Чамин пэйж

Чамин пэйж Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чамин пэйж, Clothing Store, Ulaanbaatar.

20/07/2026

🇲🇳НИЙТИЙН ӨРГӨДӨЛ

Тайлбар:
Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна.

❌️Зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна.

Иймд Монгол Улсын Их Хурал "Оршуулгын тухай хууль"-ийг боловсруулж батлахдаа дараах үндсэн зарчмыг тусгахыг хүсэж байна.

👉Оршуулгын үйл ажиллагааны нэгдсэн эрх зүйн зохицуулалт бий болгох.
👉Оршуулгын газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын дагуу байгуулах.
👉Зөвшөөрөлгүй газар оршуулга хийхийг хориглох.
👉Бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай газар болон хуульд заасан бусад бүсэд оршуулга хийхийг хориглох.
👉Оршуулгын газрын байгаль орчин, эрүүл ахуй, инженерийн стандарт, хамгаалалтын бүсийг хуульчлах.
👉Газар оршуулах болон чандарлах үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг тогтоох.
👉Хуучин оршуулгын газрыг бүртгэлжүүлэх, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг...

Энэхүү хууль нь тодорхой нэг шашин, үндэстэн, орон нутагт чиглэсэн бус, Монгол Улсын нийт иргэн, байгууллагад ижил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуй, иргэдийн эрх ашиг, хүний эрхийг тэнцвэртэй хангах ач холбогдолтой гэж үзэж байна.

Өргөдөлд гарын үсэг зурах холбоос👇👇👇
https://petition.parliament.mn/Detail?id=f6313b10-5181-4dbe-9fb8-39f4a82fb28a

(Шэйрлэж, мөн шууд хуулж нийтэд түгээж болно)

22/12/2024

Энэ жил шинэ жилээр Монголдоо байж таарах нь дээ ... Ноднин жил бас Монголдоо байж билээ. Уржнан жил ...тэрний урд жил ... заа ер нь жил болгон л Монголдоо л байх юм даа😅🤭

22/12/2024

Address

Ulaanbaatar
0000@

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чамин пэйж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category