Custo mans shop

Custo mans shop БГД, 2р хороо, Гранд Плаза 2давхарт 220тоот

Наадмын өдрүүдэд элэг, цөс, нойр булчирхайгаа хэрхэн хамгаалах вэ?​Дэлхийд ганцхан Монгол наадам маань хаяанд ирж, 10 хо...
12/07/2026

Наадмын өдрүүдэд элэг, цөс, нойр булчирхайгаа хэрхэн хамгаалах вэ?

​Дэлхийд ганцхан Монгол наадам маань хаяанд ирж, 10 хоногийн урт амралт эхэлж байна. Дэнж хотойтол сайхан наадахын зэрэгцээ эрүүл мэнддээ, ялангуяа хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо онцгой анхаарахыг уриалж, дараах эмчийн БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ-г хүргэж байна.

​Баярын өдрүүдэд манай эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт "Нойр булчирхайн хурц үрэвсэл" гэсэн оноштой өвчтөнүүд эрс нэмэгддэг. Үүний гол шалтгаан нь ердөө л хооллолтын буруу зуршил, архи, тос хоёр хосолсоных байдаг юм.

​🥗 1. Юуг анхаарах вэ? (Алтан дүрмүүд)
​⚖️ 50:50 дүрэм: Таваг дүүрэн хуушуур, мах идэхээс урьтаж тавгийнхаа талыг нь заавал шинэхэн ногооны салат, жимс жимсгэнээр дүүргэж хэвшээрэй. Эслэг нь хоол боловсруулалтыг дэмжиж, ачааллыг бууруулна.
​🥟 Хурц, тосноос татгалз: Хорхог, боодог, халуун тосонд хайрсан хуушуурыг хэмжээ хязгаартай, бага багаар, болгоомжтой зооглоорой.

​🍺 Архи, хүйтэн айраг, пивоны холимог = Нойр булчирхайн дайсан: Хэт хүйтэн ундаа, айраг уусны дараа араас нь халуун, өөх тостой хоол идэх, эсвэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нойр булчирхайг шууд "цочроож", үрэвсүүлдэг.

​🚨 2. Нойр булчирхайн хурц үрэвслийн үед ямар ШИНЖ ТЭМДЭГ илрэх вэ?
​Хэрэв танд болон таны ойр дотны хүнд дараах шинжүүд илэрвэл цаг алдалгүй анхаараарай:

​💥 Хүчтэй өвдөлт: Хэвлийн дээд хэсэгт, аюулхай орчимд гэнэт маш хүчтэй өвдөж, улмаар нуруу руу бүслүүр мэт ороож өвдөнө. (Энэ өвдөлт нь хэвтэхэд улам нэмэгдэж, урагш бөхийж суухад ялимгүй намддаг онцлогтой).

​🤢 Тасралтгүй бөөлжих: Олон удаа бөөлжих ба бөөлжсөний дараа дотор онгойж, хөнгөрөхгүй.

​🎈 Хэвлий дүүрч цанхайх: Хэвлий хөөж, хий гарахгүй болох.

​🤒 Бусад шинж: Халуурах, гүйлгэх, тамирдах.

​🚑 3. Ийм шинж тэмдэг илэрвэл авах АНХНЫ ТУСЛАМЖ:
​Нойр булчирхайн хурц үрэвсэл нь амь насанд аюултай тул гэрээр дур мэдэн эмчлэх гэж ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ. Эмнэлэгт очих хүртэл дараах 3 "Алтан дүрэм"-ийг баримтална:

​❌ ӨЛСӨХ (Хоол, унд огт хэрэглэхгүй): Бүлээн Ус ч ууж болно. Нойр булчирхайг амраахын тулд хоол боловсруулах шүүс ялгаруулах бүх сувгийг хаах хэрэгтэй.

​🧊 Цуу яриа, ардын эмчилгээ нэмэр болохгүй: хүмүүсээс хоолны хордлого болчиж архи халаагаад уу, сүү уу гэх мэт дам яриа хортой шүү!!!

​🛏️ ХӨДӨЛГӨӨНГҮЙ АМРАХ: Тайван хэвтэж, яаралтай 103 дуудаж эмнэлэгт хандах эсвэл ойрхон Хүлээн авах тасаг руу хүргэнэ.
​(Санамж: Өвчин намдаах хүчтэй эм дур мэдэн ууж болохгүй, энэ нь эмчийн оношлогоог төөрөгдүүлдэг).

​🌿 Элэг нэгт Монголчууд та бүхэн минь урт амралтын өдрүүдэд амттай хуушуураа ногоотой хослуулж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр, ухаалаг бөгөөд сайхан наадаарай!

​Эрүүл биед саруул ухаан оршино. Хэрэгтэй нэгэнд нь хүртэл ШЭЙР хийж түгээгээрэй.

Шулуун замд цонх хагас болон бүрэн онгойлгож явах нь шатахуун зарцуулалтанд хэрхэн нөлөөлдөгийг жолооч та мэдэх үү?Агаар...
23/06/2026

Шулуун замд цонх хагас болон бүрэн онгойлгож явах нь шатахуун зарцуулалтанд хэрхэн нөлөөлдөгийг жолооч та мэдэх үү?
Агаарын эсэргүүцэл нэмэгдсэнээр хөдөлгүүр тэрхүү саадыг давахын тулд илүү их хүч гаргаж, шатахуун зарцуулалт дараах байдлаар өсдөг
• Хагас онгорхой үед:
Шатахуун зарцуулалт хуурай замын хурдны хэмжээнээс хамаарч 3% - 5%-иар өснө
• Бүрэн онгорхой үед:
Шатахуун зарцуулалт шууд 10% - 15%-иар нэмэгддэг. (Жишээ нь, таны машин шулуун замд 100 км-т 8 литр иддэг бол цонхоо бүрэн онгойлгож хурдтай давхихад 9-9.2 литр идэж эхэлнэ)

30/04/2026
30/04/2026

Монголын нэрийг дэлхийд гаргаж буй эрхэм дүү Э.Цэндбаатартаа амжилт аварга болно оо 🇲🇳☀️уухайлан дэмжээрэй Монгол минь...

