн эрхтнүүд хүрээлэн буй орчинд дасан зохицож эхэлдэг
* орчноосоо зан төлөв, аюулгүй мэдрэмжийг сурдаг

Иймээс нярай үеийн:

* тайван орчин
* хүндэтгэлтэй харилцаа
* хөгжлийг дэмжсэн орчин маш хүчтэй нөлөөтэй.

Жишээ нь:

* Монтессори мобайл нь → төвлөрөх чадвар, харааны хөгжил
* Чөлөөтэй хөдөлгөөн → биеийн хяналт
* Тайван харилцаа → аюулгүй, бие даасан мэдрэмж суулгар
* Өөрөө турших/ оролцох боломж → бие даах эхлэл болж өгдөгөөрбө онцлогтой.

🧠 Хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

1. Төвлөрөх чадвар өндөр болдог

Багаасаа анхаарлаа удаан төвлөрүүлж сурсан хүүхэд:

* суралцах чадвар сайтай
* асуудал шийдэхдээ тууштай
* мэдээлэл боловсруулахдаа илүү гүн байдаг.

2. Дотоод сахилга баттай болдог

Монтессори нь “шийтгэл” биш “ухамсар”-ыг хөгжүүлдэг.

Хүүхэд:

* өөрийн үйлдлийг ухамсарлаж, үр дагаврыг ойлгодог
* гадны ямар нэг шахалтгүйгээр хариуцлага хүлээж сурдаг.

3. Бие даасан, өөртөө итгэлтэй хүн болдог.

“Би өөрөө чадна” гэсэн мэдрэмж бага наснаас сууснаар:

* айдас багатай
* шинэ зүйл турших зоригтой
* өөрийн бодолтой болдог.

4. Сэтгэл хөдлөлөө удирдаж сурна

Хүндэтгэлтэй, тайван орчинд өссөн хүүхдийн:

* өөрийгөө илэрхийлэх
* бусдыг ойлгох
* уур бухимдлаа зохицуулах чадвар илүү хөгждөг.

5. Насан туршдаа тасралтгүй суралцах дуртай, сониуч болдог
Монтессори арга зүй нь хүүхдэд “өндөр оноо авахын төлөө” биш, “мэдэхийн, чадахын баяр”-ыг мэдрүүлдэг.

Ингэхэд:
* бүтээлч сэтгэлгээ
* аливааг гүнзгийрүүлэн судлах сонирхол
* өөрөө суралцах нь чадвар болон үлддэг.

Монтессоригийн гол санааг нэг өгүүлбэрээр хэлбэл:

💡 “Хүүхдэд тусла, гэхдээ түүний өмнөөс бүү хий.”

Тиймээс Монтессори бол зөвхөн сургалтын арга биш — хүүхдийг хүндэтгэж, өөрийн хэмнэлээр хөгжих боломж олгодог амьдрах философи гэж хэлж болно.

Хүүхэд бүр аюулгүй, хайр халамжтай орчинд өсөж хөгжих, сурч боловсрох, мөрөөдлөө биелүүлэх эрхтэй.Бидний өнөөдрийн хайр,...
01/06/2026

Хүүхэд бүр аюулгүй, хайр халамжтай орчинд өсөж хөгжих, сурч боловсрох, мөрөөдлөө биелүүлэх эрхтэй.

Бидний өнөөдрийн хайр, халамж, хүндлэл бүхэн хүүхдийн ирээдүйн бат бөх суурь болдог. Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалж, аз жаргалтай өсөх боломжийг хамтдаа бүрдүүлцгээе.

Бяцхан үрсдээ инээд хөөр, эрүүл энх, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөе.

💛 Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 💛

#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр #ХүүхэдБүрҮнэЦэнэтэй

Хүүхдийн анхны хөгжлийн орчин бол “аюулгүй мэдрэмж” 🤍Аюулгүй орчинд өссөн хүүхэдилүү итгэлтэй, тайван, сониуч байдлаар х...
26/05/2026

Хүүхдийн анхны хөгжлийн орчин бол “аюулгүй мэдрэмж” 🤍

Аюулгүй орчинд өссөн хүүхэд
илүү итгэлтэй, тайван, сониуч байдлаар хорвоог таньж эхэлдэг.

Орчлон хорвоогийн хамгийн амгалан газар хэмээн итгэн унтаж буй бяцхан үртэйгээ өнгөрүүлэх мөч бүрээ нандигнаарай ✨

Baby Montessorian
Мэдрэмжийг нь ойлгож, хөгжлийг нь дэмжинэ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Baby Montessorian posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Baby Montessorian:

Shortcuts

Share