28/12/2022
БНСУ-д 2023 оноос эхлэн шинэчлэгдэн өөрчлөгдөх зарим зүйлс 🇰🇷
1. Солонгосчууд одоог хүртэл насаа хэлэхдээ хий нас буюу эхийн хэвлийд байсан насаа тооцож хэлдэг байсан бол,
2023 оноос эхлэн албан ёсоор хий насыг тооцохгүй байхаар боллоо.
2. БНСУ-д 2023 онд "Apple pay" төлбөрийн үйлчилгээг шинээр гаргаж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Ингэснээр apple компаний Iphone утасны хэрэглэгчид цаашдаа утаснаасаа төлбөр тооцоогоо хийх боломжтой болох аж.
3. Тус улсад "Internet explore"-ийн үйлчилгээг 27 жилийн дараа хэрэглээнээс бүр мөсөн халлаа.
Анх "Internet explore"-ийн үйлчилгээ 1995 онд Windows95-аар эхлэж байжээ. Chrome, Firefox веб браузерын өрсөлдөөн болон ухаант утас хэрэглээнд нэвтэрснээр персонал компьютерийн эрин үе халагдаж байна.
4. Тус улсад анх 1985 оноос хүнсний бүтээгдэхүүн дээр борлуулж дуусах хугацааг тэмдэглэж иржээ.
Харин 2023 оны 1 сарын 1~ээс эхлэн хүнсний бүтээгдэхүүн дээр борлуулж дуусах хугацааны огноог биш 'идэж дуусах хугацаан'-ны он сар өдрийг тэмдэглэхээр боллоо.
Ингэснээр хүнсний хог хаягдал багасах сайн талтай юм.
5. 2023 оноос эхлэн тус улсад мотоциклыг заавал 'Хариуцлагын даатгал'-д хамруулсан байх ёстой болголоо.
Солонгос улсын хүргэлтийн үйлчилгээний зах зээл нь ойролцоогоор 25 триллион воны хэмжээтэй бөгөөд хүргэлтийн үйлчилгээний зах зээл өргөжсөнтэй уялдаатай ослын тоо эрс өссөн ажээ.
6. 2023 оноос эхлэн 2-р ангилалын "автомат" эрхийн жолооны үнэмлэхтэй жолооч 7 жил осол аваар гаргаагүй тохиолдолд 1-р ангилалын "автомат" эрхийн жолооны үнэмлэхээр шинэчлэх боломжтой болно.
Анх солонгост 1996 онд 2-р ангилалын "автомат" эрхийн жолооны үнэмлэхийг нэвтрүүлж байжээ.
7. Метро болон автобус хооронд дамжих үед хөнгөлөгдөх 'Нэгдсэн байнга зорчих тасалбар'-ыг шинээр нэвтрүүлэх аж.
Ингэснээр 30 хоногийн турш нийт 60 удаа хүртэл хамгийн ихдээ 38%-ийн хөнгөлөлттэй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой болох аж.
🇰🇷 2023 оноос эхлэн өөрчлөгдөх зарим төсөв:
💸Хөдөлмөрийн хөлсийн хамгийн бага
Цагийн хөлс 5% нэмэгдэж 9,620 вон болно.
💸Өндөр настаны 1 сарын тэтгэвэрийн мөнгө 4,7% нэмэгдэж 321,950 вон болно.
💸Дүрүнүри (10 хүрэхгүй ажилтантай бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын 80%-ийг дэмждэг) хөтөлбөрийн орлогын хамгийн бага хэмжээг 120%-иас 130% болгож тэлнэ.
💸Подволын өрөө, гушивон (жижиг хөлсний өрөө), стандарт хэмжээнд хүрэхгүй жижиг байранд амьдардаг эмзэг бүлгийнхэнийг нүүдлийн хөлс 400,000 воноор дэмжих болон хүүгүй барьцааны мөнгөний зээлэнд хамруулах зэргээр туслах.
💸(Улсын түрээсний байрнаас )Хувийн түрээсний байрлуу нүүвэл 50 сая воноор дэмжих.
Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ ажил амьдралын өндөр амжилт хүсье!
Мэдээллийг Ж.Нармандах бэлтгэснийг хуулбарлан дамжуулав. Баярлалаа.