12/11/2025
🌺63-тай модель Ясмина Роми: Хөгшрөхгүй байх арга:
🌼1. Алх: Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утасандаа чихэвч хийгээд цоглог ая сонсоод алх
💞2. Дурла. Юунд ч хамаагүй Болохгүй бол өөртөө. Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл хүнийг илүү сахилга баттай болгодог..
🌺3. Жингээ хас. Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай
Чи ямар хогийн сав уу? айн...
🌸4 . Биеийг зөв хэлбэртэй байлгах боломжтой ш дээ
Царай яах вэ ? Буурал үс, нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав. Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал ,саарал цагаан, толгойтой байх нь илүү дээр...
❤️5 Долоон цагаас хойш юм идэхгүй шүү. Өлсөж үхдэггүй л юм байна
👐6 Атаархах хэрэггүй. Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд
👏7. Дор хаяж найман цаг унтах Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө
🌺8. Мөнгө зарцуулах амархан бас зугаатай шүү
Тэтгэврээ өөртөө зарцуул. Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө. Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ
🌸9 . Амраад аваарай. Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд яв
✨10 . Сониуч бай. Ном унш, Сүмд яв ,Шашин сонирх, Бясалга ,Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй.
💖11 . Бүх зүйлээс таашаал авч сур, мандаж байгаа нар. сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.
🌼12 . Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж бүү эндүүр.
Хэвтээд л хажуулаад л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тэ
🌸13. Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай
Бүх зүйлд боломж байдаг .
🌺14. Бусдад харамгүй ханд.
Өг! өгөх л юм байвал хэрэгтэй хүнд нь өг
Өгөхийн жаргал ямар гоё гээч
🌼15. Битгий улс төрж. Гэхдээ сонголтоо зөв хий
Бид зөв бодож зөв сонгож чадвал үр ач нар маань тайван чөлөөтэй орчинд амьдарна гэдгийг хатуу сана
👐16. Өөдөө гэрэлтэй бай.
Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй.
❤️17. Нэр үг шиг бүү амьдар Үйл үг шиг амьдар
Хүмүүс тэр ямар гэгээлэг амьдарсан юм бэ! гэж дурсахаар дуурайхаар ...
🩵18. Шувуу шиг бай л даа, эрх чөлөөтөй.
Чадахгүй бол өнөөдрөөр амьдар - өчигдрөөр биш маргаашаар биш.
Зөвхөн одоо- доо
Яаж гэж үү ?
Амархан өнгөрсөнийг бүү бод
Маргаашт бүү зов
Өнөөдөр л жаргалтай бай
🌺18. Битгий тухтай бай.
Тав тух хүнийг өвчлүүлдэг өтлүүлдэг.
Тогтоол ус өтдөг гэдгийг байнга сана
🌸19. Залуу харагдах гэж бүү хичээ. Чи инээдтэй харагдах болно. Чи зүгээр л насандаа сайхан харагдах ёстой
💞20. Амьдралд гомдоллох хэрэггүй.
Энэ амьдрал чиний л сонголт байсан шүү дээ...
Photo: 63 настай Ясмины Росси /Yasmina Rossi/