B luxury Brand

B luxury Brand Fashion clothes

🙏Монгол ёс заншил, Монгол ухаан 🔥Догшин ГАЛЫН эзэд эргэдэг учир ГАЛАА ариун байлгаДолоон ХҮРД биед тань оршдог учир биеэ...
29/05/2026

🙏Монгол ёс заншил, Монгол ухаан

🔥Догшин ГАЛЫН эзэд эргэдэг учир
ГАЛАА ариун байлга
Долоон ХҮРД биед тань оршдог учир биеэ ариун байлга.
🪷
#Хов хэлээр өвчин ойртдог учир амаа ариун байлга
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга
Хар архи буян бардаг болохоор дотроо ариун байлга
Хайр энэрлээр хүн дутдаг учир сэтгэлээ ариун байлга

🦅🐦‍⬛Хангай ЛУС хилэгнэдэг болохоор өргөлөөр номхруулан байлга
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир өөрийгөө даруу байлга
🪷
#Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга
Удам угсаа нэгэн цустай учир эвийг эрхэм байлга
Хойморын буян харьдаг учир хуурыг хүндэлж дээдэлж байлга
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга

🪷Цагаан сүү ТЭНГЭРТ хүрдэг учир цацлаа хадагтай байлга
Цагаан идээ малын буян учир цараа дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир бууцыг нь хүндэлж байлга
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга

🪷Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга

#Хир сэв хана нэвтэлдэг учир гэрээ ариун байлга
Хэнэггүй зан харанхуй бодол хүнийг эвддэг учир эрдэмтэй гэгээтэй байлга
🌕🌙
#Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга
Нартын амьдрал эрхэм учир буянаар арвин байлга
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг
Ашид мөнхийн буян заяа ивээхтий.
Сору

19/05/2026
🔯БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ☯️ 1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод. 2. Өөрийгөө хайрлах чадвартаи...
21/04/2026

🔯БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ☯️

1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.

3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.

5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.

7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.

9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.

--Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно. Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.

--Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
--Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.

2026 оны 4 дугаар сарын 20.Өдрийн үс засуулах, аян зам, үйл хийхийн зурхай.Билгийн тооллын 3. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ...
20/04/2026

2026 оны 4 дугаар сарын 20.
Өдрийн үс засуулах, аян зам, үйл хийхийн зурхай.
Билгийн тооллын 3. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

🌿 Өдрийн ерөнхий төлөв
Энэ өдөр аливаа сайн үйлсийг эхлүүлэхэд нэн тохиромжтой байна.
Суудал: Гал

✂️ Үс засуулах тохиромж
Үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

🛣️ Аян замд гарах
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

📿 Үйл хийхэд сайн
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх зэрэг үйлд сайн.

⚠️ Цээрлэх зүйл
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

Энэхүү зурхай нь уламжлалт билгийн тооллын ерөнхий мэдээлэл болно.

#ӨдрийнЗурхай #ҮсЗасуулах #АянЗамдГарах #замдгарах

18/04/2026

Бичлэг хийж байгааг үл анзааран үйлээ мэтгэж суух уран бүсгүйчүүд минь 💗💗💗 шүү.

“Хагас цагийн дараа газардана.” гэж нисгэгч зарлав.Тэгээд микрофоноо унтраахаа мартаад туслах нисгэгчдээ:“Эхлээд нэг хал...
18/04/2026

“Хагас цагийн дараа газардана.” гэж нисгэгч зарлав.
Тэгээд микрофоноо унтраахаа мартаад туслах нисгэгчдээ:
“Эхлээд нэг халуун цай ууна, дараа нь үйлчлэгч бүсгүйгээ үнсэнэ дээ.” 😘 гэж хэлэв.

Үйлчлэгч үүнийг сонсоод маш их ичиж микрофоныг унтраахаар гүйтэл нэг эмээгийн хөл тээглэж бүдэрч унав.

Эмээ:
“Юундаа яарахав дээ?
Нисгэгч эхлээд цайгаа ууна гэсэн шүү дээ.” 🙃 гэжээ.

Сүлд, сүнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь!Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, ас...
13/04/2026

Сүлд, сүнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь!

Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сурах, хүнд ялархахгүй байх …

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.
Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг

Хэрүүлгүй, гомдолгүй харилцаа гэж байдаггүй юм. Харин хүчтэй хүмүүс хамт үлдэж, сул дорой нэг нь л өөр хүн хайж эхэлдэг …
Хүний амьдралд уйлмаар үе зөндөө л бий битгий уйл.
Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй …
Ханиас чинь илүү хамаатан садан гэж байхгүй.

Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулах юм шүү …

#Хүү нараас маш их түшиг нөмөр , ач тус илэрдэг.
#Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг. Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал.

#Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ.
Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй.
Чи өөрөө зөв бай тэр чамайг л дуурайна.

БАТЛАМЖ ҮГС: ХАЙРААР ГЭРЭЛТҮҮЛЖ БАС ГЭРЭЛТЬЕ.

❄️❄️Сонжоо❄️❄️Хамгийн түрүүнд юу харсан бэ??
11/04/2026

❄️❄️Сонжоо❄️❄️
Хамгийн түрүүнд юу харсан бэ??

Address

Bayangol Distrect
Ulaanbaatar
16080

Alerts

Be the first to know and let us send you an email when B luxury Brand posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to B luxury Brand:

Share