Ornate fashion

Ornate fashion Хамгийн ганган дээлээ өмсөж,
амар амгалан аз жаргалтай мөчүүдийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй.
Үндэсний гоёл — Мөнхөд орших гоёл.
(1)

Манай урлан бүх төрлийн үндэсний хувцас болон үндэсний хэв маяг бүхий хувцасыг зөвхөн таньд зориулан урлах болно.

Бүх сайхан эмэгтэйчүүддээОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌷Та бүхэн бидний амьдралыг гэрэл...
08/03/2026

Бүх сайхан эмэгтэйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌷

Та бүхэн бидний амьдралыг гэрэл гэгээ, хайр, хүч чадлаар дүүргэдэг.
Эрүүл энх, аз жаргал, хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай.

Happy Women’s Day! 💐

Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал: /Хуулаад аваарай/Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг х...
03/03/2026

Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал: /Хуулаад аваарай/

Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгийг \үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа \заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан сандангаараа цугларч ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад төрөл садангаараа цугларч даахь авах зан үйл ёслол эхэлдэг ёстой байсан байна.

Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч :

Урт настай

Удаан жаргалтай

Аавдаа аятай

Ээждээ тустай

Төр улсдаа зүтгэлтэй

Түмэн олны манлай болж яваарай гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхан байх бэлэгдэж , аав ээж төрөл төрөгсөддөө ачлал эвээлтэй сайн хүн болохыг ерөөн ерөөлийн үг хэлдэг байна.

Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм.

Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрэлдэг байжээ. цээртэй байжээ.

Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээ наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садаан, нутаг усаараа цугларч байгаад даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Хүүхдийн найранд очсон хүн хүүхдэд гарын бэлгээ өгч хүүхдийн баярлуулдаг байна. Мөн монголчууд дээр үеэсээ хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амалдаг байсан байна.

Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна. Үүнд:

Хүүхдийн үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон байдаг. Жишээлбэл:

Энхрий бяцхан хүүгийнхээ

Онгон хонгор даахийг нь

Өдөж баясгаж авсны

Найр цэнгэл баяр бэлэг болгож

Намирсан их хадгаа дэлгээд

Нандин идээнийхээ дээжийг өргөөд

Найрын олны өмнө

Намайг бэлэг барь гэлээ

хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,

Ган цагаан хайш

Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд

Алтай хайчны амыг нээж

Амь насыг нь даатгаж

Мөнгөн хайчны амыг нээж

Мөнх насыг нь даатгаж

Ган хошуутай

Алтан бариултай хайчаа

Гар мутар бүрийдээ

Дамжуулан үргээж

Гарсан төрсөн нас буяныг нь

Уртасгаж өргөөд

гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:

Баруун талын шанаанаас

Эхэлж үргээхэд

Бадамлянхуа цэцэг

Дэлгэрч байгаа мэт

Зүүн талын шанаанаас нь

Авч үргээхэд

Зүйл бүрийн эрдэм

Цацарч байгаа мэт

Орой дээрээс нь авч үргээхэд

Ой билэг нь хурцадаж

Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна.

Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд

Эрхэм хайртай хонгор хүүгий нь

Эцгийн билгийг ярихад

Номд мэргэн

Нойрт сэргэг

Үйлэнд уран

Үгэнд цэцэн

Хуулинд шударга

Хуримд цовоо

Дайнд баатар

Далайд усч

Галд халдаггүй

Галавт шантардаггүй

хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл

Энхрий бяцхан хүүгийн

Оройн сэв нь

Онгон буурал болж

Хөхөлийн сэв нь

Цал буурал болж

гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн байдаг.

Үс авахад сайн өдрүүд Шиний тоололоор

Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.

Шинийн дөрвөн – Бие эрхтэний хүч сайжирна.

Шинийн таван – Эд мал арвижна.

Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.

Шиний найман – Урт насална.

Шинийн арван – Эрч хүч сайжирна.

Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.

Шинийн арван гурван – Жаргал ирнэ.

Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна

Шинийн арван таван – Өлзийтэй сайн

Шиний арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.

Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.

Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.

Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн

Дайх үргээхдээ өдрийн сайныг үзэхээс гадна гаригийн сайныг давхар сайтар үзэх нь чухал болно.
#үснийнайр #дайхүргээхёслол #хүүхэддээл #домзасал #монголёсзаншил

13 НАСНЫ ДОМ ДЭЭР ШИНЭ ДЭЭЛ, МАЛГАЙ ӨМСҮҮЛДЭГИЙН УЧИРМонголчууд 13 насыг амьдралын анхны мөчлөгийн босго гэж үздэг. Хүн ...
02/03/2026

13 НАСНЫ ДОМ ДЭЭР ШИНЭ ДЭЭЛ, МАЛГАЙ ӨМСҮҮЛДЭГИЙН УЧИР

Монголчууд 13 насыг амьдралын анхны мөчлөгийн босго гэж үздэг. Хүн 12 жилээр нэгэн тойрог хийж, 13 насандаа төрсөн жилтэйгээ дахин золгодог. Энэ нь шинэ үе шат эхэлж буйг бэлгэддэг учраас дом засал хийж, хийморь заяаг нь даатгадаг уламжлалтай.