Хүн яагаад хөгширдөг вэ?Гуравхан шалтгаантай.1. Хатаж2. Хөшиж3. ХямарчТиймээс хөгшрөлтийг удаашруулъя гэвэл 3 хан зүйлий...
30/04/2026

Хүн яагаад хөгширдөг вэ?
Гуравхан шалтгаантай.
1. Хатаж
2. Хөшиж
3. Хямарч

Тиймээс хөгшрөлтийг удаашруулъя гэвэл 3 хан зүйлийг тогтмол хий.

1. Ус их уу
2. Дасгал их хий
3. Стрессээ зөв тайл🥰🥰🥰

Бат бөх босголттой болохын тулд идэх ёстой 6 жимс1 ТарвасЦитруллинаар дүүрэн, энэ шүүслэг жимс цусны урсгалыг нэмэгдүүлэ...
18/03/2026

Бат бөх босголттой болохын тулд идэх ёстой 6 жимс

1 Тарвас
Цитруллинаар дүүрэн, энэ шүүслэг жимс цусны урсгалыг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд илүү хатуу, удаан үргэлжлэх босголтыг өгдөг.

2 Тоор
Антиоксидант болон С витаминаар баялаг бөгөөд цусны урсгалыг сайжруулж, босголтын хүчийг нэмэгдүүлдэг, ингэснээр та орны хооронд хүчирхэг болно.

3 Авокадо
Эрүүл өөх тос болон Е витаминаар дүүрэн авокадо тестостероны түвшинг нэмэгдүүлж, ерөнхий бэлгийн эрүүл мэндийг сайжруулдаг.

4 Үзэм
Ресвератролоор баялаг үзэм цусны урсгалыг нэмэгдүүлж, тестостероныг өсгөдөг бөгөөд босголтын хүч болон тэсвэрлэлтийг сайжруулдаг.

5 Интоор
Антиоксидантаар дүүрэн бөгөөд цусны эргэлтийг сайжруулдаг, үр дүнд нь хүчирхэг босголт өгдөг.

6 Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ дэх С витамин үрийн тоо болон хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд чулуу шиг хатуу босголтод шаардлагатай эрч хүчийг өгдөг.

Шөнийн 02:28 цаг. Манитобагийн жавартай, мөстсөн зам дээрх хяналтын камерын бичлэгт итгэмээргүй нэгэн дүр зураг үлджээ… ...
13/02/2026

Шөнийн 02:28 цаг. Манитобагийн жавартай, мөстсөн зам дээрх хяналтын камерын бичлэгт итгэмээргүй нэгэн дүр зураг үлджээ… 💔

Нэг нохой дөрвөн цаг гаруй хөдөлгөөнгүй хэвтсэн байв.

Тэр гүйсэнгүй.
Тусламж дуудаагүй.
Амь насанд аюултай хүйтнээс зугтаасангүй.

Машинууд хажуугаар нь өнгөрч, гэрэл нь нүд гялбуулж, дохио дуугарч байсан ч тэр нэг ч алхам холдсонгүй!

Цагдаа нар очихдоо айж хөшсөн амьтан байна гэж боджээ. Гэтэл тэдний харсан зүйл зүрх шимшрэм байв. Түүний биеийн доор, цасан дунд бяцхан гөлөг нуугдсан байлаа. Хөлдөж, амьсгаа нь тасалдах шахсан байв.
Том нохой өөрийн биеийн дулаанаар түүнийг хамгаалж, амьд байлгаж байсан аж.

Том нохой нь огт хуцаж боргож дайрсангүй.
Харин ч жижиг гөлөгний халхавч, Хоргодох газар, Гэр орон нь болсон.

Аврагчид гөлгийг түргэний машинд суулгахад том нохой араас нь яараагүй гэдэг. Тэр зүгээр л харж, хүлээж зогссон.
Жаахан амьтан аюулгүй болсон гэдгийг нүдээрээ харсны дараа л өөрөө машинд суухыг зөвшөөрчээ.
Тэд хоёулаа амьд үлдсэн.

Тэр шөнө тэд, хүн төрөлхтөнд амьдралын үнэ цэнийг өөр өнцгөөс харуулсан томоохон сургамж үлдээсэн юм.

Үнэнч сэтгэл сүржин даржин үг, чанга дуу гял цал зүйлс шаарддаггүй. Харин хэрэгтэй мөчид өөрийгөө золиослоод ч болов, дуугүйхэн өмгөөлж, хамгаалж, түшиж, тулж чаддагт л оршдог.

Жинхэнэ хайр бол зүгээр нэг мэдрэмж биш. Хариуцлага! Сонголт!

Тэр нохой түүнээс холдохын оронд дэргэд нь үлдэх замыг сонгосон. 🐾❤️ copy

Address

Ulaanbaatur

Telephone

+97688100704

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Custo mans shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share