06/05/2026
Монголд яагаад хувцасны Дизайнер хүнийг шидэт дохиур барьсан оёдолчин гэж боддог юм бол 🤪.За би хийдэг ажлаа тайлагнамаар санагдав.
1.Захиалга хүлээн авна( Хүсэл биелүүлэгч шидтэн- Genie ,утас ухагч донтон😅)
2. Хаана ямар материал ямархуу үнэтэй байлаа гээд ой санамжаа сэргээнэ.(Data recovery engineer)
3.Тооцоо гаргана.материалын үнэ,ажлын хөлс гээд л( нягтлан бодогч)
4.Биенээс хэмжээ авна (морфологич)
5.Зохих өнгө,загвар,зохицол,материалаа бодно.(Стилист)
6.Судалгаа хийнэ.( Fashion analyst,trend forecaster)
7.Материалаа авахаар гарна(гудамж метрлэгч,
-шопахолик😜)
8.Материалаа шинж чанараа харж үзэж харж байж сонгоно доо( хувцасны
технологич)
9.Худалдаж авна.( Худалдан авагч, үйлчилүүлэгч-Buyer -customer )
10.Буцах талдаа орноо( Ачаа зөөгч)
11.Материал бохир байх ториолдол гарна. ( Хими цэвэрлэгээний ажилтан)
12.Зураг гаргана( зураач)
13.Эсгүүр гаргана, эсгэнэ( эсгүүрчин-pattern maker )
14.Шидээс хийгээд эхний өмсгөл хийнэ (примерк)
15.Ханзална ( ханзлагч😁)
16.Засвараа хийгээд одоо оёно.( Оёдолчин-tailor-dressmaker)
17.Индүүднэ( индүүчин)
18.Чимэглэнэ(чимэглэгч-аппликаци-embellishment designer)
19.Дуусгаад хүргэж өгөх тохиолдоно байна.(Хүргэлтийн ажилтан-delivery-courier)
20.Таарсан боловуу, таалагдсан болов уу гэж бодно.( Санаа зовогч-a worrier)
21.За одоо янз бүрийн баяртай баяргүй мэдээ хүлээж авна.( Хүлээн авагч- recipient)
22.Зарим тохиолдолд засаж өөрчлөх зүйл гарна.( Хувцас засвар)
23.Буцааж хүргэж өгнө.( Буцаан олгогч)
24.Одоо үр дүнгээ үзэж хүнийхээ хэргийг хэр гаргахаа хүлээнэ дээ.(Waiter)
25.Үр дүнгээ үзэж алдаа оноогоо дэнсэлнэ.( Analyst meneger)
🤩Хувиараа энэ ажлыг хийдэг хүний хувьд энэ олон ажлыг амьдралыхнаа хажуугаар амжуулах гээд л явж байдаг юм.Их л юм болж байж том жижиг гэлтгүй бүтээл төрдөг шүү.Тэгээд дотоод хурал😅 ихтэй байдаг учир заримдаа хурал хийгээд хүнтэй ярих ч завгүй байх үе байнаа.(Хүнтэй дугарахгүй,утсаар ярих үнэн голоосоо дургүй).Заза нэг иймэрхүү🤗Сүүлдээ хувь хүний онцлогруу орох гэж байна.😅