Тэгвэл яагаад заавал шинэ дээл, малгай өмсүүлдэг вэ?

🔹 Шинэ дээл – Шинэ мөчлөг, шинэ эхлэл, ариун цэвэр байдлыг илэрхийлнэ. Хүүхэд наснаас жинхэнэ өсвөр нас руу шилжиж буйг бэлгэддэг.

🔹 Малгай – Монголчууд “толгойн хийморь” гэж ярьдаг. Малгай нь хүний хийморь, заяаг хамгаалж байдаг бэлгэдэлтэй. Иймээс 13 насанд шинэ малгай өмсүүлэх нь хийморийг нь өргөж, ирээдүйн зам мөрийг нь өөдрөг байлгах ерөөлтэй.

🔹 Энэ нас ялангуяа хөвгүүдийн хувьд “хийморийн нас” гэж үзэгддэг ч охидод ч мөн адил шинэ мөчлөгийн бэлгэдэл болдог.

Иймээс 13 насны дом дээр шинэ дээл, малгай өмсүүлнэ гэдэг нь:
✨ Хийморь заяаг нь бататгах
✨ Муу бүхнээс хамгаалах
✨ Амьдралын шинэ үеийг ерөөлтэй угтах
гэсэн утга учиртай заншил юм.

#13нас #ДомЗасал #МонголЁсЗаншил #дээл

✨ Өв соёлоо өмсөж, бахархлаа илэрхийлье.Иж бүрэн дээл, ууж, малгай нь  монгол хүний ахуй, түүх, ёс заншлын амьд илэрхийл...
01/03/2026

✨ Өв соёлоо өмсөж, бахархлаа илэрхийлье.
Иж бүрэн дээл, ууж, малгай нь монгол хүний ахуй, түүх, ёс заншлын амьд илэрхийлэл билээ.

#халхдээл #ууж #дээлтэймонгол #ӨвСоё #дээл #Монголдээл

01/03/2026

үйл урлах нь
гараар бус — зүрхээр бүтээгддэг
хамгийн үнэт өв билээ. 🌿✨
#дээл #дээлтэймонгол #халхдээл #саршинийнмэндхүргэе #ӨвСоёл #дээл

үйл урлах ньгараар бус — зүрхээр бүтээгддэгхамгийн үнэт өв билээ. 🌿✨  #халхдээл  #дээлтэймонгол  #ХосДээл  #ӨвСоёл  #Мо...
01/03/2026

үйл урлах нь
гараар бус — зүрхээр бүтээгддэг
хамгийн үнэт өв билээ. 🌿✨
#халхдээл #дээлтэймонгол #ХосДээл #ӨвСоёл #Монголдээл #дээл #хуримынгоёл #саршинийнмэндхүргэе

25/02/2026

Таны хамгийн онцгой өдөрт зориулсан тансаг, нарийн хийцтэй, уламжлал шингэсэн гоёлыг бид урлаж байна.

✨ Ornate Fashion – Тансаг хэв маяг, мөнхийн дурсамж.

#ХуримынГоёл #ХосДээл #МонголДээл #дээлтэймонгол #ӨвСоёл #дээл

Бид 2-н төрсөн өдөр нэг иймэрхүү ххэ🤭🤭🤭🥰
20/02/2026

Бид 2-н төрсөн өдөр нэг иймэрхүү ххэ🤭🤭🤭🥰

Түмэн эхийн өлзий дор,Төрт ёсны ариун билиг дорТа бүхэндээ сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөн мэндчилье.Шинийн нэ...
18/02/2026

Түмэн эхийн өлзий дор,
Төрт ёсны ариун билиг дор
Та бүхэндээ сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөн мэндчилье.

Шинийн нэгний мандах нар шиг
Шинэ жил таньд гэгээн замыг нээж,
Шижир алт мэт хийморь тань гялалзаж яваг.

#саршинийнмэндхүргэе
#дээлтэймонгол #үндэснийбахархал #МонголХувцас #ӨвСоёл #торгондээл #ЦагаанСар

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688112767

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ornate fashion posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ornate fashion:

Share