MONTAILOR

Call Directions Website

MONTAILOR Wear your Success - Амжилтаа өмс
Биеэс хэмжээ авч эсгүүр гарган, хүссэн загвар, материалын дагуу цор ганц хослолыг бид урлаж өгөх болно.

Бидний зорилго олон жилийн туршлага, ур чадвараа ашиглан захиалагчийн хүсэл сонирхолын дагуу төгс хослол бүтээх юм. Захиалгат оёдол гэж юу вэ?
Тухайн хүний ажил мэргэжил болон биеийн онцлогоос хамаарч яг таарсан хослол бүтээх үйл явц юм. Захиалагчийн биеэс 20 гаруй хэмжилт авсны дараагаар загвар, материал, деталь зэргийг ярилцан тохирсноор оёдолчин эсгүүрийг шинээр гаргах болно. Энэ нь өргөн мөр, хотгор нуруу, өндөр нам зэргээс хамааран материалыг хэрхэн эсгэх үйл явцыг хэлнэ. Үүний дараа хэсэг бүрийг урьдчилсан байдлаар холбож захиалагч болон оёдолчинд хэрхэн харагдах, ямар нэгэн нэмэлт өөрчлөлт хийх боломжийг олгох болно.
Энэ бүх ажиллагаа нь олон жилийн туршлага, деталь бүрд сэтгэлээ шингээн гар аргаар урлах маш их хөдөлмөр шингэсэн нарийн ажилбар юм. Энэ бүхний эцэст захиалагч болон бидний дунд олон жил үргэлжлэх харилцаа бий болдог.
Бидний зорилго бол олон жилийн туршлага, ур чадвараа ашиглан захиалагчийн хүсэл сонирхлын дагуу Монголдоо төгс хослол бүтээх явдал юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91041116 утсаар болон CHAT-аар холбогдоорой. Танд бид бүхэн туслахдаа таатай байх болно.

✨ ШИНЭ ЖИЛИЙН ХОСЛОЛОО 🎄 АМЖИЖ ЗАХИАЛААРАЙ 🤵Энэ шинэ жилээр бусдаас ялгарах таны хамгийн төгс сонголт. Өөрт тань зориула...
01/11/2026

✨ ШИНЭ ЖИЛИЙН ХОСЛОЛОО
🎄 АМЖИЖ ЗАХИАЛААРАЙ 🤵

Энэ шинэ жилээр бусдаас ялгарах таны хамгийн төгс сонголт. Өөрт тань зориулан урласан цорын ганц bespoke хослол. 🥂

🤵‍♂️ Таны биеийн хэмжээнд төгс тохирсон эсгүүр
🧵 Таны сонголтоор урлах загвар, материал
✨ Таны хэв маягийг илэрхийлэх нарийн хийц

Онцгой мөч бүрд өөртөө итгэлтэй, эрхэмсэг харагдаарай.

MONTAILLOR
Bespoke Tailoring | Since 2010

🎄 Шинэ жилийн хослолын захиалга авч байна.

📞 Цаг товлох: 91041116
Хаяг: УБ Их дэлгүүрийн зүүн талд 38-р байр

  нь Таны биенээс хэмжилт аван эсгүүрийг шинээр зөвхөн танд зориулан гаргадаг. Эсгүүрийн дагуу хийгдсэн примерк хувцасыг...
25/10/2026

нь Таны биенээс хэмжилт аван эсгүүрийг шинээр зөвхөн танд зориулан гаргадаг. Эсгүүрийн дагуу хийгдсэн примерк хувцасыг өмсч үзэх ба хасах багасгах гэх мэт засваруудыг тэмдэглэн хийснээр эцсийн хослол маань бэлэн болно.
Таарсан хослол өмссөн үед таны биеийн өөг далдалж цэгцтэй харагдуулдагаараа давуу талтай.
Үүнээс гадна деталь бүрээ, загвараа, материал өнгөө өөрийн хүссэнээрээ хийлгэх боломжтой учраас та өөрөө хослолынхоо загвар зохион бүтээгч нь болж цор ганц загвараа гарган хийлгэж болдог. Манай үйлчилгээ захиалгаас хойш долоо хоногийн дараа бэлэн болдог.
30 жилийн туршлагатай мастер оёдолчин монгол хүний онцлогт тохирсон хийц оёдол, ур чадварын дагуу урлаж өгөх болно. Бид бүхэн made to measure үйлчилгээгээ үнийн таатай нөхцлөөр хэт өндөр үнээр биш үйлчилгээг санал болгож байгаа болно.
Захиалга өгөх утас: 91041116
Хаяг: Чингис зочид буудлын зүүн талд 7р байр

Хавар намрын эрэгтэй пальто/coat/ захиалгаар урлана.Та биенээс хэмжээгээ өгөөд өөрийн хүссэн загвараараа хийлгээрэй     ...
15/10/2026

Хавар намрын эрэгтэй пальто/coat/ захиалгаар урлана.
Та биенээс хэмжээгээ өгөөд өөрийн хүссэн загвараараа хийлгээрэй

91041116

👔 ЭРЭГТЭЙ ХҮН БҮР МЭДЭХ ЁСТОЙ КОСТЮМЫН 8 ТӨРӨЛ1. SINGLE-BREASTED SUIT — Нэг эгнээ товчтой костюм    * Хамгийн түгээмэл з...
05/10/2026

👔 ЭРЭГТЭЙ ХҮН БҮР МЭДЭХ ЁСТОЙ КОСТЮМЫН 8 ТӨРӨЛ

1. SINGLE-BREASTED SUIT — Нэг эгнээ товчтой костюм
* Хамгийн түгээмэл загвар.
* Пиджакны урд талд нэг эгнээ товчтой.
2. DOUBLE-BREASTED SUIT — Давхар эгнээ товчтой костюм
* Урд талдаа хоёр эгнээ товчтой.
* Илүү сүрлэг, албан ёсны харагдуулна.
3. SLIM FIT SUIT — Нарийвтар эсгүүртэй костюм
* Биеийн галбирыг дагаж илүү бариу эсгэгдсэн.
* Орчин үеийн, цэмцгэр төрхтэй.
4. CLASSIC FIT SUIT — Сонгодог эсгүүртэй костюм
* Уламжлалт эсгүүртэй.
* Пиджак болон өмдөндөө илүү зайтай, тухтай.
5. TUXEDO — Смокинг
* Маш албан ёсны хувцас.
* Ихэвчлэн хар зангиатай ёслол, арга хэмжээнд өмсөнө.
* Атлас/сатин эмжээртэй энгэртэй.
6. THREE-PIECE SUIT — Гурван хэсэгтэй костюм
* Пиджак + хантааз + өмд гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
* Илүү дэгжин, боловсронгуй харагдуулна.
7. LINEN SUIT — Маалинган костюм
* Хөнгөн, агаар нэвтрүүлдэг маалинган даавуугаар хийгдсэн.
* Зун болон дулаан цаг агаарт тохиромжтой.
8. PATTERNED SUIT — Хээтэй костюм
* Судал, дөрвөлжин, шотланд хээ зэрэг загвартай.
* Илүү загварлаг, анхаарал татах төрх бүрдүүлнэ.

Хялбар сонголтоор:

* 🏢 Өдөр тутмын ажил → Single-breasted / Classic fit
* 💼 Албан ёсны, сүрлэг → Double-breasted
* ✨ Нарийхан, орчин үеийн → Slim fit
* 🎩 Хурим, ёслол → Tuxedo / Three-piece
* ☀️ Зун → Linen
* 🕴️ Загварлаг, содон → Patterned suit

60/30/10 дүрэм
05/10/2026

60/30/10 дүрэм

👔 ЭРЭГТЭЙ ХҮН БҮР МЭДЭХ ЁСТОЙ 3 ТӨРЛИЙН КОСТЮМЫН ЭСГҮҮР🇬🇧 1. BRITISH CUT — БРИТАНИ ЭСГҮҮР* Мөр хэсэг бүтэцтэй, тод* Бэлх...
05/10/2026

👔 ЭРЭГТЭЙ ХҮН БҮР МЭДЭХ ЁСТОЙ 3 ТӨРЛИЙН КОСТЮМЫН ЭСГҮҮР

🇬🇧 1. BRITISH CUT — БРИТАНИ ЭСГҮҮР

* Мөр хэсэг бүтэцтэй, тод
* Бэлхүүсийг тодотгож нарийсгасан
* Пиджак арай урт
* Цэвэрхэн, албан ёсны силуэт

➡️ Сонгодог, сүрлэг, албан ёсны харагдац

🇺🇸 2. AMERICAN CUT — АМЕРИК ЭСГҮҮР

* Мөр байгалийн хэлбэртэй
* Биеийн хэсэг шулуун, өргөн
* Бэлхүүсийг бага хэмжээгээр нарийсгасан
* Өмд илүү сул
* Илүү чөлөөтэй, уламжлалт хэлбэр

➡️ Тав тухтай, сул, классик харагдац

🇮🇹 3. ITALIAN CUT — ИТАЛИ ЭСГҮҮР

* Зөөлөн, бага зэрэг бүтэцтэй мөр
* Биеийг дагасан, галбирлаг хэлбэр
* Пиджак богино
* Товчлох байрлал арай өндөр
* Ханцуй нарийвтар

➡️ Гоёмсог, галбирлаг, орчин үеийн харагдац

Товчхон:
🇬🇧 British → Сүрлэг, албан ёсны
🇺🇸 American → Сул, тухтай
🇮🇹 Italian → Нарийхан, галбирлаг, загварлаг

👖 ЭРЭГТЭЙ ӨМДНИЙ ЭСГҮҮРИЙН ГАРЫН АВЛАГА4 загвар — 4 өөр төрх1. TAILORED FIT — Бариу, биед таарсан эсгүүр    * Гуя хэсэгт...
05/10/2026

👖 ЭРЭГТЭЙ ӨМДНИЙ ЭСГҮҮРИЙН ГАРЫН АВЛАГА

4 загвар — 4 өөр төрх

1. TAILORED FIT — Бариу, биед таарсан эсгүүр
* Гуя хэсэгт бага зэрэг зайтай
* Шагай руугаа аажмаар нарийссан
* Цэмцгэр, дэгжин төрх
2. STRAIGHT FIT — Шулуун эсгүүр
* Гуянаас шилбэ хүртэл жигд өргөн
* Сонгодог, цэвэрхэн харагдуулна
* Сонгодог хэв маяг
3. SEMI-WIDE FIT — Хагас өргөн эсгүүр
* Илүү сул, биед эвтэйхэн
* Өмдний унжлага/драп сайн
* Өдөржин өмсөхөд тухтай
* Тав тухтай, чөлөөтэй стиль
4. WIDE FIT — Өргөн эсгүүр
* Гуянаас шилбэ хүртэл илүү өргөн
* Хамгийн их сул зайтай, тухтай
* Чөлөөтэй, relaxed төрх
* Эрх чөлөөтэй хэв маяг

👉 Товчхондоо: Tailored → Straight → Semi-wide → Wide гэж явах тусам өмдний өргөн нэмэгдэнэ

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when MONTAILOR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed clothing store?

Share